“П.Орхонд хэн допинг өгсөн бэ”

2018-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.БИЧЭЭЧХҮҮ Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхоны сорьцоос станозолол хэмээх маш хүчтэй бодис илэрч сая Азийн наадамд түрүүлсэн алтан медалийг хүчингүйд тооцлоо. Цаашдаа ч түүний спортын замналд цэг тавих ч байж мэдэх. Энэ юү гэсэн үг вэ гэвэл түүний барилдах эрхийг бүрэн хасч магадгүй. Ийм хортой үр дагавар харагдаж байгаа. Гэтэл холбогдох байгууллагууд тухайлбал, Монголын үндэсний олимпийн хороо, Чөлөөт бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төвөөс огт чимээ аниргүй удлаа. Энэ байдал олон нийтэд юү гэж ойлгогдож байна вэ гэвэл П.Орхоноос допинг илэрсэн явдлыг нэг их хүчтэй ярилгүй, асуудал болголгүй өнгөрөөх гэсэн санаа юм. Уг нь дарж дийлэмгүй юм шүү дээ. Дэлхийн дэвжээнд аваргална гэж харах найдвартай тамирчны нэрийн жагсаалтын эхэнд П.Орхон зайлшгүй бичигдэнэ. 2020 онд Токиогийн олимпод хэн аваргалахав гэвэл П.Орхон байх бүрэн магадлалтай байсан. Тэгвэл ийм алдартнаа алдах болсон нь асуудал биш юм уу. Хэн ч албан ёсны тайлбар хийхгүй байна гэдэг нэг л сэжигтэй. Нуух аргагүй ийм асуудлыг нэг тийш болгох нь чухал байна. П.Орхон өөрөө хэрэглэсэн үү. Хэн нэгэн түүнийг хорлох гэж допинг өгсөн үү гэдгийг нягтлах ёстой юм. П.Орхон “Би допинг хэрэглээгүй, намайг хүмүүс хорлосон байна” гэсэн нь олон янзын хардлага түрүүлсэн. Хөөрхий муу өрсөлдөгч С.Батцэцэгийг хүртэл хорлогч болгон хардсан. Тийм ч юм байхгүй биз. Нөгөө талаар МЧБХ-ныхны он удаан жил ужгирсан хэрүүлийн нэг сэжүүрт ямар нэг атгаг санаатан байсан ч юм билүү хэн мэдлээ. Энэ бүхнийг илрүүлэхийн тулд хуулийн байгууллагад ч хандаж болох юм. Ямартай ч дэлхийд данстай тамирчныхаа нэр төрийг сэргээх нь өнгөрсөн хэрэг. Харин тамирчин өөрөө допинг хэрэглэсэн ч бай, хэн нэгэн хорлох гэж өгсөн ч бай Монголын спортын нэр хүнд дэлхийд унасан шүү дээ. Үүний бурууг улсын шигшээ багийн багш, дасгалжуулагчид хуваалцах нь зүйн хэрэг. Яагаад гэвэл амжилт олж шагнал урамшил авах болоход тэд хуваалцдаг. Бас шигшээ баг, П.Орхон хоёрын хооронд байгуулсан гэрээ гэж байгаа. Түүнд тамирчин нь ёс суртахууны алдаа гаргавал хариуцлага ямар байхав, хэн хэн бурууг хуваалцахав гэдэг нь заагдсан байдаг биш үү. Нөгөө талаар шигшээ багийн тамирчид хаа нэгтээ гуанз, ресторанд хооллож ундалж явдаг жирийн иргэнээс өөр амьдралтай шүү дээ. Иймээс багш, дасгалжуулагчдыг хариуцлага хүлээх ёстой гээд байгаа юм. Допингийн эсрэг үндэсний төвийнхөн үнэн, мөнийг олох талаар ажиллаж байгаа болов уу. Энэ газрыг хэдэн бөхчүүдээс шинжилгээ авч цааш явуулдаг, үр дүнг нь мэдээлдэг төдий гэж ойлгох учиргүй юм. Иймээс нэртэй алдартай тамирчнаас допинг илэрсэн явдлын учрыг даруйхан олж олон түмэнд мэдээлээсэй билээ. Энэ бол холбогдох байгууллагуудад хандсан хатуу нэхэл юм шүү. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 14 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 19 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 19 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 47 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин