Ч.Гансүх: Цэргийн бүх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ үлээвэр хөгжимтэй

2018-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн алба, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхтэй ярилцлаа.   -ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн албанаас хөгжмийн наадам зохион байгуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар? -Цэргийн хөгжмийн албанаас зохион байгуулж байгаа арга хэмжээний нэг нь Д.Сандагсүрэн агсны нэрэмжит хөгжмийн наадам юм. Анги байгууллагуудын хөгжмийг сайжруулах, чанаржуулах, уран бүтээлчид, удирдаач нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой, мөн “Сандагсүрэн сан”-гийн захирал, Сандагсүрэн багшийн шавь Адьяабатын санаачилгаар өндөр бооцоотой уралдааныг энэ сарын 20-22-нд зохион байгуулах гэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд хөдөлгөөнт концерт тоглоно. Энэ үеэр удирдаач нарын ур чадварыг тусд нь шалгана. Үүний дараа 22-нд Офицеруудын ордонд нэгдсэн гала тоглолтоо хийнэ. -Нууц биш бол хэдэн төгрөгийн бооцоотой юм бол? -I байр дөрвөн сая, II байр 2.5 сая, III байр 1.5 сая төгрөгийн бооцоотой уралдаан байгаа. Энэ уралдааны онцлог нь уран бүтээлчдийн ур чадварыг сайжруулах юм. Өнөөдөр анги, байгууллагын хөгжим ямар төвшинд байна, тэд юу бодож сэтгэж байна вэ гэдгээ хөгжмөөрөө илэрхийлэх нь том үнэлэмж. Хөгжимчид юу хэлэх, юу үзүүлэх гээд байгаа нь сэтгэлгээний том хүлээлт. Мөн анги байгууллагуудын дарга нар дэмжиж байгаа. Мөн энэ наадмыг зохион байгуулж байгаа сангийн тэргүүн болон гэр бүлийнхэнд нь баярлалаа гэдгээ “Зууны мэдээ” сониноор дамжуулж хэлэхийг хүсч байна. -Энэ наадамд бүх цэргийн анги оролцох уу? -Тийм ээ. Үлээвэр хөгжимтэй зэвсэгт хүчин, хил, онцгой, цагдаагийнхныг урьсан. Сүүлийн үед олон оронд олон улсын цэргийн хөгжмийн наадмыг амжилттай зохион байгуулж байна. Манайх ч гэсэн зохион байгуулахаар ярьж байгаа. Үүний нэг шат нь энэ жилийн уралдаан байгаа. Өмнө нь манайх зохион байгуулдаг байсан. Одоогийнх нь Д.Сандагсүрэн багшийн нэрэмжит анхны үлээвэр найрал хөгжимчдийнх гэдгээрээ онцлог. -Түрүүн та хөдөлгөөнт концерт тоглоно гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу? -Олон улсын зэрэглэлд байдаг. Бид олон улсын наадамд ороход 6-8 минутын хөдөлгөөнт үзүүлбэрээ үзүүлээрэй гэхэд юу чаддаг, юу хийдгээ хөгжимдөхдөө хөдлөөд, бүжиглэж, дуулаад зэрэг үзүүлдэг юм. Үлээвэр хөгжмийн нэг онцлог нь өөрөө хөдөлж, өөрөө дуулдаг. Суугаа тоглосон, хөдлөөд тоглосон хоёр адилхан байна уу гэдгийг шүүгч нар шүүдэг. Үүнийг манайхан хөдлөөд байна гэж буруу ойлгодог. Тиймээс бусад мэргэжлийн урлагийн байгууллагуудаас өвөрмөц. Манай цэргийн бүх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнүүд үлээвэр хөгжимтэй. Үлээвэр хөгжим өөрөө олны анхаарлыг татдаг. Сүүлийн үед манай үлээвэр хөгжимгүй арга хэмжээ гэж байхгүй. -Цэргийн үлээвэр найрал хөгжмийн хөгжимчид бүгд мэргэжлийн хүмүүс байдаг уу? -Манай сургалт их өндөр шаардлагатай байдаг. Цэргийн хөгжмийн сургуульд өмнө нь шавь сургалттай, хүүхдүүдийг 11, 12-тайгаас нь авдаг байсан. Харин одоо IX анги төгссөн хүүхдүүдийг авч дөрвөн жил сургаад дипломын боловсролтой төгсгөдөг. Үүний дараагийн шат бол СУИС, Хөгжим, бүжгийн консерватурт бакалавр болон магистрын сургалтад явуулдаг. Манайд магистраар төгсөөд ажиллаж байгаа хөгжимчид бий. Ер нь хөгжимчин хүн төгс болохын тулд тэтгэвэрт гартлаа суралцдаг. Манай анги, байгууллагад өндөр зэрэглэлтэй, сайн хөгжимчин олон бий. Тиймээс халаагаа тэлж, сайжруулах, олон сайн хөгжимчинтэй болох талыг бид баримталж байгаа. -Д.Сандагсүрэн гэж ямар хүн байсан талаар товч танилцуулахгүй юу? -Д.Сандагсүрэн багш 1930-аад оноос цэргийн хөгжимтэй амьдралаа холбосон, манай цэргийн хөгжимчдийн дунд сайн хөгжмийн зохиолч, удирдаач, бас сайн найруулга хийдэг хүн байсан. Би хамт ажилладаг байлаа. Энэ хүний нэрэмжит том бүтээлүүд бий. Түүний хамгийн алдартай нь хүн бүрийн чихэнд хоногшсон “Нийслэл марш” байдаг. Мөн үүгээр монгол цэрэг хөлөө олдог байлаа. Тиймээс энэ хүний нэрэмжит наадмыг зохион байгуулах гэж байгаадаа баяртай байна. -Цаашид энэ наадмыг уламжлал болгож явуулах уу? -2-3 жилд уламжлал болгож хийж байя. Үүгээрээ Монголын үлээвэр хөгжимчдийн хөгжилд дэм өгөх болохоор цаашид уламжилна гэдэгт найдаж байгаа. Наадамтай холбогдуулаад хөгжимчдөөс гадна удирдаач, гоцлол хөгжимчдийн ур чадварыг шалгаруулна. Цэргийн хөгжимд амьдралаа холбож байгаа оркестр ямар төвшинд, ямар онд яаж үнэлэгдэж байв гэдэг нь том эд мөрийн баримт юм. Цэргийн хөгжмийнхний нуруун дээр төрийн ёслол хүндэтгэлийн бүх арга хэмжээ явдаг. Ялангуяа, анги байгууллагын хөгжимчидтэй хамтарч Монгол төрийнхөө баяр наадам, тэмдэглэлт үйл явдал, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд тоглодог. Тиймээс эднийхээ ур чадвар, мэргэжлийн төвшинг дээшлүүлэх нь хамгийн гол зорилго. Одоогийн байдлаар 10 гаруй анги орохоор төлөвлөсөн байна. Цаашид нэмэгдэх байх. -Та хөгжимтэй холбогдоод хэдэн жил болж байна? -Би 1975-1981 он хүртэл 014 дүгээр анги буюу инженер сапёрын хороонд хөгжимчин байсан. 12 наснаасаа эхлээд зургаан жил, дараа нь дахин зургаан жил улирагчийн хөгжимд байгаад Москва явж ирээд Цэргийн хөгжмийн сургуульд багшилж, сургуулийн захирал хийж байгаад Ансамблийн дарга, одоо Цэргийн хөгжмийн албаны даргаар ажиллаж байна. Миний амьдралын 43 жил хөгжимтэй холбоотой. Өнөөдөр энэ сайхан албыг хашихдаа өгөөжтэй байх юмсан, хүүхдүүд нь олон улсын төвшинд өндөр зэрэглэлтэй байгаасай гэж боддог. Энэ наадмыг хийсний дараагийн жилийн даалгавар нь бүсчилсэн маягаар хийнэ. Тухайлбал, зүүн бүс гэхэд Дорнод, Сүхбаатар, Зүүнбаянгийн гурван ангийн хөгжим нийлээд нэг том бүрэлдэхүүнтэй оркестр болж зүүн бүсийн ястан, үндэстний урлаг, соёлыг үлээвэр хөгжмөөр дамжуулаад олон улсын төвшинд гаргах ёстой. Тиймээс Жанжин штабын даргын зөвлөлөөр олон улсын хөгжмийн наадмыг зохион байгуулахаар дэм­жиг­дээд Батлан хамгаалах яам руу орох гэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

6 цаг 17 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

6 цаг 17 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

18 цаг 59 мин
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

19 цаг 51 мин
Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

23 цаг 0 мин
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

Уржигдар 16 цаг 57 мин
Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн а

Уржигдар 15 цаг 59 мин
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлэв

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлжээ

Уржигдар 15 цаг 33 мин