Ц.Даваасүрэн: Усан цахилгаан станцтай байсан бол товчлуур дараад л болох байсан

2018-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Өнгөрсөн амралтын өдөр Дулааны IV цахилгаан станцад осол гарч нийслэлчүүд цахилгаангүй өнжсөн юм. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр тайлбар өглөө.   -Нийслэлчүүд нэг өдөр цахилгаангүй өнжлөө. Эр­чим хүчний салбарт шинэч­лэл хэрэгтэйг харуулав уу? -Энэ явдал манай эрчим хүчний систем бие даасан систем биш гэдгийг харууллаа. ТЭЦ-IV дээр осол гарахад бүгд зогсож байна. Үүнийг савалт гэдэг. Дулааны IV цахилгаан стан­цад өнгөрсөн хавар мөн осол гарсан. Аюул­гүй ажиллагааг хан­гаж чадаагүй ерөнхий инже­нертэй нь хариуцлага тоо­цох талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт албан бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага тооцоогүй байтал ийнхүү дахин том гэмтэл гарлаа.  Тиймээс станцуудыг яамны мэдэлд авч, яам хариуцлагаа хүлээдэг болж, бие даасан эрчим хүчний системтэй байх нь чухал. Эрчим хүчний сүлжээнд ийм савалт үүсэх учраас салхины эрчим хүчийг хязгаарлаж, Багануурын цахилгаан стан­цыг 150 мВт-тай байлгах шаардлага тавьсан. Наргүй болж, салхи зогсоход эрчим хүч дагаад унана. Багануур 350 мВт-аар баригдвал тэр станцад доголдол гарахад одоогийнх шиг бүх систем дагаад унах учраас эсэргүүцээд байгаа юм. Тиймээс яаралтай усан цахилгаан станцаа эрчимжүүлэх хэрэгтэй. Усан цахилгаан станцтай байсан бол бид товчлуур дараад л эрчим хүчээр хангах байсан. Бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд усан цахилгаан станцын төслүүдээ хурдан хийх хэрэгтэй. Амгаланг 50 мгвт, ТЭЦ-3-ыг 75 мгвт-аар өргөтгөх шаардлагатай. Бо­ломж ч хангалттай бий.  Гэтэл саяын ослоор дөр­вөн  цагийн турш галлаж байж генераторыг дахин ажил­­луулсан. ОХУ-ын нөөц шугамтай тулдаа л хэрэг­лээг зохицуулж байна. -Та салбарын сайдын хувьд энэ ажлуудыг хийх ёстой биш үү? -Бид яриад, хийгээд л явж байна. Жишээ нь, бид нарны эрчим хүчний 21 компанийн ажлыг зогсооход над руу дайрч байна шүү дээ. Би нэг ширхэг ч лиценз олгоогүй. Миний өмнөх хүмүүс 1500 мВт-ын зөвшөөрөл өгчихсөн байгаа юм. Нар, салхины эрчим хүч 300 мВт-аас дээш хэтэрч болохгүй учраас зогсоосон. Багануурыг мөн зогсоосон. 350 мВт-ыг 150, 150 болго гэхэд эсэргүүцээд л байгаа. -Ослын шалтгааныг тодруулж, бүрэн засварлаж дууссан уу? -Ослоос үүдэн хоёр генератор дээр гэмтэл гарсан. Түүнийг нь нягталж үзэх ёстой. Өнөөдөр гурван генератор ажиллаж байна. Маргааш дөрөв дэх генераторыг ажиллуулна. Уг нь сая ТЭЦ-4 дээр дөр­вөн генераторыг өргөтгөх ажил эхэлчихсэн, ОХУ-ын мэр­гэ­жилтнүүд ирчих­сэн ажиллаж байтал харам­салтай нь ийм осол боллоо. Тийм болохоор шинэч­лэлийн ажлыг зог­соо­хоос өөр аргагүй боллоо. -Хэдий хэмжээний хохирол учраад байна вэ? -Тодорхойлоход тү­вэгтэй. Жишээ нь, талх үйлдвэрлэж байсан газар 2-3 цаг саатахаар тэр болгон хохирол болж таарна. Станцын хувьд тоног төхөөрөмж гэмтсэн асуудал байхгүй учраас дотоод боломжоо ашиглан асуудлыг шийдэж байгаа. -Хүйтний улиралд эр­чим хүчний хэрэглээ нэ­мэгд­­д­эг. Цаашдын аюулгүй, найд­­­вартай үйл ажиллагааг хэр­­­хэн хангах вэ. Дахин ийм осол гарах эрсдэл бий юү? -Дахин ийм осол гар­гах­гүйн төлөө ажиллах ёстой. Хүйтний улиралд ийм зүйл болбол Улаан­баатар хөлдөнө. Тиймээс л цэгцлэх гээд байна. Тех­никийн хувьд шинэчлэх шаардлага байгаа учраас бид ОХУ-аас зээл аваад, дөр­вөн генераторын зас­варыг эхлүүлж байсан юм. Гэтэл ийм осол болсон тул өвлийн ачааллыг давахын тулд засвар шинэчлэлийг түр зогсоохоос аргагүй боллоо. Генераторуудын нас­­жилтын хугацаа дууссан. -Гэмтлийн шалтгааныг урьд­­чилсан байдлаар тогтоосон уу? -Хүний буруутай үйл ажиллагаанаас бол­сон. Тиймээс би удирд­лагуудыг нь яамныхаа мэдэлд авмаар байна гээд байгаа юм. Учир нь үүнээс болж мэргэжлийн бус хүмүүс салбарыг удирдаж, хариуцлага хүлээхгүй яваад ийм байдалд хүргэлээ. -Эрчим хүчний салбарт цаа­шид ямар ажлууд хийх вэ? -Яамны зүгээс нар салхины эрчим хүчний асуудлыг цэгцэлнэ. Нар салхины станцын хүчин чадлыг 300 МВт-аас дээш хэзээ ч байж болохгүй. Их ачаалал тавьснаар наргүй болсон үед ийм төрлийн осол гарвал юу болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс бид бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд усан цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн Багануурын станцыг шинэчлэх ажлыг хийнэ. Багануурт байж боломгүй хүчин чадалтай генератор тавиад баахан ачаалал үүрүүлчихвэл доголдол гарах эрсдэл үүснэ. Дээр нь эрчим хүчний салбарын төрийн өмчийн байгууллагуудын эрх мэдлийг яаман дээрээ авах ажлыг хийх хэрэгтэй. Эрчим хүчний салбарт доголдол гарлаа гэхэд олон нийтийн зүгээс сайд болон яамыг буруутгадаг. Гэтэл тэр компаниудын удирдлагыг томилдог, баталдаг бүх эрх мэдэл нь Төрийн өмчийн хороонд байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 15 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 20 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 20 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 48 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин