Солонгосын соёлын өдрүүд кино өдөрлөгөөр үргэлжилнэ

2018-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Улаанбаатар хот энэ өдрүүдэд Солонгосын соёл, урлагаар давалгаалж байна. Учир нь БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “Солонгосын долоо хоног-2018” үйл ажиллагаа Улаанбаатар хотод үргэлжилж байна. Өдөрлөгийн хүрээнд 18, 19-нд “Кино өдөрлөг”-ийг зохион байгуулахаар болжээ. Хэрэв Солонгосын адал явдалт, түүхэн, хайр сэтгэлийн тухай өгүүлэх шинэ киног үзэхийг хүсч байвал Их дэлгүүрт байрлах “Icinema” театрыг зориорой. Эртний түүхтэй Солонгос улс, тэдний онцлог, соёл, урлагийн гайхамшгийг нь мэдэрч, шилдэг азтан болох гайхалтай өдрүүд энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм. “Солонгосын долоо хоног”-ийн нээлтэд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцлоо. Тэрээр “Монгол Улс БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоож, эртнээс найрсаг харилцаатай, олон улсын төвшинд ч бие, биеэ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Улаанбаатар, Сөүл хотод анх 1995 онд ах дүүгийн найрсаг харилцаа тогтоосон. Үүнээс хойш  өдгөө 23 жил өнгөрч байна. Энэ хугацаанд харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжжээ. Энд хүрэлцэн ирсэн та бүхэн Солонгос улсын үндэсний соёл, урлаг, уламжлал, зан заншлын  талаар бага боловч мэдлэгтэй болж, хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. “Солонгосын долоо хоног-2018” арга хэмжээнд Солонгосын үндэсний урлагийн концерт, Солонгос хоолны наадам, Солонгос киноны өдөрлөг, Таэквондогийн тэмцээн, Гоо даамны олон улсын тэмцээн, Солонгос дууны тэмцээн гэсэн олон сонирхолтой хөтөлбөр багтжээ. Эх сурвалж www.polit.mn        
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 18 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 23 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 23 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 51 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин