Д.Сумъяа аварга цолоо хамгаалж барилдах бөхийн тоонд багтжээ

2018-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
МУГТ Д. Сумъяа өнгөрсөн жил Будапештэд болсон жүдо бөхийн ДАШТ-ий 52 жингийн аварга
Х.ОЮУНБОЛД Азербайжан улсын нийслэл Баку хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-27-нд болно. Найман өдөр үргэлжлэх энэ тэмцээн 14 жинд болон багийн төрлөөр явагдах юм. Тэмцээнд өнгөрсөн жил Будапештэд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Бакугийн ДАШТ-д цолоо бататган барилдах олон улсын эрэгтэй, эмэгтэй тамирчдын жагсаалтыг “judonoticias.com” цахим хуудаст нийтэлжээ. -Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа 27 настай, 57 кг-д барилддаг. Өнгөрсөн жил Будапештэд болсон барилдаанд жиндээ түрүүлж аварга болсон. Энэ жил аварга цолоо хамгаалж барилдахаас гадна амжилтаараа дэлхийн бөхийн жагсаалтыг тэргүүлж байна. -Японы Фуна Тонаки 23 настай, жүдо бөхийн 48 кг-д барилддаг, 2017 онд Будапештэд болсон  жүдо бөхийн ДАШТ-ий аварга бөгөөд тэрээр чансаагаараа дэлхийн жүдо бөхийн жагсаалтын IV-т эрэмбэлэгдсэн байна. [caption id="attachment_46012" align="alignnone" width="556"] Японы бөх Фуна Тонаки, Ай Шишиме[/caption] -Японы Ай Шишиме нь 24 настай 52 кг-д барилддаг, Будапештэд өнгөрсөн жил болсон жүдо бөхийн ДАШТ-ий болон 2016 оны Азийн  ДАШТ-ий алтан медальтай. Энэ тэмцээнд цолоо хамгаалж барилдах бөгөөд чансаагаараа  дэлхийн жүдо бөхийн жагсаалтын X бичигдсэн. -Францын тамирчин Кларисс Агбеньену 63 кг-д барилддаг, өнгөрсөн жилийн аварга. 25 настай тэрээр чансаагаараа дэлхийн бөхчүүдийн жагсаалтын I  бичигддэг. Олон улсын чанартай тэмцээнээс есөн медаль хүртсэн  байна. -Японы бөх 24 настай Чизуру Арай 70 кг-д барилддаг. 2017 онд Будапештэд болсон тэмцээнд жиндээ түрүүлсэн. 2014 оны Азийн наадмын мөнгөн медальт, амжилтаараа дэлхийн бөхчүүдийн жагсаалтын VI байрт явж байгаа.  Бакуд болох тэмцээнд аваргаа хамгаалахаар барилдана. -Бразилийн Майра Агияр 27 настай, 78 кг-д барилддаг. 2017 оны дэлхийн аварга бөгөөд Бакуд болох тэмцээнд аварга цолоо хамгаалж оролцоно. Чансаагаараа дэлхийд V-д ордог. Зуны наадамд 2008-2016 онд оролцож медаль хүртэж байсан байна. Харин дээгүүр чансаатай бөхчүүдийн жагсаалтад энэ тэмцээнд барилдахгүй БНХАУ-ын 31 настай тамирчин Юй Сунгийн нэр бичигдээгүй байна. Энэ тэмцээнд аварга цолоо хамгаалж барилдах бөхийн тоонд чансаагаараа I бичигдсэн 2017 оны аварга  Японы 25 настай Наохиса Такато -60 кг-д, 21 настай Хифуми Абэ хасах 66 кг-д, 27 настай Сойчи Хашимото -73 кг-жинд аварга цолоо хамгаалж барилдана. Үүнээс гадна Германы 27 настай тамирчин, чансаагаараа 37-д бичигдсэн -81 кг-д Александр Вичерчак болон Японы 22 настай тамирчин Аарон Волф -100 кг-д өнгөрсөн жил авсан аварга цолоо хамгаалахаар оролцоно. Харин Бакуд болох тэмцээнд хоёр удаагийн аварга Францын жүдочин Тедди Ринер  2020 оны Токиогийн олимпод олимпийн цолоо хамгаалах зорилгоор оролцохгүй өнжинө гэдгээ мэдэгджээ. [caption id="attachment_46014" align="alignnone" width="870"] Японы 22 настай тамирчин Аарон Волф -100 жинд барилддаг.[/caption] [caption id="attachment_46015" align="alignnone" width="860"] Германы 27 настай тамирчин, хасах 81 жинд барилддаг Александр Вичерчак дэлхийн жүдо бөхийн жагсаалтад чансаагаараа 37-д бичигдсэн[/caption]   Эх сурвалж www.polit.mn
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 14 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 19 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 19 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 47 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин