Ц.Даваасүрэн: Эрчим хүчний компаниудыг яаманд шилжүүлчихвэл хариуцлагаа тооцъё

2018-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Өнгөрсөн амралтын өдөр /2018.09.15/ Дулааны IV цахилгаан станц тэг зогсолт хийж улаанбаатарчууд бүтэн өдөр цахилгаангүй болсон. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр /2018.09.17/ мэдээлэл хийлээ. Тэрээр  “Дулааны IV цахилгааны станцад асуудал гарахад бусад станц дагаад тэг зогсолтод шилжсэн. Энэ осол бидэнд том дохио өглөө. Багануур дээр 350 мгвт-ийн генератортой хоёр станц барих тухай ярьж байгаа. Гэтэл ТЭЦ-4 дээр 380 мгвт-тай явж байгаад унахад бүгд дагаад уначихаж байна. Тиймээс Багануур дээр ийм цахилгаан барих нь эрсдэлтэй байгаа юм. Нар, салхины эрчим хүчний хэрэглээнд зохицуулалт хийх явдал бас их чухал байна. Нар, салхины эрчим хүчний 1500 зөвшөөрөл байдаг. Эдгээрийг цэгцлэх сэрүүлгийг бидэнд өгөөд байна. Бие даасан эрчим хүчний системтэй болохын тулд усан цахилгаан станцын төслүүдээ хурдан хийх хэрэгтэй. Амгаланг 50 мгвт, ТЭЦ-3-ыг 75 мгвт-аар өргөтгөх шаардлагатай. Боломж ч хангалттай бий. Станцын үйлдвэрлэл, аюулгүй байдлыг ерөнхий инженер хариуцдаг. Оны эхээр гарсан осолтой холбогдуулан, ерөнхий инженерт нь хариуцлага тооцох бичгийг ТӨБЗГ-т явуулсан ч хариуцлага тооцоогүй.  Салбарын  яам нь хариуцлага тооцох эрх мэдэлгүй. Тэгээд осол гарахаар над руу шууд хандаж байгаа юм. Гэтэл энэ компаниудыг чинь удирдлагаар хангаж, хариуцлага тооцдог газар нь ТӨБЗГ болчихоод байна. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит эрчим хүчний компаниудыг Эрчим хүчний яаманд шилжүүлэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Бид хариуцлагаа тооцъё. Гэхдээ компаниудаа өөрсдийнхөө мэдэлд авъя гэж байгаа юм” гэсэн юм. Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа  “ТЭЦ-IV-т хоёр газар гэмтэл гарсан. Үүнийг нягтлах хэрэгтэй байна. Ослоос үүдэх хохирлыг тодорхойлоход бэрх. Техникийн хувьд хоцрогдсон зүйл бий. Тиймээс ОХУ-аас зээл аваад дөрвөн генераторийн засварыг эхлүүлж байтал яг ийм асуудал боллоо. Өвлийн ачааллыг давах, дөрвөн генераторийг шинэчлэхийн тулд түр зогсоохоос өөр аргагүй. Өвлийн ачаалал дууссаны дараа шинэчилнэ” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 17 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 22 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 22 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

21 цаг 50 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин