Шинэ Үндсэн хуулийг батлах нь зүйтэй гэв

2018-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ “Системийн шинэчлэл-ард нийтийн санал асуулга” /2018.08.24/   хэ­л­эл­цүүлэг Төрийн ордонд болж,  улс төрийн нам, иргэний нийг­мийн байгуул­лагуудын тө­лөө­лөл,  Үндсэн хууль судлаачид, иргэд орол­цов. Хэлэлцүүлгийн санаач­лагч УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Тогтолцооны хямралаас гарахын тулд миний бие 1995 онд баталсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэрэглэх санаачилга гаргасан юм. Швейцарь улс сар бүр Ард нийтийн санал асуулга явуулдаг. Гэтэл бид баталсан хуулиа өнөөдрийг хүртэл нэг ч удаа хэрэглээгүй байна” гэв. Системийн хямрал юунаас болж байна вэ, засаглалын хуваарилалт зөв үү, цаашид ямар замаар явах вэ гэдэгт  хэлэлцүүлэгт оролцогчид байр сууриа илэрхийллээ.   “МОНГОЛЫН ТӨР ХЯМАРСАН, ЗАСАГЛАЛ НЬ ТЭНЦВЭРГҮЙ БАЙНА” Оролцогчдын олонх нь “Монголын төр хямарсан, засаглал нь тэнцвэргүй, нэг нь нөгөөгийнхөө ажлыг чагталсан байдалтай, төрийн ажил гацаатай байна. Иймд Үндсэн хуулийг шинэчлэх ёстой, нэмэлт, өөрчлөлт оруулах төдий гар хүрэх нь хангалтгүй. Үндсэн хуулийг шинэчлэх замаар системээ өөрчлөх нь зүйтэй”  гэж үзэж байна.  Монгол Улсын анхны Үндсэн хуулийг батлалцсан депутатуудын нэг, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц “Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед генерал Б.Пүрэв тэргүүтэй 140 гаруй хүн Ерөнхийлөгчийн засаглалтай болох саналд  нэгдэж байсан. Монгол Улс нэг толгойтой байхдаа хүчтэй байсан. Олон толгойтой байх тусам задрал руу явдаг. Мэдээж олон ургальч үзэл хэрэгтэй, үүнийг нэг толгой зан­ги­даж явах ёстой” хэмээн  Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж буйгаа илэрхийлэв.   Улс төрийн намууд: АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЪЯ УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Батцогт “Монголын түүхийг харахад, 20-30 жил тутамд нэг удаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж ирсэн байдаг. Өнөөдөр бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ярих ёсгүй. Харин шинэ Үндсэн хуулийг батлах ёстой. Үүний тулд ард нийтийн санал асуулга явуу­лах нь зүйтэй” гэлээ. МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл  “Үндсэн хууль бол амьтай. Түүнийг ажил­луулдаг зүрх нь Монголын төр. Гэтэл төр нь ажиллаж чадахаа байсан тул Үндсэн хууль амьгүй болсон гэсэн үг. Цааш явах тусам улс төрийн үйл ажиллагаа улам дампуурна. Иймд Үндсэн хуулиа шинэчлэх замаар засаглалын тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай байна” гэв. Эх орон намын дарга И.Эрдэнэбаатар  “Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй. Гэхдээ үүнээс өмнө ард түмнээ мэдээллээр хангаж, сайн бэлтгэх ёстой” хэмээн анхааруулж байлаа.  Харин  Судлаач, доктор Н.Болд “Би системийн шинэчлэл сэдвээр судалгаа хийсэн. Ард нийтийн санал асуулга гэдэг  Швейцарьт бүр соёл болоод тогтчихсон. Манайд өнөөдрийг хүртэл Ард нийтийн санал асуулга явуулаагүй байгаа нь бидний байгуулсан систем ажиллахгүй байгааг харуулж байгаа юм” гэсэн юм. МУИС-ийн багш, судлаач О.Мөнхсайхан “Засаглалын хэлбэрийг ард нийтийн санал асуулгаар шийдэж болохгүй. Монголчууд нэг хүнд хэт их эрх мэдэл өгсөн үедээ дандаа мөхөж байсан. Үгэнд ордог нэг хүнийг толгойд нь тавьчихаад эх оронч хүмүүсийг нь үгүй хийлгэж байсан гашуун түүх бидэнд бий. Нэг мундаг удирдагч гарч ирээд эдийн засгаа богино хугацаанд үсрэнгүй хөгжүүлсэн улс орон бий. Гэхдээ тэдгээр улсын тоо ганц хүнд эрх мэдэл төвлөрүүлсний улмаас дарангуйлал тогтсон улсуудтай харьцуулахад цөөхөн байдаг” хэмээн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн системийн хямралаас гарахын тулд нэн тэргүүнд хүнээ хөгжүүлэх ёстой  гэсэн санал санаачилга ч цаангүй  гарч байлаа. Тухайлбал, ИЗНН-ын нарийн бичгийн дарга Б.Амартүвшин “Монгол Улс газрын хэвлий доорх баялгийг үндэсний баялаг гэж үзчихээд хүнээ зүгээр л нөөц гэж үздэг нь эмгэнэл. Угтаа бол хүний үндэсний баялаг гэж үзээд хөгжүүлэх юм бол энэ улс хөгжинө” гэсэн бол АТОЗ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Л.Оюун “Системээ шинэчлэхээс өмнө боловсролын салбартаа анхаарал тавьж, хүнээ хөгжүүлэх ёстой” гэлээ.  Хэлэлцүүлгийн төгсгөлд Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “Энэ хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлж, олон удаа зохион байгуулна. Ард нийтийн санал асуулга явуулах замаар системд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгт  олон хүн санал нэгдэж байна. Би хууль тогтоогчийн хувьд саналаа дэвшүүлж байгаа. Парламентын 25 гишүүн энэ санаачилгад нэгдэх юм бол УИХ-аар хэлэлцэх боломжтой болно” гэв.  Ийнхүү тогтоолын төсөл дээр ажиллах Ажлын хэсгийг байгуулснаар энэ удаагийн хэлэлцүүлэг өндөрлөлөө. Эх сурвалж: www.polit.mn
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

13 цаг 4 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

16 цаг 43 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

23 цаг 5 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

23 цаг 5 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

23 цаг 5 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02