Улсын нөөцийн хивэг дуусч, хувийн үйлдвэрүүд үнээ нэмжээ

2014-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Хаврын улиралд мал төллөж малчид шинэ  ногоо ургах хүртэл  малынхаа тамир тэнхээг сайжруулахаар  тэжээл өгдөг. Энэ жилийн хувьд өнгөрсөн сараас эхлэн малчдын дунд нэг шуудай хивэгний үнэ 3700 төгрөг байсан бол 11000 төгрөг болж өссөн  гэх гомдол гараад байгаа. Энэ сард ч хивэгний үнэ өсөж,  олдоц муутай  байгааг  малчид аж ахуй нэгжүүдийн төлөөлөл хэлж байгаа.

Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуягаас тодруулахад “Малчид, фермерүүдээс хивэгний үнэ өссөн талаар нэлээдгүй санал гомдол ирсний улмаас УИХ-аас хивэгний үнийг зохицуулах үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу УИХ-аас таваарын улаанбуудай 200 мянган тонн, 100 мянган тонн үрийн буудай импортлох  нөхцлийг шийдсэн. Яамнаас  1700 тонн хивэгийг хэрхэн хямд үнээр борлуулахыг малчид, аж ахуй нэгжтэй зөвшилцсөний үндсэн дээр нэг тонныг нь 200 мянган төгрөгөөр борлуулахаар долоон үйлдвэртэй тохирсон. Харин улсын нөөцөд байсан хивэгийг нэг тонныг нь 196 мянган төгрөгөөр малчид, аж ахуйн нэгжүүдэд худал­даалж дууссан. Одоогоор нөөцийн хорголжин тэжээлийг нэг тонныг нь 165 мянган төгрөгөөр аймаг сумдын 32 цэгээр дамжуулан борлуулж байна. Хивэгний үнийг бууруулах асуудлыг манай яамнаас зохицуулах боломжгүй” гэсэн юм.

 Малчдын хэлж буйгаар улсын нөөцийн нэг килограмм  нь 196 төгрөгөөр зарагдаж байсан хивэг дууссаны улмаас хувийн гурилын үйлдвэрүүд нэг килограмм нь 250 төгрөгөөр буюу нэг уутыг нь 13000 төгрөгөөр худалдаалж байгаа аж. Мөн Хятад руу хивэг экспортлосноос дотоодын гурилын үйлдвэрүүд  хивэгнийхээ үнийг өсгөсөн гэх мэдээлэл ч байна. Албаны хүний хэлснээр “Хятадын зах зээл дээр хивэгний үнэ өндөр байгаа учраас дотоодын гурилын үйлдвэрүүд үнээ өсгөсөн. Гурилын үйлдвэр болон аж ахуй нэгжүүдийн саналаар 2013 онд Хятад улс руу хивэг экспортлохыг хориглосон. Гэтэл үүний дараагаас дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулах хивэгээр дүүрч илүүдэл үүссэний улмаас өнгөрсөн оны зургадугаар сараас нэлээн хөөцөлдөж байж “Алтан тариа”-н Улаанбаатар, Дарханы салбар, Улаанбуудай зэрэг таван үйлдвэрийг Хятад руу хивэг экспортлох лицензтэй болгосон. Үүний дагуу одоогоор 15 мянган тонн хивэгийг экспортлоод байна.Гэхдээ нийт хивэгний хагасаас илүүгүй хувийг экспортлох бодлого баримталж байгаа” гэсэн юм. 

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 24 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 15 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин