Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

2025-08-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтыг бүрэн эрхэд халдаж байгаа улс төрийн үйл ажиллагаа гэж хардах үндэслэлтэй байгаа тул энэхүү асуудлын талаар мэдээлэл авахаар Ерөнхий сайд Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ.

Тэрээр “Манай улсад 2019 оноос ард түмний эгдүүцэл, эсэргүүцлийг төрүүлж байсан сэдэв болох “Гишүүний таван тэрбум” гэх асуудал тухайн үедээ ихээхэн шүүмжлэл дагуулж байгаад мартагдсан ч харамсалтай нь үе үеийн улс төрчдийн тойргоор хуваагдаж өөрийн тойрогт төсөл, арга хэмжээ хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэд, сонгогчдын саналыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан өөртөө татах явцуу улс төрийн хэлбэр болон үргэлжилж одоог хүртэл оршин тогтносоор байна. Дээрх “Гишүүний таван тэрбум” гэх асуудал анх Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд байгаагүй ба төслийг хэлэлцэх үеэр төсвийн байнгын хорооны саналаар нэмэн оруулж ирснийг гишүүдийн болон иргэдийн эсэргүүцлийн ачаар төсвөөс хасаж байсан. Гэвч өнгөрөгч долдугаар сард хийгдсэн төсвийн тодотголоор уг асуудлыг дахин оруулж батлан үүнийхээ дараа гишүүдээс саналуудыг авсан нь мөн ард иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ.

Миний хувьд энэхүү шүүмжлэлтэй санал нэгтэй байгаа ба бид улс гэсэн том тойргоо орхиж улсын хөгжлийг бодох биш улстөрчид, тойргийн гишүүд тойргоо услах, тойрогтоо л байвал нэр тодорхойгүй, хэрэгцээ шаардлага тодорхойгүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж улс төрийн оноо цуглуулах, ажил хийсэн болж харагдах явцуу улс төрийн бодлогыг нь хөхүүлэн дэмжиж төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа хэлбэр гэж дүгнэж байна.

"Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь улс орны хөгжил дэвшилд нэн хэрэгцээтэй асуудал биш бөгөөд хөгжлийн нэгдсэн бодлоготой, нэгдсэн төсөвтэй, Үндсэн хуультай улсын хувьд хөрөнгө оруулалтыг эрэмбэлж 126 гишүүнд хуваарилсан 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулагдах ёстой.

Монгол Улс хөгжлийн бодлогодоо бүсчилсэн хэлбэрээр хөгжих, үйлдвэрлэлийг дэмжих, ажилтай, орлоготой иргэдийг бий болгох замаар улсаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх зорилго тавьсан ч дээрх төсвийг үр ашиггүйгээр зарцуулж байгаа нь шууд утгаараа төрийн бодлогын эсрэг үйл явдал болж байна. Цаашилбал энэ нь Монгол Улсын Их Хурлын гишүүдийн саналыг багцлах, Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтыг бүрэн эрхэд халдаж байгаа улс төрийн үйл ажиллагаа гэж хардах үндэслэлтэй байна. Иймээс дээрх асуудлуудын хүрээнд Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.16, 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт заасны дагуу дараах мэдээллийг хуулийн хугацаанд ирүүлэхийг танаас хүсье гэжээ.

Түүний албан бичигт,  “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь “Алсын хараа 2050 Mонгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого", Улсын төсөв нэгдсэн байх зарчим, эдийн засаг аюулгүй байдлыг хангах зэрэг холбогдох бодлого баримт бичгийн хэрэгжилтэд хэрхэн нөлөөлж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл.

2. “Гишүүний таван тэрбум” Монгол Улсын Хөгжлийн төлөвлөгөө, Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бүтээн байгуулалт, төслүүдэд зарцуулагдаж байгаа эсэх талаар.

3. “Гишүүний таван тэрбум” гэх гишүүдийн саналаар тавигдаж буй төсвийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээ нь Төсвийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагууд, Улсын төсөв нэгдсэн байх шаардлага зэргийг хангаж байгаа талаар асууж тодруулахаар тусгажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 153 (7650)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

“Зууны мэдээ” сонины цахим захиалгын линк: www.zuuniimedee.mn

 

 

др энхтөр
ЭЙНШТЭЙНИЙ НЭРЭМЖИТ ДЭЛХИЙН ФИЛОСОФИЧДЫН МУЗЕЙ БАЙГУУЛАХ ДЭЭД ЛОГИК ИДЕАЛ БҮХИЙ ПАРАДИГМ ШИНЭ МЭДЛЭГИЙН ТӨСӨЛИЙГ УЛСЫН ТӨСӨВТ СУУЛГУУЛАХ АСУУДЛЫГ ЗУУНЫ МЭДЭЭ СОНИНЫ ХАМТ ОЛОН РЕДАКЦ ДЭЭДСҮҮДЭД ИЛГЭЭЖ ХҮРГҮҮЛЖ ХАМТАРВАЛ БАСХҮҮ САЙН БАЙНА. ДОКТОР Н.ЭНХТӨРӨӨС 2025.08.20
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

4 цаг 3 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

4 цаг 6 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

8 цаг 46 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

8 цаг 49 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

13 цаг 11 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15