О.Эрдэнэбаатар: “Харгиа”-г Ус сувгийн удирдах газар авч байгаа нь буруу

2014-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Зууны мэдээ” сонин цэвэрлэх байгууламжийг тойрсон асуудлын талаар уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаад Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын дарга асан, Монгол Улсын зөвлөх инженер О.Эрдэнэбаатартай ярилцлаа.

 

-Та өмнө нь энэ салбарыг удирдаж байсан. Төв цэвэрлэх байгууламжийн талаар юу гэж бодож байна вэ?

-Байдлыг харахад болж байгаа мэт харагдаж байгаа. Техник тоног төхөөрөмж муудсан гэж байгаа ч үнэн хэрэгтээ түүнийг зөв горимоор нь ажиллуулж чадахгүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, хүний үйл ажиллагаа дутагдаад байна. Барилга байгууламж муудсан гэдэг нь үнэн боловч шинэчлэх нэрийн дор дулдуйдаад арчилгаа хийхгүй байна. Өмнө нь үйлдвэр аж ахуйн нэгж, ахуйн бохир усыг бүгдийг нь цэвэрлэж болдог байсан. Тухайн үед ирж байсан бохир усны хэмжээ бага байсан байж болно. Гэхдээ бохирдолтын хэмжээ адилхан байсан. Гэтэл одоо хүмүүс ажлаа хийхгүй байж бүх бурууг техник, тоног төхөөрөмж, барилга байшин руу түлхээд сууж байх юм. Нөгөө талаар “Харгиа” урьдчилсан цэвэрлэх байгууламжийг Ус сувгийн удирдах газар мэдэлдээ авч байгаа нь буруу.

-Яагаад. Харин сайн хэрэг биш үү?

-Яагаад гэвэл, ямар хор, хаанаас авчирсан, яаж боловсруулж байгаа вэ гэдэг нь үйлдвэрийн газруудын нууц. Тэр хорыг хүн биш техникээр цэвэрлэнэ. Ямар техник хэрэглэх, ямар аргаар цэвэрлэх вэ гэдгийг үйлдвэрийн газрууд мэдэж байгаа. Тиймээс үйлдвэрүүдээс гарч байгаа хортой лагийг овоолж орхиод улс цэвэрлэнэ гэдэг байж болохгүй.

-Харгиа цэвэрлэх байгууламжийн хаягдлыг Морингийн даваанд аваачиж булсан тухай яриа гарч байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Сайн цэвэрлэгдээгүй лагийг тэнд булсан. Харгиагийн тунгаагуурт үлдсэн хортой лагийн хорыг хэрхэн, яаж устгахыг Ус сувгийн удирдах газрынхан мэдэхгүй. Яагаад гэвэл тэнд энэ чиглэлийн мэргэжилтэн байхгүй. Тиймээс л тэд “Харгиа”-г мэдэлдээ авдаг нь буруу гээд байгаа юм шүү дээ.

-Биднийг сурвалжлагаар очиход бетон болон төмөр хийц эвдэрсэн, идэгдсэн байдалтай байсан. Ер нь л бүхий л зүйлийг нь даруйхан шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарч гэж бодогдсон?

-Мэдээж янз бүрийн л бохир урсаж орж ирдэг учраас бетон хийц болон техник нь идэгдэж эвдрэх нь зүйн хэрэг. Тиймээс засаж, сэлбэх хэрэгтэй. Намайг ажиллаж байх үед Испанийн засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр 17-18 сая еврогийн өртөгтэй засвар хийгдсэн. Гэхдээ зөвхөн техникийн шинэчлэл хийж байсан. Бетон хийцүүд нь бохир усанд идэгдээд нэлээд муудсан байгаа. Огт засаж сэлбэхгүй, янзлахгүй байж шинийг барих тухай яриад байх юм. Тэр нь хэзээ баригдах, хэн хийхийг хэлж мэдэхгүй. Мөн хөрөнгө нь хаана байгаа, яаж шийдвэрлэхийг ч мэдэхгүй. Уулын бугыг хараад, унасан бугаа голдог үлгэр болох вий гэж бодох юм. Хүмүүс нь техник, технологитойгоо ажиллаж чадахгүй байна. Хамгийн наад зах нь ирж байгаа болон гарч байгаа бохирыг шинжлээд технологиор удирдаж байх ёстой. Гэтэл технологийн лабораторийг нь хотын зүүн хязгаарт аваачсан байх юм.

-Төв цэвэрлэх байгууламж дотроо лабораторитой гэж байсан шүү дээ?

-Цаг тутамд байнга шинжилж байж, агаар нэмэх эсэх, температур нь ямар байгааг тодорхой болгоно. Тэр бүх нарийн шинжилгээгээ цаг тухайд нь хийж чадахгүй байж яаж технологиор удирдах юм бэ.

-Мэргэжилтэй боловсон хүчний дутагдалд орсон байгаа учраас ажил нь муу байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байгаа. Энэ  салбарыг улстөрийн томилгоогоор биш мэргэжлийн хүнээр удирдуулах хэрэгтэй. Үүнийг зангиддаг газар бий. Яам ч, хот ч анхаарахгүй байна. Одоогийн удирдлагууд нь усны үнэ бага байгаа талаар л ярих юм. Усны үнэ бага байгаа нь үнэн гэхдээ өчнөөн жил ярьж байгаа ч шийдвэрлэхгүй байна. Өөр бусад зүйл рүүгээ анхаараад болохгүй байгаа бүх зүйлийг техник руу чихчихээд хүний ажиллагаа дутагдаж байгааг нуугаад байх юм. Технологийн удирдлага байхгүй юм чинь бохирыг яаж бүрэн цэвэрлэх вэ. Гол бэрхшээл нь энэ. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудал орхигдоод байгааг анхаарах цаг болсон. Уг нь ШУТИС дээр энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг. Гэхдээ шаардлага хангах мэргэжилтэн гаргаж чадахгүй байна.

-Одоо юуг анхаарч ажиллах шаардлагатай вэ. Нэн түрүүнд хийх ажил нь техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл үү, эсвэл...?

-Эмээлт, Дархан зэрэг нэлээд олон газар үйлдвэрийн парк байгуулах талаар ярьж байна. Энэ нь би үхэхээр, чи үх гэдэгтэй утга нэг. Учир нь тэрхүү паркаа дагаад үйлдвэрүүд очно. Нөгөө л биднийг зовоогоод байгаа хортой ус, хаягдал цэвэрлэх байгууламжаар нь дамжина. Хаанаас ч гарсан бүгд л Туул гол руугаа нийлүүлнэ. Өөрөөсөө зайлуулж байгааг бодлого гэж хэлэхгүй. Хэдий хэмжээний бохирдолтой ус, хаанаас гарч байгааг улс хянах ёстой. Ингэхээр нөгөө л мэргэжлийн боловсон хүчний асуудал яригдана. Үүнийг зангиддаг олон газар байдаг ч, сарнисан байдлаар ажиллаж байгаа нь хүчийг сулруулж байна.

-Хэдий хэмжээний бохирдолтой ус хаанаас ирж байгааг хянах мэргэжилтэн алга гэж үү?

-Хянах боломж бий, мэргэжилтэй боловсон хүчин алга. Хотын бохир усны нормыг зааж өгсөн байдаг ч түүнийг баримталдаггүй. Гэтэл хамгийн их бохирдолтой “Харгиа”-г Ус сувгийн удирдах газар өгчихлөө. Энэ чинь хариуцлагаас мултрах нэг арга нь. Усны бохирдолт их байна гэдэг яриа гарвал тус газрыг дарамтлахад амар гэсэн үг.

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй байж болохгүй

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

1 цаг 30 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

1 цаг 38 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

6 цаг 39 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

6 цаг 39 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

6 цаг 39 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

6 цаг 39 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

6 цаг 39 мин
Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ

Голомт банкны хамт олон 30 жилийнхээ ойг тохиолдуулан картын загвараа бүрэн шинэчилж, хил х

20 цаг 52 мин
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас улсынхаа нийгэм, эдийн засгийн х

21 цаг 39 мин