СУИС-ийн элсэлтийн шалгалтыг Өвөрхангай аймагт зохион байгуулна

2014-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.БЭРЦЭЦЭГ

Соёл, урлагийн их сургуулийн элсэлтийн шалгалтыг хөдөө орон нутагт давхар авч байхаар болжээ.   Энэ тухай Өвөрхангай аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Х.Нямцэрэнгээс тодрууллаа.

-Соёл, урлагийн их сургуулийн мэргэжлийн ангид элсэн суралцах хүсэлтэй, төгсөх ангийн хүүхдүүдээс судалгаа авч байгаа гэж сонссон. Энэ талаар тодорхой мэдээлэл дуулгаач?

-Соёл, урлагийн их сургуулийн элсэлтийн шалгалтыг зөвхөн Улаанбаатар хотод авдаг байсныг өөрчилж, сүүлийн жилүүдэд элсэлтийн шалгалтыг нь  өөрийн аймагтаа авах бодлого барьж байгаа. Аймаг, орон нутгаа мэргэжилтэй боловсон хүчнээр хангах зорилгоор 2006 оноос хойш СУИС-ийн элсэлтийн шалгалтыг нийт  гурван удаа зохион байгуулж,  70 гаруй сурагчийг элсүүлэн суралцуулаад байна. Энэ  хүүхдүүдээс орон нутагтаа ирж ажилласан цөөнгүй төгсөгч байгаа.

Тиймээс энэ бодлогоо үргэлжлүүлэх үүднээс энэ жил СУИС-д бүртгэдэг шалгалтуудыг аймагтаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Үүнд, дуулаач, драм, драмын жүжигчин, кино телевизийн найруулагч, тайз дэлгэцийн зураачийн анги багтаж байгаа. Бэлтгэл ажлынхаа хүрээнд СУИС-д элсэх сонирхолтой XI анги төгсөгчдөөсөө судалгаа авч байна. Энэ судалгаанд сурагчид хэдий чинээ их хамрагдана, төдий чинээ их хуваарь ирэх боломжтой. Тиймээс энэ судалгаанд XI ангийн төгсөгчдийг идэвхтэй хамруулахыг  хүсч байна.

-Төгсөөд ирэхэд хөдөө орон нутагт ажлын байр хэр олдох вэ?

-Соёл, урлагийн чиглэлээр  сургууль, цэцэрлэгийн хөгжмийн багш мэргэжлийг эзэмшсэн тохиолдолд ажлын байр бусад салбаруудаас харьцангуй их байдаг. Аймгийн хэмжээнд Хөгжимт драмын театр, сургууль, цэцэрлэгүүдийн хувьд хамгийн их дутагдалтай ажлын байр нь соёл, урлагийн мэргэжилтнүүд байна. Жишээ нь, театрт бүжигчид, дуу­чид, хөгжимчид, мэргэжлийн нарийн хөгжимчид, сургуулиудад дуу хөгжмийн багш хамгийн их дутагдалтай байдаг. Одоогийн байдлаар аймгийн хэмжээний сургууль, цэцэрлэгт нийт 10 гаруй хөгжмийн багшийн дутагдалтай байна. Хүүхдэд хөгжмийн боловсролыг цэцэрлэгийн наснаас эхлэн олгох хэрэгтэй. Гэтэл цэцэрлэгт хөгжмийн багш дутагдалтай байгаа. Тиймээс энэ чиглэлээр мэргэжил эзэмшвэл буцаад аймаг, орон нутагтаа ирэхэд ажлын байр хамгийн их сонголттой байна гэсэн үг.

-СУИС-д элсэн ороход авьяас, ур чадварын шалгалтуудыг голчлон авдаг. Гэтэл хөдөө орон нутгаас шалгаруулалтад оролцож буй хүүхдүүд мэргэжлийн багш байхгүйгээс бэлтгэлээ сайн хангаж чаддаггүй. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Сургууль, цэцэрлэгийн багш нар, театрын уран бүтээлчид СУИС-д элсэлт өгөх гэж байгаа хүүхдүүдийн бэлтгэлийг маш сайн хангуулж, зөв ойлголт өгөх хэрэгтэй. Ялангуяа, хөгжмийн багшийн мэргэжлээр суралцах гэж байгаа хүүхдүүдэд их сайн дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллаарай гэж хөгжмийн багш нараасаа хүсэх байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 18 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 36 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 27 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин