Э.Бат-Үүл: Бид газар албадан чөлөөлөхийг журамлах эрхтэй

2014-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны хурал өчигдөр боллоо. Хурлаар төсөл хэрэгжүүлэх батламж гардсан 16 компанийн удирдлага ажлын явц, тулгарч буй саад бэрхшээл, цаашдын төлөвлөгөөгөө танилцуулсан. Энэхүү төсөл нь өнгөрсөн оноос эхлэн хэрэгжиж буй бөгөөд 2020 он хүртэл үргэлжлэх юм.  Одоогоор газар чөлөөлөх, дэд бүтцийн төлөвлөгөө гаргах, хөрөнгө санхүүжилтээ босгох зэрэг ажил байршил бүрт хийгдэж байна. Мөн зарим байршилд газрын эзэдтэйгээ  тохирон барилгын ажлаа ч эхлүүлжээ. Тухайлбал, СБД-ийн 9-12 дугаар хороонд төсөл хэрэгжүүлж буй “Асар Өргөө”, СБД-ийн 15 дугаар хорооны “Цэлмэг Ази”, БЗД-ийн 8,16 дугаар хорооны “Баганат-Өргөө” зэрэг компани барилгын ажлаа эхлүүлээд байна. Төсөл хэрэгжүүлэгч компаниудад тулгамдаж буй хамгийн эхний асуудал нь  хууль эрх зүйн орчин аж.  Төлөвлөлтөд орсон газрын эзэд тухайн газраа эзэмшсэн, өмчилсөн, эсвэл ямар нэгэн бичиг баримтгүй зөвшөөрөлгүйгээр ирж буусан байдаг аж. Эзэмшиж, өмчилсөн газартай, дээр нь үл хөдлөх хөрөнгө барьсан иргэдтэй тохирон эргээд байр худалдан авах гурвалсан гэрээг хийнэ. Харин бичиг баримтгүй айлуудтай ямар байдлаар тохиролцоонд хүрэхийг журамлаж өгөөч гэсэн саналыг компаниудын зүгээс гаргав. Мөн газар үл хөдлөх хөрөнгө үнэлгээний асуудлыг ч журмандаа зааж өгөхийг хүслээ.  

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Энэхүү төсөл мэдээж амаргүй ажил. Газрын эзэдтэй тохирох, хөрөнгө санхүү, инженер шугам сүлжээ гээд бүх ажлаа гардан хийж байна. Гэтэл Засгийн газрын тэргүүн таарамж муутайхан юм ярьж байна. Би буруу мэдээлэл очсон юм болов уу гэж ойлгосон. Газар албадан чөлөөлүүлэх асуудлаар хуульд тусгаж өгөхийг хүссэн. Гэтэл одоо хүртэл хариу алга.  Тиймээс  энэ төслийн ажил удаашраад байна” хэмээлээ. Мөн тэрээр “Ойрын хугацаанд бодлогын төвшинд шийдвэрлэж өгөхгүй бол Үндсэн хуулийн 62.2-т заасан эрхээ эдлэж, нийслэлийн удирдлагын зүгээс газрыг албадан чөлөөлөх асуудлыг  журамлана” хэмээв.

Ингэснээр нийтийн болон өөрийн эрх ашгаа  бодсон ч газраа чөлөөлөх нь зөв гэдгийг журам гарган газрын эздэд ойлгуулах юм байна. Төсөл хэрэгжүүлэгчдэд тулгарч буй дараагийн асуудал нь татварын хэмжээ. “Моннис” группын дэд захирал Х.Сайнбаяр “Татварын асуудал дээр бид хариуцлага хүлээх болж байна. Уг нь бид газар худалдаж аваагүй. Үйлчилгээ үзүүлж байхад харин ч татвараас чөлөөлөх ёстой болов уу. Мэдээж иргэд  татвар төлөхгүй. Тэгэхээр эргээд бид татварт маш их хө­рөнгөө гаргах болоод бай­на. Мөн төслөө хур­дан хэрэгжүүлэх гэ­хээр тоног төхөөрөмж хүн хүчний асуудал тул­гарч байна.  Тоног төхөөрөмжийн импортын татварын хэмжээг багас­гаж болохгүй юу.” хэ­мээв.  НИТХ-ын дарга Д.Баттулга энэ асуудлаар холбогдох хүмүүст су­далж үзэхийг үүрэг бол­госон.  Энэ мэтчилэн хө­рөнгө оруулалт, хүн хүч, инженерийн бо­лон нийгмийн дэд бүт­цийн ажилтай хол­боотой асуудлууд тө­сөл хэрэгжүүлэгч нарт тулгараад буй юм.  Тиймээс ч компаниуд ний­лэн ТББ байгууллага байгуулжээ. Түүгээр дамжуулан нийслэлийн удирлагуудад санал гомд­лоо хүргүүлж байхаар болов.  “Монгол дай­ван” компанийн СХД-ийн 30 дугаар хороонд хэрэгжүүлэх төсөл хаус төсөл хамгийн хэл ам, асуудал багатай үргэл­жилж байгаа гэнэ. Мөн Батоникийн цэцэрлэгт хүрээлэнгийн чанх урд “Гранд лайн” компани төслөө хэрэгжүүлж байна. Тэд Турк улстай хамтран барилгын ажлаа эхлүүлсэн нь онцлог юм.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 18 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 36 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 27 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин