Нөхөн сонгууль=Д.Гантулга+ДМурат

2018-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол Хэнтий аймаг дахь  УИХ-ын 42 дугаар тойрогт болох  нөхөн сонгуулийг УИХ-аас ирэх аравдугаар сарын 7-нд  товлосон ч, хэзээ хийх вэ гэдэг нь  Үндсэн хуулийн цэцийн мэдэх асуудал болж хувирав. Өнгөрсөн хугацаанд Цэцийн гаргаж ирсэн шийдвэрүүд нь   Үндсэн хуулийг сахиулахаасаа илүүтэй улстөржсөн шинжтэй, хэл ам таталсан нь цөөнгүй. Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлыг харвал,  ирэх аравдугаар сарын 7-нд хэмээн товлож баталгаажуулсан УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэцээс түр  түдгэлзүүлсэн. Учир нь “Их хурлын тогтоол нь сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч   тухайн оны нэгдүгээр сарын 1-нд ажлаа хүлээлгэж өгсөн байх тухай хуулийн заалтыг зөрчсөн” гэсэн  нэр бүхий гурван хуульчийн  гомдол  ийнхүү нөхөн сонгуулийг хойш чангаасан хэрэг. Цэц аливаа  асуудлыг хэлэлцэх  бол  дунд суудлын хуралдаан зарлах хугацаа нь 30 хоног байдаг.Тэгэхээр  ирэх есдүгээр сар хүртэл маргаан хэлэлцэгдэхгүй байх талтай.Яг хэлэлцэх болтол хариуцсан Цэцийн гишүүн гадаадад томилолттой эсвэл  амарсан гэхчлэн шалтаг гаргахыг ч бас үгсүйгэхгүй.  Үүнийг дагасан  олон асуулт, таамаг хөвөрч эхлээд байна. Зориуд зохион байгуулалттай,хугацаа хожих гэсэн арга гэж үзэх нэгэн байхад хоёр том намын хуйвалдаан гэх нь ч байгаа юм. Бас өөр таамаг дэвшүүлэх нь ч байна. Ер нь бол энэ  мэтээр сунжруулах нь Цэцийг “утсан хүүхэлдэй” болгосон эрх баригч МАН-д л ашигтай гэсэн байр суурь нийгэмд давамгайлж байгаа юм. Учир нь өрсөлдөгч намууд нь  сонгуульд төсөвлөсөн жаахан мөнгөө дуусгахад мөнгөтэй, эрх мэдэлтэй  том нам ард нь үлдэж тонгорох бодолтой байж мэднэ. Тэгээд ч Их хуралд 64 суудалтай учир ганц суудалд тэгтлээ горойх юмгүй. Цэцтэй хамжиж байгаад ирэх оны нэгдүгээр сарын 1 –нийг хүртэл нөхөн сонгуулийг хойшлуулсан ч ядах зүйл үгүй. Энэ хооронд Баян-Өлгийн тойрогт АН-аас  УИХ-д сонгогдсон   Д.Муратын асуудлыг нэг мөр болгож шийдье гэхчлэн мэх хэрэглэхийг ч байг гэхэгүй. Ингээд 2019 онд нэгмөсөн хоёр аймагт нөхөн сонгууль зарлая гэж арга сам хийсээр  нэг мэдсэн “Ерөөсөө болъё, 2020 оны сонгууль хаяанд буучлаа” гэх ч юм бил үү, хэн мэдлээ.   Гэтэл Д.Гантулгад итгэж  УИХ-д  илгээсэн Хэнтий аймгийн тойргийнхон  төрд төлөөлөлгүй хэдий болтол хохирох вэ гэдэг асуулт  гарна. Эрх баригч нам энэ бүхнийг үл тоож, Цэцтэй хамжиж байгаад нөхөн сонгуулийг хойш чангааж байгаа юм биш үү.  Мөн МАН, АН-ын хооронд ийм  тохиролцоо байна уу гэсэн хардлага ч бас байна. Эх сурвалж: www.polit.mn    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21