Г.Занданшатар: 15.6 тэрбум төгрөгийн хохирол учраад байна

2018-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга  Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэж байна.   -Өнөөдрийн хуралдааны гол асуудал юу байв? -Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг баталлаа.  Ингэснээр эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Мөн  эдийн засгийг төрөлжүүлж, иргэдийн амьдралыг дээшлүүлнэ гэж тодорхойлоод байна. Найман жилийн хугацаатай бодлогын эхний шат буюу 2018-2021 онд эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөц төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Хоёр дахь шат буюу  2022-2025 онд эдийн засаг, аж үйлдвэр, мэдээлэл технологийн тэргүүлэх салбаруудын өрсөлдөх чадварыг сайжруулж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих юм.  Шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын  байгууллагын зээл, хандив, тусламжаас гаргах юм. -Баян-Өлгий аймагт байгалийн гамшигт үзэгдэл болсон.  Зохих хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргах уу? -Баян-Өлгий аймагт долдугаар сар гарсаар дөрвөн удаа усархаг аадар бороо орсны улмаас Өлгий сумын долоон багийн 530 айлын 2500 гаруй хүн гамшигт нэрвэгдсэн. Гурван иргэн бэртэж гэмтэн, 287 байшин бүрэн нурж, гэр, хашаа, байшин усанд автсан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссыг зарлан хуралдуулж нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон холбогдох хүмүүст үүрэг, чиглэл өгч шийдвэр гаргасан юм. Энэ дагуу Баян-Өлгий аймагт 80 гэр, ус тээвэрлэгч, бохирын болон түргэн тусламжийн автомашин, дугуйт ачигч зэрэг техникийг Улсын нөөцөөс гаргасан бол Дэлхийн зөн-Монгол, МУЗН, Адра, Каритас олон улсын хүмүүнлэгийн байгууллага 115 мянган ам.долларын үнэ бүхий тусламж үзүүллээ. -Хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар гарсан уу? -Тийм ээ. Өлгий суманд учирсан хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 15.6 тэрбум төгрөг болоод байна. Засгийн газрын хуралдаанаар энэ талаар хэлэлцээд шаардагдах 540 гаруй сая төгрөгийн 468 саяыг Засгийн газрын нөөц сангаас, үлдэх хэсгийг аймаг, сумын нөөц сангаас гаргах нь зүйтэй гэж үзсэн.  Мөн Өлгий сумын үерийн хамгаалалтын даланг шинэчлэх ажлаа шуурхайлахыг аймгийн Засаг даргад үүрэг болголоо. Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт нийт 116 км урт авто зам, замын байгууламж үерт автаж эвдэрсэн. Үүнийг сэргээн засахад шаардагдах нэг тэрбум 300 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. -Австрали улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцжээ.  Үүгээр ямар шийдэлд хүрэв? -Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улс, Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг дэмжлээ.  Санамж бичигт ажиллах, амрах виз олгох, нэвтрэх, оршин суух, хөдөлмөр эрхлэх нөхцөл, бичиг баримт шаардах, иргэдийг буцаан шилжүүлэх, түдгэлзүүлэх, маргаан шийдвэрлэх зэргийг тусгасан байна. Визийн ангилалд хамрагдах хүсэлтэй иргэн нь дээд боловсролтой, эсвэл дээд сургуульд хамгийн багадаа хоёр жил суралцсан, англи хэлний IELTS-ийн 4.5 оноотой, онгоцны ирэх-буцах тийз болон санхүүгийн баталгаатай байх ёстой юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21