Мэдэгдэл

2014-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

ИРГЭНИЙ ХУУЛИЙН 218 ДУГААР ЗҮЙЛИЙН 218.1 БУЮУ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙГ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ҮЕИЙН ХАНШААР ТООЦОЖ ТӨЛӨХ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛИЙН ТАЛААР

УИХ-аас баталсан Төрөөс мөнгийн бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлд валютын ханштай холбоотой дараах 2 заалтууд орсон.

Үүнд:

·    Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих зарчим баримтална.

·    Гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бүрдүүлнэ.

Дээрх зорилтуудыг хангах хүрээнд УИХ-аас хэд хэдэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн Зохицуулах Хороонд даалгасан.Тухайлбал

·    валютын захад тогтворгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах,

·    валютын захад ББСБ, санхүүгийн зах зээлийн бусад оролцогчдыг идэвхитэй оролцуулах,

·    ханшийн эрсдэлээс хамгаалах санхүүгийн үүсмэл хэрэгслийг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор валютын арилжааны тогтолцоог бий болгох,

Хэдийгээр Монгол Банкнаас төгрөгийн тогтвортой байдлыг хангах талаар зарим нэг арга хэмжээнүүд / интервенц хийх, үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд гэх мэт/ авч хэрэгжүүлж буй хэдий ч тодорхой, бодитой үр дүнд хүрч чадахгүй байна.Төгрөгийн ам.доллартай харьцах ханш унахын хирээр бизнес эрхлэгчдэд валютын ханшийн хэлбэлзлээс хамаарсан хүндрэл, алдагдал ихээхэн тулгарах боллоо. Өнөөдрийн байдлаар валютын хэлцэл бүхий 160 гаруй компани, аж ахуйн нэгжүүд гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн талаар МҮХАҮТ-д хандан олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг Хард шип буюу Хүнд нөхцөл байдал үүссэнийг гэрчлэх тодорхойлолт аваад байна.

Энэхүү хүнд нөхцөл буюу Хард шип нь бизнес эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаанаас хамаараагүй, эрсдэлээ буруу тооцоолсноос үүдээгүй тул энэ нөхцөл байдлаас үүссэн алдагдал, хүндрэлийг хэрхэн багасгах, яаж бууруулах нь зөвхөн бизнесийнхний төдийгүй бодлого боловсруулагчдын ч нэн тэргүүнд анхаарах ёстой асуудлын нэг бөгөөд бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн илэрхийлэгч гол байгууллагын хувьд МҮХАҮТ-аас энэ асуудлыг шийдэх оновчтой гарц, шийдлийг олох чиглэлд анхааран судалж дараах тайлбарыг бүгд хүлээн зөвшөөрч хэрэглэхийг уриалж байна.

2002 онд батлагдсан Монгол Улсын Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх зүйлийг нэг мөр ойлгож амьдралд хэрэгжүүлэх нь энэ асуудлыг шийдэх нэг гол гарц, хандлага байж болох юм хэмээн МҮХАҮТ үзэж байгаа юм.

Иргэний хуулийн 218 дугаар зүйл. Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш

218.1. Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө.

Хуулийн энэ чухал заалтыг хууль, шүүхийн байгууллагууд өөр өөрөөр тайлбарлаж буйгаас иргэд, бизнес эрхлэгчдэд ойлгомжгүй байдал үүсч байгааг харгалзан МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын Арбитрч- хуульчид, 2002 оны Монгол Улсын “Иргэний хууль”-ийн тайлбар номыг гаргасан ХБНГУ-ын эрдэмтэд болон манай улсын хуулийн нэртэй эрдэмтэд, багш нарын гаргасан 218.1 дэх заалтын талаарх тайлбарыг Иргэний хуулийн үзэл баримтлал, хуулийн бусад зүйл заалтад уялдуулан дараах байдлаар тайлбарлан олон нийт, бизнесийнхэнд хүргэж байна. Үүнд:

Мөнгөний ханш гэдэг ойлголт нь хэд хэдэн улсын мөнгөний хоорондын солилцох харьцааг хэлнэ. Өөрөөр хэлбэл хэдэн төгрөг нь 1 ам.доллартай болон бусад гадаад валюттай тэнцэх вэ гэсэн харьцаа юм. Төгрөгийн ам.доллар болон бусад гадаад валюттай харьцах ханш хэлбэлзэж байдаг зах зээлийн орчин нөхцөлд үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангахдаа гэрээ байгуулсан өдрийн ханшаар уу эсхүл үүрэг гүйцэтгэх өдрийн ханшаар тооцох уу гэсэн асуудлыг зохицуулсан зохицуулалт нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэхь энэ заалт юм.

Хуулийн энэхүү заалтаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өөрчлөгдсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож үүргээ гүйцэтгэхийг маш тодорхой, ойлгомжтой заасан болно.Өөрөөр хэлбэл энэхүү заалтаар “мөнгөний ханш өссөн, буурсан бол төлөх өдрийнх бус, харин гэрээ байгуулсан өдрийн ханшаар” тооцохоор заасан.

Үүрэг үүсэх үе гэж юуг ойлгох вэ? Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д “Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ.” гэжээ.Тухайлбал Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл”-ийн үндсэн дээр үүрэг үүснэ гэсэн байна.

“Хэлцэл” гэж Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-ийн дагуу иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдлийг хэлдэг.Өөрөөр хэлбэл иргэн хуулийн этгээдээс иргэний эрх зүйн хэлцэл байгуулах хүсэл зоригоо илэрхийлж нөгөө тал түүнийг хүлээн авч, хуульд тусгайлан бичгээр байгуулж, нотариатаар батлуулахаар заасан болон эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцохоос бусад гэрээг амаар тохиролцсон үед хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.Мөн нэг талын хүсэл зориг дангаараа илэрхийлэгдсэнээр гэрээ байгуулагдсанд тооцогдох иргэний эрх зүйн нэг талын хэлцлүүд ч байдаг.

Үүнээс иргэний эрх зүйн хэлцэл байгуулагдсан үеийг үүрэг үүсэх үе гэж үзэх ба гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээсэн өдрийн ханшаар төлбөрийг төлнө, харин талууд гэрээгээр төлбөр төлөх үүргийг дараа гүйцэтгэхээр тохирсон бол тэр үеийн ханшаар үүргийг гүйцэтгэнэ гэсэн ойлголт гарч байна.

Иргэний эрх зүйд үйлчилж буй хийсвэрлэлийн зарчмын дагуу хэлцлийг үйлчлэх байдлаар нь үүрэг үүсгэж буй хэлцэл, өмчийн хэлцэл хэмээн ангилдаг.Үүрэг үүсгэсэн хэлцэл гэдэг нь тодорхой нэг үйлдлийг гүйцэтгэх үүрэг үүсгэж буй хэлцэл юм.Иргэний эрх зүйн гэрээ байгуулагдсанаар үүргийн эрх зүйн харилцаа үүсэх буюу үүргийн харилцаа болон гэрээний эрх зүйн харилцаа зэрэг үүсдэг байна.

Эцэст нь Тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө шилжүүлэхээр харилцан тохиролцсон хэлцлийн хувьд гэрээ байгуулагдсанаар хөрөнгө шилжүүлэх үүрэг гүйцэтгэх үүргийн эрх зүйн харилцаа үүснэ хэмээн үзэх ба иймээс үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг хэзээ гүйцэтгэхээс үл хамааран үүрэг үүссэн үеэр буюу гэрээ байгуулагдсан өдрийн ханшаар тооцон үүргээ гүйцэтгэх буюу төлбөрийн ханшийг тооцно гэсэн дүгнэлт гарч байна.

Иргэний хуулийн 218.1 дүгээр заалтыг дээр тайлбарласан байдлаар ойлгож хэрэглэх нь хуулийг нэг мөр, олон салаа утгагүйгүйгээр ойлгож хэрэглэхэд тустайгаас гадна зөвхөн бизнесийнхэн төдийгүй, шүүх арбитр, бусад байгууллагуудын хувьд ч үйл ажиллагаа, шийдвэртээ хэрэглэх, асуудлыг оновчтой, зөв шийдэхэд тус дөхөм болох чухал ач холбогдол, эерэг үр дагавар авчрах болно.

 

МҮХАҮТ

 

2014-03-28

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

51 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

53 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

4 цаг 9 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

6 цаг 53 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

7 цаг 2 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

12 цаг 2 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

12 цаг 2 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

12 цаг 2 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

12 цаг 2 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

12 цаг 2 мин