Залуус солонгост ажиллахаар бүртгүүлсээр байна

2014-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Солонгос, Монгол улсын хамтын ажиллагааны дагуу монгол иргэдийг гурван жилийн гэрээтэйгээр Солонгос улсад ажиллуулдаг. Энэ жилийн буюу арав дахь удаагийн  бүртгэлийг энэ сарын 28-ныг хүртэл орон даяар явуулж байгаа. Хэдэн жилийн өмнө монголчууд Солонгос явах гэж өдөр шөнө, нойр хоолгүй дугаарладаг байсан бол сүүлийн хоёр жил эдгээр хүмүүсийн тоо цөөрсөн. Энэ нь манай залуус ухамсартай болж эх орондоо ажиллаж, амьдарч, баялаг бүтээе гэсэн сэтгэхүйтэй болсных гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Солонгос явж ажиллах хүсэлтэй  иргэд ажлын таван өдөр  харъяа дүүргийнхээ  хөдөлмөрийн хэлтэс дээр бүртгүүлж байгаа юм.Бүртгэлийн талаар сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтэс  дээр очиход бүртгүүлэхээр  дугаарласан хүн цөөхөн байна. Харин гадна хадсан зарлал, иргэдийг бүртгэж байгаа мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч байгаа залуус олон харагдлаа. Бүртгэлийг далимдуулан  орж гарсан иргэдийг  Солонгос хэлний сургалтанд бүртгэхээр ухуулга хийж,  нэг сарын 50 мянган төгрөг, хоёр сарын 90 мянган төгрөг гэсэн хөнгөлөлттэй  хуудас тараасан хүмүүс хэд хэд таарав. Найзуудаараа явж байгаа бололтой хэсэг залуус бүртгэж байгаа  газраасаа солонгос хэлний сургалтад хамруулахгүй юмуу гэсээр хуудаснаас хэд хэдийг аваад явцгаав. Чингэлтэй дүүрэгт өдөрт гэрээгээр ажиллах хүсэлтэй 150-аад хүн бүртгүүлж байгаа гэнэ. Тэдгээрийн ихэнх нь 18-25 насныхан байгаа аж. Бүртгүүлэх иргэдийн хувьд өмнөх жилүүдийнх шиг цагдаа, хорооны тодорхойлолт зэрэг олон бичиг баримт нэхэхгүй байгааг бүртгэлийн мэргэжилтэн хэллээ. Иргэдэд  тухайн дүүрэгт байнга оршин суудаг, 18-39 настай байх шаардлагатай. Мөн хорих ялтай эсвэл хүнд хэрэгт холбогдоогүй, Солонгосоос албадан гаргах юмуу тус улсыг орхин явах захирамж гаргуулаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Мөн гадаад паспорт иргэний үнэмлэх хуулбарын хамт, сүүлийн зургаан сарын хугацаанд  авахуулсан хоёр хувь цээж зураг, шалгалтын хураамж 24 ам.доллар төлсөн баримтыг авчрах юм.

Энэ жил дүүрэг тус бүр  2000 хүнийг бүртгэх бөгөөд  Солонгос улсад ажиллах хүмүүсийг хэлний төвшин тогтоох шалгалт болон эрүүл мэндийн үзлэгт тэнцсэний  дараа тоог нь гаргаж өгдөг гэнэ. Гэхдээ  Солонгосын талаас  аж үйлдвэр болон үйлчилгээний салбарт 18-39 насны  эрүүл чийрэг эрчүүдийг ажиллуулахаар захиалсан  байна. Өмнөх жилүүдэд эмэгтэй ажилчдыг эрэгтэйчүүдээс цөөхөн авдаг байсан ч энэ жил бараг 100 хүн тутмын тав нь эмэгтэй байх шаардлага тавьсан аж. Тэгэхээр эмэгтэйчүүд бүртгүүлээд бараг л нэмэргүй гэдгийг бүртгэж байгаа мэргэжилтнүүд хэлж байна. Мөн бүртгүүлэгч 1974 оны гуравдугаар сарын 25-наас 1996 оны гуравдугаар сарын 24 -ний өдөр төрсөн байх шаардлагатайг ч нарийн журамлаж өгчээ.

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн харилцааны албаны ахлах мэргэжилтэн Ш.Нямхүү “Зарим хүмүүс төрсөн он сар дээрээ будилах тохиолдол байна. Бүртгүүлэхээр ирж байгаа эмэгтэйчүүдэд Солонгосын талаас эмэгтэй хүн цөөхөн авна гэснийг манай ажилтнууд тайлбарлаж байгаа. Гэвч эмэгтэйчүүд маш олон бүртгүүлж байгаа нь  зарим нэг нь цаг зав, мөнгө төгрөгөөрөө хохирох  талтай. Мөн хөдөөний хүмүүс учир шалтгаанаа хэлээд бүртгүүлж байна” гэлээ. Энэ жилийн тухайд орон нутгаас хотод ирэн өөрийн  оршин суугаа газраа бүртгүүлж амжихгүй байгаа иргэдийн нөхцөл байдлыг  харгалзан үзээд дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс дээр бүртгэж байгаа юм байна. Харин бүртгүүлсэн иргэдээс  зургадугаар сараас аравдугаар сарын хооронд солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг авахаар төлөвлөжээ. Шалгалтыг хуучин цаасан хэлбэрээр авдаг байсан бол  энэ жилийн тухайд ухаалаг  хэлбэрээр буюу компьютерт суурилсан тестийн маягаар авах гэнэ. Энэ нь иргэдээс солонгос хэлний бичгийн болон сонсох чадвар шаардахаас гадна компьютерийн мэдлэгийг нь ч шалгах юм.

Энэ үеэр бүртгүүлэхээр ирсэн Д.Батсүрэнтэй уулзахад “Би  англи хэлний орчуулагч мэргэжлээр дээд сургууль төгссөн. Хотод ажил хайсан боловч олдохгүй байна. Мэргэжлийн бус ажил хийе гэхээр цалин дэндүү бага байна. Миний цахим үнэмлэхийн хугацаа дууссан учраас бүртгүүлж чадсангүй. Долоо хоногийн дараа үнэмлэх гарна. Тэр болтол бүртгэл дуусчих учраас маргааш цахим үнэмлэхийн лавлагаа авчирч бүртгүүлнэ. Уг нь үнэмлэх байхгүй тохиолдолд гадаад паспортоор бүртгэх юм байна. Гадаад паспорт авч амжаагүй. Манай найзуудаас Солонгост ажиллахаар бүртгүүлж байгаа хүмүүс байгаа. Бидний хувьд  бүртгэх хугацаа богино учраас хураамжнийн  мөнгийг олох  хэцүү байна” гэсэн юм.

 

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

9 цаг 58 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

10 цаг 3 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

14 цаг 37 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

14 цаг 37 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

Уржигдар 06 цаг 00 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

Уржигдар 06 цаг 00 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17