Туршилтын туулайнууд

2014-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Бидний цөөхөн монголчуудыг оюуны потенциаль өндөртэй, IQ сайтай гэлцдэг. Олон улсын чанартай гадаад хэл, математик, физик, ой тогтоолт, IQ зэрэг уралдаан, олимпиадад оролцвол яаж ийгээд амжилт гаргадаг. Өнөө цагт үүгээр дээрх дүгнэлт үндэслэгдсэн болов уу. Учир нь гадныхан иймэрхүү тэмцээн уралдааны дараа биднийг ийнхүү онцлох нь олонтаа сонсогддог.

Тиймээс монгол хүүхдэд  оюуны өндөр чадавх, чадвар бий гэдэгт гарцаагүй итгэж болно. Гэхдээ хүүхэд бүр гоц, гойд оюун ухаантай, өндөр чадвартай байх албагүй. Харин хүн болж төлөвших зохих төвшний мэдлэгтэй байх үүрэгтэй.

Үүнийг сургууль буюу төр олгох ёстой. Бид эрт дээр үеэсээ ингэж үзсээр ирсэн юм. Одоо ч хэвээрээ. Монголд ардчилал гарснаас хойшхи 20 гаруй жилийн хугацаанд боловсролын салбар ч мөн “ардчилагдах” гэж хувирсаар иржээ. 20 гаруй жилийн турш “дэлхийн боловсрол” хэмээх юмтай хөл нийлүүлэх зорилго тавин зүтгэсээр ирсэн байна. Дажгүй сонсогдож байгаа биз. Дэлхийн боловсрол шүү дээ. Гэвч өнөөдөр манайхан тэрхүү дэлхийн боловсрол гэгчид нь хүрч, тэрийг эзэмшиж чадаж байна уу гэдэг асуулт заавал гарч ирнэ. Социализмын үеийн боловсролтонгуудаас өнөөдрийн залуус юугаараа онцгойрч байна? Ийм эргэлзсэн асуулт хэдийнээс манайхны дунд байсаар ирэв. Өнөөх ардчилах, шинэчлэх, дэлхийн боловсролтой хөл нийлэх гэж оролдсон он жилүүдэд юу болж өнгөрөв. Уг нь боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлт эерэг үр дүн үзүүлж, монгол хүүхдүүд, залуус өдгөө “Уг нь монгол хүн оюуны потенциальтай, IQ сайтай...” хэмээх түүхийн нотолгоо болоод сууж байх байсан болов уу.

Монголын боловс­ролчид /яг үнэндээ улстөрчид/ монгол хэл бичгийг хослуулан сайн мэддэг, бүх хичээлдээ жигд сайн, хүмүүжлийн доголдолгүй гээд Cool, эсвэл универсаль “амьтан” бэлдчих гэсэн хүсэл мөрөөдөлтэй үзээд байлаа. Ингээд тоочоод байвал сайхан зүйл олныг нэрлэж болох юм. Үнэхээр хүүхэд бүхэн ийм байна уу гэвэл бодит амьдралд үгүй гэж хариулах эцэг, эх олон байна байх. Гэвч тэд чадсангүй. Хүүхдийг ийм болгохын тулд асар их ачааллаар дарсаар ирсэн ч тэдэнд тодорхой ур чадвар суулгаж, хүссэн хэмжээнийхээ мэдлэг боловсролыг олгож чадахгүй байсаар өнөөг хүрчээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тал хувийнх нь мэдлэгийн төвшин дундаж хэмжээнд ч байж чадахгүй болж. Боловсролын салбарт ар араасаа хийсээр ирсэн сайд бүрийн үзэмжийн гэмээр өөрчлөлтүүд өнөөдөр ч үргэлжилсээр...

Чухамдаа боловс­ролын өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнд монгол хүүхэд төгс төгөлдөр болох биш харин туршилтын туулай болсоор ирлээ. Одоо ч туршилтад орсоор байна. Чухам яаж тэднийг туршилтын туулай болгож байгааг эргэн сөхвөл ийм байх юм.

Гурван жилийн хугацаанд олгодог байсан бага боловсролыг 1990-ээд оны эхээр дөрвөн жил болгож өөрчилжээ. Үүүний дараахан 1990-1991 оны хичээлийн жилээс эхлээд I-IV ангийн сурагчдад монгол бичгээр бүх хичээлийг заадаг болгов. Тухайн үеийн Боловсролын сайд Н.Уртнасан тэргүүтэй салбарынхан үндэсний соёл, хэл бичгээ залуу үедээ өвлүүлж үлдээнэ хэмээн тайлбарлаж байсныг олон хүн санаж байгаа. Ингэж бодож, төлөвлөж байсан нь олзуурхууштай хэрэг. Хөтөлбөрийн дүнд бага сургуулийн сурагчид ч монгол бичгээр уншиж, бичих, тоо бодох зэргээр үндэсний бичгээ хэрэглэж дадаж эхэлж байсан. Цаашид үргэлжлүүлэн сурах суурь боломжийн тавигдаж байсан гэж тэр үеийн багш нар өнөөдөр ярьдаг. Харамсалтай нь энэ сургалтын хөтөлбөр удаан настай байж хүүхдүүдэд ашиг тусаа өгч чадаагүй юм. Учир юунд байсныг судлаад үзвэл дунд ангид монгол бичгийн хичээл заах багш бэлтгэгдээгүй байж. Өөрөөр хэлбэл, хүүхэд дөрөвдүгээр анги төгстлөө монгол бичиг үзлээ, сурлаа. Тавдугаар ангид ортол хичээл заах багш байхгүй гэсэн үг. Марзан байгаа биз. Улс орны түүчээ болж, соён гэгээрүүлэх чухал үүрэг бүхий бүхэл бүтэн боловсролын салбарынхан монгол бичгээр хичээл заах асуудлыг бодлогын хэмжээнд боловсруулаагүй нь. Н.Уртнасан сайд, түүний дараа 1992-1995 оныг хүртэл Шинжлэх ухаан, боловсролын сайд агсан Н.Өлзийхутаг нар бодлогыг гартаа авч, зөв жолоодох учиртай байжээ. Гэхдээ тэр үеийнх онцлогтой. Одоогийнх шиг ганц нэг сайдын бус тэр үеийн ардчилагчид  /одоогийн МАН/-ын нийлсэн улстөрчдийн бодлого хэрэгжиж байж. Үүүнээс болж, монгол бичиг заах багшгүйн гайгаар тухайн жилүүдэд суралцаж байсан олон мянган хүүхэд хохироод үлджээ. Тэд яахын аргагүй туршилтын туулайнууд. Монгол бичиг бага боловсролын төвшинд, кирил бичиг үсэгт ч төгс төгөлдөр бус, нэг тиймэрхүү бичиг үсэгтнүүд төрсөн нь тэр. За тэгээд бичгийн хэлбэр, зөв бичгийн дүртийн мэдлэг нь авах юмгүй. Аравдугаар анги төгсөхдөө монгол хэл бичгийн хувьд бүгд асуудалтай төгссөн гэж болно. Бодлогогүй, төлөвлөгөөгүй ажилла­сан боловсролын салбарынхны туршилтын туулай болсон хүүхдүүд сүүлдээ өөрсдөө монгол хэлээ сурсан байх.

Үүнээс гадна Н.Уртнасан сайд боловсролын салбарыг тэргүүлж байх 1990-ээд оноос математик, гадаад хэлийг “тахин шүтэж” эхэлжээ. Энэ нь боловсролын салбарынхны шинэчилсэн хөтөлбөртөө туйлбартай байгаагүйн эхний алхмуудын нэг. Орос хэл хэрэггүй, англи хэл үзэж баруунжих хэрэгтэй гэсэн үзэлд нэрвэгдсэн хэрэг. Нэг ангийн хүүхдүүдийн талд нь орос хэл, нөгөө хэсэгт нь англи хэл зааж эхэлсэн гээд бод. Бүр сүүлдээ орос хэлийг ор тас хаяад зөвхөн англи хэлийг сургах гэж. Гэвч хүүхдүүд бас л орос ч үгүй англи ч үгүй зэрэмдэглүүлээд хоцров. Энэ бас л нэг туршилтын дүр зураг.

1990-ээд оны “туршилт”-уудын бас нэг нь “чанар муутай” багш нар бэлтгэгдэж байсантай холбоотой ажээ. Учир нь тэр үед нийгмийн шилжилт явагдаад Багшийн сургуульд орох “тэнэг” олдохоо байсан үе. Чанаргүй багш  чанаргүй л сурагч бэлтгэнэ. Тэр үеийн сайн багш нар мэдээж олон. Гэхдээ системээрээ нурчихсан учраас массаараа тааруухан байсан хэрэг. Үнэндээ бол тааруу оноо авсан хүүхдүүд сургуульгүй хоцрохгүйн тулд л Багшийн сургуульд ордог байсан гэх “муу” мэдээ бий.

Ерөөс тухайн үеийн боловсон хүчин бэлтгэх, үндэсний хэл бичгээ хөгжүүлж, дэлгэрүүлэх гэсэн боловсролын бодлого түүхий байжээ гэж дүгнэх хүн олон. Үе үеийн сайд нар үзэмж хараагаараа судалгаагүй, туршлагагүйгээр элдэв “шинэчлэл”-ийг эхлүүлдэг байдал өнөөдөр ч үргэлжилсээр. Бид боловс­­ролын салбар дахь туршилтуудыг үргэлжлүүлэн хүргэх болно.

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин