Э.Давааням: Зураг төсөл өөрчилсөн барилгын ажлыг зогсооно

2014-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Барилга барих, газрын эрх олгох, барилгын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын төслийг боловсруулаад буй юм. Журмын төслийн талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хуулийн хэлтсийн дарга Э.Даваанямтай ярилцлаа.

-Барилгын бүтээн байгуулалтын тухай шинэ журмын төслийг та бүхэн танилцууллаа. Газрын дуудлага худалдаа болон барилгын салбарын асуудлуудыг цэгцлэх эрхзүйн акт болсон гэж албаныхан үзэж байна?

-Журам батлагдаж гарснаараа холбогдох хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулахад нэлээд түлхэц өгөх юм. Өдийг хүртэл нийслэлийн газрын болон барилгатай холбоотой асуудлыг нэгтгэж зангидсан эрхзүйн акт байгаагүй. Үүнийг нэгтгэж өгч байна. Мөн хот ямар үйл ажиллагааг хэрхэн явуулж байгааг нийтэд ил болгож байгаа явц.

-Хотын үе үеийн Засаг дарга нар газрын хууль бус эзэмшилд гар дүрсэн дуулддаг. Барилгын бүтээн байгуулалтын тухай шинэ журамд энэ тухай тусгав уу?

-2003 онд Газрын тухайн хуулийг шинэчлэн баталсан байдаг. Үүнд газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт гэсэн хоёр хэлбэрээр өгнө гэж хуульчилсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд хуулиа дагаагүй, нийслэлийн Засаг дарга шууд олголт хийдэг байсан практик бий. Газар олгох эрх нь хотын дарга нарт байдаг учраас эрх хэмжээгээ хэтрүүлж, өөрийн үзэмжээр зөвшөөрдөг байсан. Мөн газрын дуудлага худалдаа явуулна гэсэн журмыг нэр төдий хэрэгжүүлэгчид ч байсан. Зохион байгуулагчид дуудлага худалдааг сониноор зарласан уу гэвэл зарласан. Гэхдээ бараг уншигч, иргэд үзээд байдаггүй, хүртээлгүй сонинд, бүр уншигдахгүй нүүрэнд тавиулчихсан байдаг. Тиймээс журамдаа хэвлэлийн хүрээлэнгээс зарласан топ гурван сонины эхний нүүрэн дээр ийм хэмжээтэй, ийм давталттай байна гэснийг тогтоож өгч байна. Иргэдээс санал авахдаа ямар байдлаар авах ёстойг тусгасан. Дуудлага худалдааны газрын зураг төслийг батлаад ийм хэмжээтэй ийм байшин барина гээд барилга барих эрхийг нь өгчихнө.

-Нийслэлийн Засаг дарга хариуцлага хүлээх тогтолцоог оруулсан гэсэн үү?

-Хуульдаа иргэн дуудлага худалдаанд оролцоод хамгийн өндөр үнэ хэлсэн хүн нь газар авах ёстой. Тэгэхээр энэ журмыг зөрчсөн бол нийслэлийн Засаг даргыг  огцруулах үндэс болно.

-Барилгын компаниудын хууль бус үйл ажиллагаанаас хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон тохиолдол гардаг. Үүнийг нэг мөр шийдвэрлэхэд хэрхэн анхаарав?

-Зөвшөөрөлгүй барилгуудыг дэд бүтцээр хангагч байгууллагуудын удирдлагыг ч албан тушаалаас нь огцруулах заалтыг оруулсан байгаа. Барилгын компаниуд Барилгын тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуулиа дагаж мөрдөх ёстой. Тухайлбал, Хот байгуулалтын тухай хуулиар нийт талбайн 70-аас доош хувьд барилга босч, 30 хувьд нь ногоон байгууламж, тохижилт хийсэн байна гэдэг. Уг журмыг зөрчвөл ямар хариуцлага хүлээхийг тусгасан. Түүнчлэн анхны зураг төслийг гажуудуулах нь хууль бус үйлдэл.

-Барилгын компаниуд тэрбүр анхны зураг төслөөрөө барьдаггүй гэж албаныхан хэлдэг. Үүнд ч бас хариуцлага тооцох нь зүйтэй биз?

-Энэ талаар Монголын зураг төсөл зохиогчдын холбооноос манайд албан ёсоор хандсан. Зураг төсөл зохиож өгчихөөд албан ёсоор хяналт тавьж чадахгүй байна гэж. Тиймээс анхны зураг төсөл өөрчилсөн компаниудын үйл ажиллагааг зогсоогоод өгөөч санал гаргасан. Энэ нь тэдний хувьд зохиогчийн эрхийн асуудал үүсч байгаа юм. Тиймээс журмын төсөлд дээрх асуудлыг оруулсан байгаа. Нэг үгээр хэлбэл иргэн хуулийн этгээд аль аль нь хариуцлагатай байхыг л журамласан.

-Журмыг төслийн явц хэр байна?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн эрхзүйн хэлтэст хянуулахаар шилжлүүлсэн. Тэд холбогдох журам дүрэмд нийцүүлээд Иргэдийн хурлаар батлуулна.

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин