Төлөөлөгчид намын дүрмийн өөрчлөлтийг дэмжиж, мэдэгдэл гаргалаа

2018-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН МАХН-ын ээлжит бус Их чуулган өнгөрсөн бямба гаригт болж, өндөрлөлөө. Чуулганаар Дээд хуулийн төслийг танилцуулж , мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг намын дотоод асуудлуудыг хэлэлцэн батлав. Аймаг, сумаас 579, дүүргээс 291, квотоор 174, нийт 1044 гишүүн Их чуулганд төлөөлөгчөөр оролцсон юм.   Н.Энхбаяр: АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ЗААВАЛ ЯЛДАГ ТЭМЦЭЛ Чуулгын үдээс өмнөх хуралдаанаар МАХН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж чуулганд оролцсон төлөөлөгчдийн 99.9 хувийн саналаар Монголын Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улираан сонгосон юм.  Тэрээр гишүүддээ хандан “Монгол Улс бол Монголын ард түмэн” илтгэлээ хүргэсэн.    Илтгэлд “...Бид үнэхээр амаргүй цаг хугацааг туулж ирсэн.  Хамгийн гол нь бид бууж өгөөгүй.   Яагаад гэвэл бидний үзэл баримтлал үнэн зөв юм. Тухайлбал,  2018 онд социал демократ үзэл баримтлалыг буюу МАХН-ын үзэл баримтлалыг үндэслэгчдийн нэг Карл Марксын мэндэлсний 200 жилийн ой болсон.  МАХН-аас энэ ойг тэмдэглэж, түүний бүтээл, үзэл санааг өнөөдрийн Монголтой яаж уялдуулах талаар хэлэлцсэн байгаа.    Карл Марксаас Аз жаргал гэж юу болох талаар асуусан байдаг. Тэр хариулахдаа “Аз жаргал бол тэмцэл” гэсэн байдаг.  Тийм учраас та бидний аз жаргал бол тэмцэл юм. Гэхдээ өөрсдийнхөө төлөө биш ард түмнийхээ төлөөх тэмцэл юм.  Тэр тэмцэл заавал ялдаг тэмцэл билээ. Бид 2011 онд Дээд шүүхэд бүртгүүлсэн дүрэмтэй, мөрийн хөтөлбөртэй нам.  Тэр утгаараа 2012, 2016 оны УИХ-ын  сонгууль, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсон.  Дараагийн бүх шатны сонгуульд оролцох бүрэн эрхтэй МАХН мөн гэдгийг энэ индэр дээрээс албан ёсоор зарлаж байна....” гэлээ.  Монголын Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга  Н.Энхбаярын “Монгол Улс бол Монголын ард түмэн” илтгэлийг бид “Зууны мэдээ” сонины дараагийн дугаарт бүрэн эхээр нь нийтлэх болно.   ИХ ЧУУЛГАН ТООН ХЭЛЭЭР Их чуулганы төлөөлөгчдийн  624 буюу 59.1 хувь нь эмэгтэйчүүд, 144 буюу 14.4 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд, 276 буюу  25.6 хувь нь 36-50 насныхан, 489 буюу 48.9 хувь нь 51-ээс дээш насны  ахмадууд байв. Энэ нь намын гишүүдийнхээ ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоо, эмэгтэйчүүдийн  төлөөллийг сонгож оруулсныг харуулж байв.  Их чуулганы төлөөлөгчдийн  хамгийн ахмад нь Ховдын намын байгууллагаас сонгогдсон 81 настай  Ц.Төрбат, хамгийн залуу нь  Хөвсгөл аймгийн намын байгууллагаас сонгогдсон 18 настай  У.Төртүвшин  байв. Төлөөлөгчдийн  627 буюу 60.3 хувь нь  дээд боловсролтой байсан бөгөөд доктор 26,  магистр 112 байв. Их чуулганы төлөөлөгчөөр эдийн засагч  145, хуульч 84, багш 134, эмч 74, инженер 112, зохиолч сэтгүүлч 16,  бусад  төрөл бүрийн мэргэжлийн 636 гишүүн  сонгогджээ. Их чуулганд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн  төлөөлөл 435 буюу 43.5хувийг эзэлж байна. Мөн төлөөлөгчдийн дунд Төрийн дээд шагналаар шагнагдсан 256 хүн байсан юм. Тэд намын дүрэм мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг дэмжлээ.   Б.Тулга: БИД ӨНГӨРСӨН СОНГУУЛИАС ЯЛЖ ЧАДАХ ИТГЭЛИЙГ ОЛЖ ХАРСАН   Их чуулганы төлөөлөгчид Хяналт, ёс зүйн хорооны  дарга, гишүүдээ сонголоо.  Хяналт ёс зүйн хорооны гишүүнээр 11 хүн сонгогдсон байна.  Мөн бага чуулганы гишүүдээр174 хүнийг шинээр сонгосон юм.  Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга намынхаа үйл ажиллагааны тайланг гишүүдээ хүргэлээ.  Тэрээр “МАХН-ын ХХI зууны хоёр дахь Их чуулган хуралдаж намын дүрэм мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан юм. Улс төрийн намын тухай хуулийн дагуу шинэчилэн баталсан мөрийн хөтөлбөр, дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан боловч Улсын дээд шүүхийн зүгээс 2017 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар Бага чуулган хуралдсан эсэхийг нотлох баримт алга хэмээн илт хууль бус, үндэслэлгүй шийдвэр гарган намын дүрэм мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзаад байна.  Тиймээс өнөөдөр бид дахин цуглалаа. Улсын дээд шүүх МАХН-ын II Их чуулганы шийдвэрийг бүртгэхээс татгалзсан шалтгаан нь хууль зүйн гэхээс илүүтэй МАНАН бүлэглэлийн айдас, захиалгын дагуу гарсан шийдвэр гэж үзэж болно. Манай нам  хэдийгээр  2016 оны УИХ-ын сонгуульд үзүүлж болох амжилтаа алдсан ч гэлээ Эрдэнэтийн 49-ийг хуйвалдан авч байгааг нь эсэргүүцэж, олон нийтэд мэдэгдсэн, сэрэмжлүүлсэн, Тавантолгойг ард түмний мэдэлд өгөх боломжоо хадгалан үлдсэн, Оюутолгойн гэрээний луйвар булхайг илчилж, төрийн хяналт шалгалтын байгууллагаар зөрчлүүдийг илрүүлсэн зэргээр Хамтарсан засгийн газар орсны давуу тал болсныг дахин хэлье. Бид өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас ялж болно, ялж чадна гэх итгэлийг дахин олж харсан. Харин ялахын тулд цөөн оноогоор биш харин накаутаар ялах хэрэгтэй. Эс тэгвэл худалдагдсан шүүгч нар оноог манайд биш өрсөлдөгчид өгсөн хэвээр байх болно гэдэг сургамжийг олж авсан гэж найдаж байна” гэв.   ЭЭЛЖИТ БУС  ИХ ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МЭДЭГДЭЛ ГАРГАВ   МАХН-ын Ээлжит бус Их чуулганд оролцсон төлөөлөгчид мэдэгдэл гарлаа. МАХН-ын гишүүд, дэмжигчид бид Монгол Улсынхаа дөрвөн зүг, найман зовхисоос нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, намынхаа Ээлжит бус Их чуулгандаа төлөөлөгчөөр оролцож, улс орны өмнө тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг ул суурьтай авч хэлэлцлээ. МАН-АН-ын улс төр-бизнесийн олигархи бүлэглэлийн хараат шүүгчид хууль бус шийдвэр гаргаж, МАХН-ыг хяхан хавчиж байгаатай хууль, тогтоомж, намынхаа дүрмийн дагуу тэмцэхийн тулд ийнхүү Ээлжит бус Их чуулгандаа хуран цугласныг өргөн олон түмэн маань мэдэж, бас дэмжиж байна. Монгол орныг нийтэд нь хамарсан хямралт байдал улам гүнзгийрэн ужгирч, үүнд юуны өмнө жирийн иргэд, хүүхэд залуучууд, ахмадууд хайр найргүй ширвэгдэж байгаад сэтгэл түгшиж, энэ хүнд хэцүү байдал удаан үргэлжилвэл үндэсний аюулгүй байдалд ч аюул учруулаххэмжээнд хүрч байна гэж үзэж болохоор болжээ.  Мөн МАХН-ын Ээлжит бус Их чуулганы төлөөлөгчид бид өнөөгийн төр засгийн эрхийг барьж байгаа МАН ба АН-ын удирдлага, тэдний гар хөл болсон хараат хууль шүүхийн байгууллагын удирдлагад хандан дараахи шаардлагыг тавьж байна. Үүнд:
  1. “Оюу толгойн ХОГ”-г нэн даруй цуцлах эсэх талаар ард түмний нийтийн санал асуулга явуулах,
  2. “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан луйврыг шалган буруутныг хариуцлагад татах,
  3. “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвар булхайн аргаар авсан болон авахад нь шууд хутгалдан оролцож тусалсан этгээдүүдийг хариуцлагад татах,
  4. “Оффшор бүс”-д гарсан их хэмжээний хөрөнгө мөнгийг Монголд буцаан авчирч, хураан авч ажлын байр бий болгоход зарцуулах,
  5. Оюу толгой, Таван толгой зэрэг стратегийн томоохон ордуудыг ард түмний дундын өмчлөлд шилжүүлж, нийгэм-эдийн засгийн хямралт байдлаас гаргах зэргийг шаардаж байна гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Өчигдөр 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Өчигдөр 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Уржигдар 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22