vК.Жамила: Хаврын баярын мэнд хүргэж, эв нэгдэл, сайн сайхныг хүсье

2014-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Наурызын баярыг  тохиолдуулан Баян-Өлгий аймгийн  иргэн К.Жамилаг Улаанбаатарт түр ирээд байхад нь уулзаж  ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу. Танд  казах түмний үндэсний их баяр Наурызын мэнд хүргэе. Мөн бидний урилгыг хүлээж авч цаг зав гаргасанд баярлалаа?

-Баярлалаа. Казах үндэстэн болоод  Монголынхоо нийт ард түмэн, танай сонины уншигчдад  Хаврын баярын мэнд хүргэе.

-Та ямар ажлаар Баян-Өлгий аймгаас хотод ирэв?

-Эмэгтэйчүүдийн их хуралдайд төлөөлөгчөөр ирж оролцсон юм. 1870 км урт замыг туулж нийслэлдээ ирж, эмэгтэйчүүд эхчүүдийнхээ эгнээнд нэгдэж, өөрийн үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо нэгтгээд  буцах гэж байна. Хуралдайд оролцсондоо сэтгэл их өндөр  явна. Одоо харин нутаг руугаа буцах гэж байна даа.

-Та хуралдайд үзэл бодлоо илэрхийлсэн байх. Өнөөдөр сэтгэл эмзэглэж явдаг зүйл байна уу?

-Миний хувьд өрх толгойлж Монголын нийгэмд амьдарч байгаа эмэгтэйчүүдийн нэг. Сэтгэл эмзэглэж явдаг зүйл гэвэл, олон юм  байна. Наад зах нь л гэхэд Монгол орныхоо  газар шорооны бүтэн бүтэн байдал, энд амьдарч байгаа ястан, үндэстний эв нэгдлийн байдалд ихээхэн анхаарч явдаг. Өнөөдөр Казахстан улс дөнгөж 20 жил болж байгаа залуу улс. Дэлхий дахинд нэрээ гаргаж, хөгжлийнхөө дээд төвшинд очиж байна. Казахстанд 134 ястан, үндэстэн амьдарч байгаа. Тэдний гол зорилго нь тэрхүү ястан, үндэстнүүдийнхээ  эв нэгдэл,  хэл соёл, өв уламжлалыг хадгалж үлдэх нь цаашдын залуу үеийнхэнд бахархал болно гэдэгт анхаарч,  зорьж байна. Тэр үндсэнд хөгжиж байна. Үүнийг бид мартаж болохгүй.  Бид нэгэн үед оюутан байлаа. Тэр үед бидэнд Шархүү гэдэг багш  түүхийн хичээл заадаг  байсан юм. Бид багшийгаа одоо хүртэл мартдаггүй. Өнөөдөр улс нийгэмд 40 жил ажиллахдаа тэр багшийнхаа үгийг байнга санаж явна. Яагаад гэвэл Шархүү багш бидэнд “Та нарын эрхэм зорилго газар нутаг, эв нэгдэл шүү” гэдэг байсан. Өнөөдөр бид яагаад МАХН-ыг дэмжиж байдгийг олон хүн сонирхдог. Тэр бол бас л миний сая ярьсан эв нэгдэл, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг эрхэмлэдэгтэй маань холбоотой.

-Би ч бас тэр асуултыг давтмаар байна?

-Бид түүхийг зохиогоогүй. Ард иргэдийн эрх чөлөө, энэ газар нутгийг маань хэн авч үлдэж, бидэнд өгсөн бэ гэдгийг та, та бүхэн бас мэдэж байгаа шүү дээ. Ардын хувьсгалын их удирдагч жанжин Д.Сүхбаатарын удирдлагаар, эмэгтэйчүүдийн нулимс, эрэгтэйчүүдийн цусаар олж авсан газар нутаг, эрх чөлөө юм шүү дээ. Үүнийг  ямар ч дарга, цэрэг, ер нь хэн ч  байсан мартах ёсгүй юм. Тиймээс зарим үед төрийн өндөр дээд албан тушаалтнууд, түшээдэд гомдмоор зүйлүүд  гарч байна. Сүүлийн үед хэлмэгдүүлэлт их боллоо. Жирийн иргэдийг ч зовоож байгаа зүйлүүд байна. Надаар хэлүүлэлтгүй та бүхэн харж, мэдэрч л байгаа. Нөгөө талаас  төр, засгийн  зүгээс хийж байгаа сайн зүйлүүд бас байна. Сайныг нь дэмжилгүй яах вэ. Саарыг нь жигших ёстой. Шударга ёс хэрэгтэй байна.

-Өнөөдөр Баян-Өлгийд амьдрал ямар байна?

-Нийгмийнхээ тухай ярья. Тэр дотор манай аймаг ч бас багтана. Бүх газар амьдрал өрнөж байгаа шүү дээ. Өнөөдөр хүмүүсээ ажилтай болгохд төр анхаарах хэрэгтэй байна. Харж байхад  6-7 хүнийг баг болгож ажиллуулаад 200 мянган төгрөгөөр цалинжуулах зэрэг жишээ цөөнгүй. Гэтэл өнөөдөр сургуулийн хүүхдийн дүрэмт хувцас хэдэн төгрөгийн үнэтэй билээ. Үүнд манай түшээ нар дүгнэлт хийсэн үү. Социализмийн үед бүх аймагт нийтийн ахуй үйлчилгээ ажилладаг байлаа. Гар үйлдвэрүүд олон байлаа. Гэтэл өнөөдөр алга. Ёс заншил, соёлынхоо уламжлалыг шингээсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг бий болгож яагаад болохгүй гэж. Үүнээс үүдэж, бодох юм байна. Зөвхөн албан тушаал булцаалдсан,  талцсан явдал нийгэмд газар авсан байна. Хүний бүтээсэн зүйл гэдэг бол тухайн хүн өөрийн оюун ухаанаа зарж, эрх авч, өөртөө өмч бүрдүүлж байгаа явдал юм. 1992 онд манай улс Ардчилсан Шинэ Үндсэн хуулиа баталж, иргэн хүн өмчийн аливаа хэлбэрийг эдлэх  эрхийг хуульчилж, хуулиар хамгаалж  өгсөн. Гэтэл тэр хуулиа мөрдөхгүй байна. Ингэхээр нийгэмд хэзээ ч шударга ёс бүрэлдэхгүй, бий болохгүй. Үүнийг төр анхааралдаа аваасай.

-Та яагаад энэ үгийг онцолж хэлж байна вэ?

-Би эмийн мэргэжил эзэмшиж, олны дунд орж,  олон жил хүний төлөө ажилласан болохоор  энэ үгийг хэлж байна. Би түрүүнд олон жилийн өмнөх оюутан цагаа дурссан. Тэр үед ганц гөөхий, хэрчим галавсай идээд гарахад өл даадаг байж. Тэр үеийн бүтээгдэхүүний чанар тийм байж. Гэтэл одоо бүх зүйлийг өчнөөн төчнөөнөөр нь идэж байна, цатгадаггүй. Энэ чанаргүй байна. Үүнд хаа  хаанаа анхаарах ёстой. Төр, засаг аливаад нухацтай хандах хэрэгтэй. Намаараа талцахын оронд мэргэжил мэдлэгтэй, чадвартай хүмүүсээ дэмжмээр байна. Сүүлийн үед манай аймагт боловсон хүчнийг томилох асуудал иргэдийн сэтгэлд хүрэхгүй байгаа. Казахуудын дотор боловсрол мэдлэгтэй хүн олон бий. Гэтэл сүүлийн үед яс угсаа, намаараа талцах явдал их гарч байна. Ийм байж огт болохгүй. Төрийн томоохон албан тушаалтнууд хэсэг бүлгээр талцуулж, янз бүрийн юм их хийх юм. Би түрүүнд хэлсэн, Кахастан улс  134 ястан, үндэстнийг нэгтгээд авч явж байна шүү дээ. Монголчууд ч бас дотооддоо эвтэй байх хэрэгтэй. Эвтэй байхдаа хүчтэй.

Ч.Олдох

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин