Шинэчлэлээ хүлээсэн “харгиа” нийслэлийг хордуулж байна

2014-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

“ХАРГИА”-Г ХОТООС ГАРГАХ УУ?

Арьс шир боловсруулах үйлдвэрээс гарч буй бохирыг “Харгиа” цэвэрлэх байгууламжид шүүдэг. Үйлдвэрүүдийн хамаг л бохир усыг цэвэрлэж буй энэ байгууламж Улаанбаатар хотын салхин дээр байрладаг ажээ. Бохир ус, арьс ширний бохирдол  цэвэрлэх  газраас гарч буй эвгүй, эхүүн  үнэр хавь ойрд нь хүн тогтох аргагүй болгосоор өдийг хүрсэн. Энэ байгууламжийг нийслэлээс гаргах талаар яригдаад л нам гүм болчихдог.

Нийслэлийн өмчит урьдчилан цэвэрлэх байгууламжийн дэд дарга, ерөнхий менежер З.Занданпүрэв хэвлэлд өгсөн ярилцлагадаа ”Харгиа”-г хоёр жилийн дараа хотоос нүүлгэчих байх хэмээн хэлсэн. Тэрээр “Ямар ч байсан хотоос 50 гаруй километрийн зайд байх Хурганы сангийн аж ахуй байсан газарт цэвэрлэх байгууламж барих газрын зөвшөөрлийг авчихсан” хэмээн ярьжээ.

“Харгиа”-г тойроод үйлдвэрийн газар, орон сууцны барилга олон бий. Тэр хавийн орон сууцны үнэ хямд учраас оршин суугчид нь сонгосон тухайгаа учирладаг юм билээ. Гэвч байрандаа орсон хойно нь өмхий үнэр хамар цоргиж, үр хүүхдээ ч салхилуулах аргагүй хорионд орчихсон хэмээн харамсч буйгаа бидэнтэй хуваалцлаа. Хуулиар бол цэвэрлэх байгууламжийн орчинд 500 метрээс дотогш аж ахуйн нэгж, иргэнд газар өмчлүүлэхгүй гээд заачихсан байдаг юм байна. Хуулийн энэ заалтыг хэд хэдэн эрх бүхий албан тушаалтан зөрчөөд, газар олгоод барилга барих зөвшөөрлийг нь өгчихсөн, түүнд нь хэдийнэ хүмүүс амьдарч байна. Хажуугаар нь гараад явахад амьсгалах аргагүй болж байхад дэргэд нь амьдарч буй айлууд зуны халууныг хэрхэн барах вэ. Ямар нэгэн халдварт өвчин тусахгүй гэх баталгаа эдгээр оршин суугчдад байхгүй нь.

17 ҮЙЛДВЭРИЙН БОХИРДОЛ

“Харгиа” 1972 онд томоохон үйлдвэрүүдийн бохирыг цэвэрлэх зориулалтаар байгуулагджээ. Өдгөө ноос ноолуур, арьс ширний 17 үйлдвэртэй гэрээтэй ажилладаг бөгөөд хоногт 110 шоо метр ахуйн бохир ус орж ирдэг аж. 2000 оны үед хувьд шилжиж байсан ч 2010 оноос нийслэлийн өмчтэй болсон байна. Тус байгууламж нь 10-13 мянган шоо метр бохир цэвэрлэх хүчин чадалтай. Хоногт 2500 шоо метр бохирыг цэвэрлэдэг. “Харгиа” нь арьс, ширний хаягдал буюу хром болон сульфаттай усыг нэг шугамаар дамжуулдаг байсан. Түүнээс болж хүхэр, аммиак зэргийн хортой нэгдлүүд үүсдэг байжээ. Тиймээс дээрх хаягдлыг нэг шугамаар явуулж исэлдэж, урвалд оруулахгүйн тулд хоёр тусдаа шугам тавьсан байна.

ХЭЛ АМ ДАГУУЛСАН ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ

Байгууламжид эвдрэл гарч, бохир  нь хальж,  нийслэлийг өмхийгөөр утаж байсан нь саяхан. Тиймээс  1.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий техник технологийн шинэчлэлтийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийлгэсэн байдаг. Гэвч энэ ажил нь хоёр үе шаттай явагдсан, хоорондоо таарахгүй, шаардлага хангахгүй техник тавьсан гэх хэл ам дагуулсаар байгаа. Тус байгууламж нь үйлдвэрүүдээс ирж байгаа бохирыг зохих төвшинд нь хүртэл цэвэрлэхгүй байгаа талаар ахлах инженер Д.Хулан хэлэв. Өнөөдөр бохирдол нь хэвийн хэмжээнээс 4-5 дахин их хэмжээнд ирж байгаа нь үйлдвэрүүд богино хугацаанд олон арьс гаргахын тулд химийн бодисыг илүү хэмжээгээр хийж байгааг мэргэжилтнүүд дуулгасан юм. Үйлдвэрүүд стандартын дагуу ажиллавал хэвийн хэмжээнд ажиллаж болох тухай ахлах инженер Д.Хулан хэлж байлаа. Химийн бодистой исэлдэж өмхийрсэн арьс ширний хаягдал усыг цэвэрлэж байгаа учраас тэр хавиар гарах үнэрийн талаар ярих ч юм биш.

Урьдчилан цэвэрлэх байгууламжийг сайжруулахын тулд техник тоног төхөөрөмжийн шинэчлэлээс илүү орж ирж буй бохирыг стандартын дагуу болгох хэрэгтэй байгаа талаар технологич О.Оюунбаяр хэлж байлаа. Хэдийгээр техникийн шинэчлэл хийж байгаа ч барилга байгууламж, бетон хийцийн засварын ажил тулгамдаж буйг тэрээр хэлсэн юм.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин