Туул гол 30 гаруй минжтэй болжээ

2014-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Туул голын усны төвшинг нэмэгдүүлэхийн тулд минж нутагшуулах төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. Германаас тус бүрийг нь 15 мянган ам.доллараар худладаж авчирсан 14 минжээс гадна ОХУ-аас авчирсан бүл минж Монголд амьдраад  гурван жилийн ойтойгоо золгож байна. Тэд өсч үржээд одоо 30 гаруй болжээ.  Туул голын эх, Хар усан тохойд Минж үржүүлгийн төв байрлана.  Дэлхийн анхны минж үржүүлгийн төвд тооцогддог хойд хөршийн Воронежийн туршлагаар энэхүү Минж үржүүлгийн төвийг байгуулжээ. Минж маллагч Н.Ганбаатар гуай 30 гаруй минжийг арчлан, маллаж байна. Тэрээр минжүүдийн орон байрыг цэвэрлэх, байгалийн усанд наадуулж тоглуулах, хооллох, эрүүл эсэхийг шалгах гээд түүний ажил тун ч их. Минж бүлээр амьдарч үр төлөө өсгөдөг онцлогтой болохоор энэ төвд минжийг бүгдийг нь хосоор нь амьдруулахаар байр бэлджээ.  Минж нь амьдарч байгаа газрынхаа төрх байдлыг өөрчлөн хувиргадаг, газар нутгийнхаа биоценозын бүтэц, бүрэлдэхүүнийг баяжуулж, биологийн бүтээмжийг нэмэгдүүлдэг байгаль хамгааллын ач холбогдол ихтэй амьтан юм. Голын эрэг тохой газар суваг татах, далан барих зэргээр орчноо намагжуулж амьдардаг байна. Минжний эрийг нь борхин, эмийг нь минжүүхэй, төлийг нь дүдэр хэмээнэ. Борхин нь өөр минжүүхэйг эрж хайхгүй, сольж сонгохгүй, хайр дурлалдаа үнэнч амьтан юм. Мөн хоёр дахь хурууны хумс нь хоёр хэсэгт хуваагдсан байдаг бөгөөд энэ нь үсээ самнах зориулалттай байдаг аж. Зовхи нь тунгалаг учраас усан дор ч чөлөөтэй харж, нүдээ ч хамгаалж чаддаг байна. Эхээс төрөөд гурван жилийн дараа нас бие гүйцдэг. Тэнд байх хамгийн ахмад минжний жин 25 кг-д хүрсэн байна.  Бүл бүр өөрийн гэсэн “гэртэй”. Хавар гурав, дөрөвдүгээр сард нийллэг болж, зургаа, долдугаар сарын хооронд 2-3 дүдэр гаргадаг. Хээл тээх хугацаа нь 105-110 хоног байдаг аж. Минж үржүүлэх төвийн шалыг өвсөөр хучиж, орж гарахад нь зориулан жижиг нүх гаргажээ. Нүхээрээ гараад тусгайлан бэлдсэн тэжээл, луувангаа идчихнэ. Хоол тавьсан хэсгээс шалыг налуу байдлаар цутгасан нь ус дүүргэхэд зориулжээ. Тиймээс минжнүүд хүссэн үедээ усанд орно. Шөнө идэвх­тэй “ажилладаг” энэ амьтны ид унтдаг цагаар нь бид очсон тул нойрмог минжнүүд дуртай дургүй гарч ирж бараагаа харуулаад, үүрэндээ эргэн орсон.  Мөн ОХУ-аас “ганц бие” ирсэн хар сортой минж “Гитлер” хочтой герман минжтэй нэг бүл болсон ажээ. Тэднийг бүлээр нь л нийлүүлчихгүй бол хоорондоо зодолдож, муудалцдаггүй ажээ. Ха­рин бүлээ өөрсдөө сон­годог юм байна. Ер нь минж хүний хийж чадахгүй бүтээн байгуулалт, инженерийн шийдлийг хамгийн хямд өртгөөр хийдэг амь­тан гэнэ. Минж моддыг унагаж, далан барьснаар усны төвшин нэмэгдүүлдэг төдийгүй тэдний идсэн модны үлдсэн хожуулаас олон салаа мөчир ургадаг юм байна. Минжний амьдарч, далан, овоохойгоо барь­сан газрын усанд загасны тоо толгой, төрөл зүйл нэмэгддэгийг олон улсын туршлага харуулсан байдаг.  Туул голд нутагшуулахаар 1984 онд дөрвөн минж авчирсан ч үржээгүй юм. Тиймээс минжийг дахин нутагшуулах бол дор хаяж эр, эм 30 минж байж өсөх боломжтой гэж эрдэмтэд тооцоолжээ.  Өнгөрсөн жил гадаадын мэргэжилтнүүд шинэ газартаа хэрхэн аж төрж байгааг шалгаад дасан зохицох нь “сайн” гэсэн дүн тавиад буцсан байна.   ОХУ 350 мянга орчим минжтэй. Манай улсад зөвхөн Булган голд амьдарч байсан минжийг 1974-2002 оны хооронд Ховд, Тэс голд зөөвөрлөн нутагшуулжээ. Туул голоос хүнд нөхцөлтэй гүехэн усанд минж нутагшуулсан туршлага дээр үндэслэн Туул голд минж нутагшуулах энэ ажлыг хийж байгаа юм.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 0 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 18 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 9 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 21 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 27 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин