Зүүн Азийн эрдэмтэд Монголыг ингэж дүгнэв?

2018-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Сарангэрэл Слав-Еврази судлалын Зүүн Азийн олон улсын есдүгээр бага хурал анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Энэ жилийн хурлын сэдвийг Төв Зүүн Европ судлалын Монголын холбооноос "Даяаршил ба өнөөгийн Евроази:түүх, хандлага, өөрчлөлтийн сорилт, Монголын оролцоо" хэмээн тодорхойлсон байна.   Өнөөгийн Евроазийн хамтын ажиллагаа, харилцаа холбооны уг сурвалж нь Монголын өвөг дээдэс болох Хүннү гүрэн, Монголын эзэнт гүрний үеэс тавигдсан гэдгийг нотолж байгаа юм.  Энэ утгаараа орчин үеийн даяаршлын үйл явцад монголчууд өөрсдийн хувь нэмэр оруулсан хэмээн үзжээ. 2007 оноос хойш жил бүр зохиогдож буй энэхүү хурлаар тухайн орны түүх, өв соёл, хөгжлийн хандлага, түүхэн уламжлал, зан заншил, иргэдийн аж амьдрал, соёл иргэншлийн өөрчлөлт гэх мэт зүйлсийг судалж эрдэмтэд илтгэлээ танилцуулан санал солилцдогоороо онцлог ажээ. Энэ тухай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Жил бүр зохион байгуулагддаг Зүүн Азийн олон улсын бага хуралд зохион байгуулагч орны хөгжлийн жишигтэй даяаршилын асуудлыг холбон авч үздэг. Монголчууд баялаг түүх, ёс заншилтай ард түмэн. Гадаадын судлаач эрдэмтэд тэрхүү түүх, өв соёл, ард түмний аж байдал, зан заншилтай танилцан Монгол орны өнөөгийн хөгжлийг гадаадын улсууд хэрхэн харж дүгнэж байна, дэлхийн даяаршилын өөрчлөлтөд Монгол орны оролцоог тодорхойлоход уг хурлын зорилго оршиж байгаа юм" гэлээ. Хуралд Япон, БНСАУ, ОХУ, Казакстан, Швед, Польш, Бельги тэргүүтэй 20 орчим орны 120 төлөөлөгч  оролцохоор иржээ. Токиогийн Их Сургуулийн Хуулийн факультетийн профессор Кимитака Мацизато "Монгол Улс Төв Азийн зүрхэнд оршдог учир дэлхийн бүх улстай холбоо тогтоон хөгжих боломжтой. Түүхийн хувьд ч дэлхийн олон оронтой холбоо тогтоосон учир Зүүн Азийн олон улсын бага хурал зохиогдох нь зүй ёсны хэрэг юм. Монгол орон гэхээр нүүдлийн соёл иргэншилтэй, талын хүмүүс гэсэн ойлголт байдаг ч биеэр ирж үзэхэд, олон улстай энэ зэрэгцэхүйц, хөгжилтэй орон гэсэн сэтгэгдэл төрж байна" гэв.  Мөн ОХУ-ын Оренбургийн Багшийн Их Сургуулийн профессор Сергей Лубичанковский "ОХУ болон Монгол улс хоорондын харилцаагаа өргөжүүлэх боломж аль аль талд нь бий. Улс төрийн хувьд хоёр орны яриа хэлэлцээр, өндөр түвшинд амжилттай өрнөж байгаа. Харин Евроазийн бүс нутгийн интеграцийн хүрээнд Орос,Хятад улстай хамтран эдийн засгаа хөгжүүлэх нөөц боломж бүрэн байна. Тухайлбал Монголын газар нутгаар дайруулж, Хятадаас Европ руу хүрэх төмөр, авто зам барьж дэд бүтцийг сайжруулах замаар эдийн засгаа хөгжүүлэх бүрэн боломжтой юм" гэлээ. БНАСАУ-ын профессор Ким Юунсик "Зүүн Азийн олон улсын бага хурлаар Евроазийн өнөөгийн хөгжил, даяаршил болон Монголын оролцооны талаар эрдэмтэд, профессрууд санал солилцон илтгэл танилцуулж байна. Миний хувьд Монгол Улсад дөрөв дэхь удаагаа ирж байна. Ирэх бүр томоохон барилга байшингууд баригдаж өөрчлөгдсөн байдаг. Хэрвээ Чингис хааны үеийн улс хэвээр байсан бол дэлхийн бүх улс Монгол болох байсан байх. Гэхдээ Монгол орон байгалийн нөөц баялаг, том нутаг дэвсгэрээ ашиглан хөгжих бүрэн боломжтой улс юм" гэв. Тус олон улсын бага хуралд Монгол улсаас 20 гаруй эрдэмтэн, судлаачид оролцон илтгэл хэлэлцүүлэх юм байна.Монголын Төв Зүүн Азийн холбооны ерөнхийлөгч доктор, профессор Алтай "Илтгэлийн лмаань гол сэдэв бол Евроазийн интеграцид Монголын оролцоо болон Шанхайн хамтын ажиллагаан дахь Монголын оролцооны тухай юм. Өнөөдрийн хурлын ач холбогдол бол гадаадын эрдэмтэн судлаачид Монголын түүх соёл, өнөөгийн нийгэм, эдийн засаг, соёлын ололт амжилттай цухасхан ч гэсэн танилцаж, хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм" гэлээ. Слав-Евроази судлалын Зүүн Азийн олон улсын есдүгээр бага хурлыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулснаар Монгол Улсаа дэлхийн олон орны судлаач, эрдэмтдэд суртачлахад чухал ач холбогдолтой юм. Дараагийн Зүүн Азийн олон улсын бага хурал Япон улсад зохиогдох юм байна. Эх сурвалж:www.polit.mn  
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

4 цаг 31 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

4 цаг 31 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

4 цаг 31 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

14 цаг 47 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

19 цаг 49 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

21 цаг 1 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

21 цаг 36 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

Өчигдөр 06 цаг 15 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

Өчигдөр 06 цаг 00 мин