“Хавдар өөрийн гэсэн мэдээлэлтэй байдаг”

2018-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Манай улсад эрт оношлох, урьдчилан сэргийлэх боломжтой элэг, умайн хүзүү, ходоод, улаан хоолойн хорт хавдар нь нийт хорт хавдрын 75 хувь, хавдраар өвдөж буй хүмүүсийн 90 хувийг 45-аас дээш насныхан эзэлж байна. Иймд ХСҮТ-өөс ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн ажлыг зохион байгуулж энэ ажилд чиглэсэн тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг ходоодны хавдартай тэмцэх ажлаар үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдрыг эрт илрүүлэх, вирусын эмийг нь өгөх, элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийдэг болсон. Хавдрыг эрт илрүүлснээр нас баралтын гурван тохиолдлын нэгийг сэргийлж, хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хувь хүртэл бууруулах боломжтой юм байна. Эрт илрүүлэг нь аливаа нэг хавдрыг эрт үед нь өөр эрхтэнд үсэрхийлээгүй байхад нь илрүүлж, төгс эмчлэх ач холбогдолтой. Мөн эрт илрүүлэг нь хавдрын урьдал эмгэгийг илрүүлж хавдарт шилжихээс сэргийлнэ. Тиймээс ХСҮТ, Эрүүл мэндийн яам, “Монос” групп хамтран “Хөх, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын бай эмчилгээ” олон улсын хурлыг зохион байгууллаа. Хурлаар хавдрын тусламж үйлчилгээнд ойрын жилүүдэд нэвтрүүлэх, шинэ арга, технологи нь нэгдүгээрт, хими эмчилгээнд бай болон дархлааны, хоёрдугаарт, туяа эмчилгээнд шугаман хурдасгуур аппарат суурилуулж, эмчилгээнд нэвтрүүлэх, стереотактик туяа, гуравдугаарт, мэс засал эмчилгээнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах, дурангийн мэс заслыг өргөтгөх талаар ярилцсан юм. Энэ үеэр Н.Н.Блохинагийн нэрэмжит ОХУ-ын ХСҮТ-ийн харьяа анагаах ухааны академи, анагаах ухааны доктор, профессор Колядина Ирина Владимировна, ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг нарын сэтгэгдлийг сонирхсон юм. Колядина Ирина Владимировна: Дааврын эмчилгээг мэдрэг хавдарт хийдэг -Өндөр хөгжилтэй орнуудад хөхний хавдар эхний байрт байна. Тиймээс хөхний хорт хавдрын эмчилгээ, үр дүнд эмийн эмчилгээ чухал байр суурь эзэлдэг. Эмийн эмчилгээнд дааврын, бай эмчилгээг хийдэг. Тухайлбал, дааврын эмчилгээг мэдрэг хавдарт хийдэг. Хоёрдугаарт, бай эмчилгээ. Энэ нь хавдрын эсийг бай болгож таниад яг тэр байн дээр нь очиж холбогдоод тухайн хавдрын эсийн өсөлт, ургалт болон бусад эрхтэн рүү тархах тархацыг нь зогсоодог эмчилгээ юм. Энэ эмчилгээнүүдийг хөхний хорт хавдартай өвчтөнүүдэд хийснээрээ тухайн өвчтөний амьдрах хугацааг уртасгах, энэ өвчнөөс шалтгаалсан нас баралтыг багасгана. Ялангуяа, эрт үедээ оношлогдсон хөхний хавдарт эхлээд төгс мэс засал хийсний дараа бай эмчилгээг хийхэд тухайн эмэгтэйн биед байх боломжтой бичил үсэрхийллүүдийг олж устгадаг. Б.Ганзориг: Хавдарт таарсан, сонгосон эмчилгээ -Өнөөдөр тухайн эмийн химийн эмчилгээний хамгийн сүүлийн үеийн ололт, амжилт болох бай эмчилгээний талаар “Монос” групп, ХСҮТ хамтран олон улсын хурлыг зохион байгуулж байна. Бай эмчилгээ гэдэг нь тухайн хорт хавдарт бидний мэддэгээр химийн буюу эмийн эмчилгээ хийлгэдэг системийн эмчилгээ байдаг. Өмнө нь олон төрлийн хавдарт нэг төрлийн эмчилгээ хийдэг байсан бол одоо тухайн хавдрынх нь генийн мэдээлэлд тулгуурлан өөрт нь таарсан, сонгосон эмчилгээ гэж ойлгож болно. Тухайлбал, хөхний хавдартай гурван хүн байлаа гэхэд генийн мэдээлэл нь гурван өөр байх жишээтэй. Энэ болгонд нь өвөрмөц тохирсон эмчилгээг нь сонгосноор эмчилгээний үр дүн сайн байна. Хавдар өөрийн гэсэн мэдээлэлтэй байдаг. Тэрийг нь таньснаар таарсан эмчилгээг нь хийнэ гэсэн үг. Энэ хуралд ОХУ-ын хоёр эмч оролцож байгаа. Бай эмчилгээ нэвтрээд хэдэн жил болж байна. Дээрээс нь энэ эмчилгээтэй холбоотой эрдэмтэн, судлаачид судалгаа, шинжилгээ хийж гадаадад эрдмийн зэрэг, цол хамгаалаад үүнтэй холбоотой лаборатори байгуулаад энэ эмчилгээний суурь мэдээллийг судалсны хүчинд эмчилгээний эв зүй, горимоо хийх алхмууд эхэлсэн байгаа. Цаашид энэ эмчилгээ улам өргөжинө. Эм, тарианы сонголт нэмэгдэнэ, судалгаа шинжилгээг нарийвчлан хийж өдөр тутмын үйл ажиллагаа бүрэн нэвтэрнэ гэж ойлгож болно гэв. Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг, үзлэгийн тогтолцоо бүрдүүлэхэд ходоодны дурангийн хангалт муу, хүний нөөцийн чадавхи сул, аймаг, дүүрэг бүрт эр илрүүлэг, үзлэгийн бий болгох, хувийн хэвшлийн эмнэлэг, лабораторийг оролцуулах, хүний нөөцийг бэлтгэх хэрэгтэй байна гэж байлаа. Эх сурвалж: www.polit.mn
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

4 цаг 31 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

4 цаг 31 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

4 цаг 31 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

14 цаг 47 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

19 цаг 49 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

21 цаг 1 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

21 цаг 36 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

Өчигдөр 06 цаг 15 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

Өчигдөр 06 цаг 00 мин