Намрын чуулган шинэ дэгээр хуралдана

2018-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Парламентын гишүүдийн ёсзүйн асуудал хаврын чуулганы цагаас багагүй хумсалсан. Хууль хэлэлцэх учиртай  бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар эрх баригч, сөрөг хүчин намынхаа  гишүүдийн ёсзүйн доголдлыг  ээлжилж хэлэлцсээр таарав. Тэр дундаа эрх баригч намынхан залуу гишүүнээ “явуулах” эсэх дээр цөөнгүй удаа хаалттай хуралдаж, дотроо хагаралдаж амжсан юм. Хуралдаа суудаггүй, бусдын өмнөөс кноп дардаг,  хүчингийн хэрэгт холбогдсон гишүүдийн  ёсзүйн асуудлаас болж Монголын парламентын нэр хүнд гадаад, дотоодгүй намагт шигдэв. Эцэстээ асуудал даамжирсаар гишүүдийг дэгэнд нь оруулах хуулийн төслийг хоёр ч удаа өргөн барилаа. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн барьсан  Дэгийн тухай хуульд Их хурлын 30 гаруй гишүүн  нэгджээ. Түүнчлэн УИХ-ын дэд дарга нар Ажлын хэсгийг ахалж байгаа юм. Гэвч хэлэлцэхгүй явсаар хаврын чуулган завсарлаж магадгүйг өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаас харж болохоор байв. Дэгийн хуулийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулахад АН-ын бүлгээс хуулийн төсөлтэй танилцаагүй гэх шалтгаанаар тав хоногийн завсарлага авсан юм. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Харамсалтай байна. АН-ын бүлгийн дарга нь хууль санаачлагчаар орсон мөртлөө  өөрөө танилцаагүй гэж завсарлага авч байгааг гайхаж байна. 2012-2016 оны парламентын эхний гурван чуулганы тасалсан цаг 10 мянга байсан бол 2016 онд байгуулагдсан парламентын эхний гурван чуулганы тасалсан цаг 1000 байна” гэсэн юм. Мөн УИХ-ын дарга М.Энхболд “Парламентын засаг­лалтай улс орны хувьд хууль тогтоох байгууллага нь үйл ажиллагаагаа  сайжруулж, дэг журам, гишүүдийн идэвх оролцоог сайжруулах ёстой. Тиймээс хаврын чуулганаар Дэгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж тохирсон. Дэгийн хуулийн ажлын хэсгийг идэвхижүүлж энэ чуул­ганаар багтааж баталъя. Намар аравдугаар сард шинэ дэгээр үйл ажиллагаа явуулъя гэж даргын зөвлөлийн хурлаар ярилцсан. Ажлын хэсгүүд орой үдэш болтол сууж ажиллаж байгаа. Ажлын хэсгийн гаргасан саналаар үргэлжлүүлээд явъя. УИХ-ын дар­гын захи­рамжаар байгуулагдсан ажлын хэсэг шийдвэрээ Байнгын хороонд танилцуулдаг. Бүлэг сонсох нь өөрсдийнх нь асуудал. Энэ чуулганаар Дэгийн хууль батлагдах ёстой. АН  дэг журмыг цэгцлэх асуудалд хойрго хандаж байна гэсэн байр суурь илэрхийлж байгаа бол ээлжит бус чуулган хийх шаардлага үүсгэхийг үгүйсгэхгүй. Намрын чуулган шинэ дэгээр эхлэх ёстой гэж үзэж байна” гэсэн юм. Харин АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хариуцлагын асуудлыг хаацайлж хойш нь татъя гэсэн зүйл биш. Бүх гишүүд ярилцаж ойлголцож байж эцсийн дүнг гаргах ёстой. Хууль дээр ажлын хэсэг хоёр хоног ажиллаад оруулж ирнэ гэдэг байж болохгүй. УИХ-ын даргатай санал нэг байна. Ээлжит бус чуулган зарлавал бүр сайн. Ирэх долоо хоногт бүлэг дээр ярилцаад нэгдсэн ойлголтод хүрнэ. Ээлжит бус чуулганыг зөвхөн гишүүдийн хариуцлага, дэгтэй холбоотойгоор зарлаж өргөн хэлэлцүүлэг хийж болно. АН-ын бүлэг бэлэн байгаа” гэв. Д.Хаянхярваа, С.Бямбацогт  нарын өргөн барьсан хуулийг нэгтгэсэн Дэгийн тухай хуульд гишүү­дийн хариуцлагыг нэмэгдүүлсэн цөөнгүй заалт тусгажээ. Гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, ирц болон санал хураалтын босгыг өндөрсгөж, хуралдаа суудаггүй гишүүнийг эргүүлэн татах юм. Түүнчлэн гишүүд бусдын өмнөөс кноп дардгийг болиулж, хурууны хээгээр цагаа бүртгүүлж ирцэнд ордог, саналаа өгдөг байхаар зохицуулжээ. Мөн УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд зөвхөн цахим карт ашиглах бөгөөд цахим тоолуураар санал хураалт явуулах үед гишүүн цахим картаа зөвхөн өөрөө эзэмших бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглосон заалт нэмсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21