Гаалийн мэдээлэл глобальчлагдаж байна

2014-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Манай улс Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй-2014” судалгааны “Гадаад худалдаа” үзүүлэлтээр 189 орноос 181 дүгээр байрт, дэлхийн эдийн засгийн форумын өнгөрсөн онд хийсэн судалгааны “Гаалийн бүрдүүлэлтийн бэрхшээл” үзүүлэлтээр 148 орноос 135 дугаар байрт орсон юм. Доогуур байр эзлэхэд нөлөөлсөн хүчин зүйл нь гааль болон хилийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа сул, эрсдэлд тулгуурласан хяналт шалгалт зохистой өндөр төвшинд хэрэгжээгүйтэй холбоотой гэж судлаачид дүгнэжээ. Тиймээс АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Бизнесийг дэмжих санаачлага” төслөөс Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтэс болон Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газарт олон улсын зөвлөх авчран арга зүйн туслалцаа үзүүлсэн байна. Эрсдэлийн удирдлагыг гаальд нэвтрүүлснээр хилийн хяналтыг хялбаршуулан, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр нэлээд үр бүтээлтэй ажиллана гэж үзэж байгаа аж.

Гаалийн байгууллага гадаад, дотоодын боломжит бүх эх сурвалжаас мэдээлэл цуглуулан боловсруулсны үндсэн дээр зорчигч, ачаа тээврийг гурван төлөвт хуваадаг болсон. Эрсдэлийн өндөр төвшин буюу улаан төлөвт байгаа бол бичиг баримтын болон биет шалгалтыг хийнэ. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид ирээдүйн үр дагаврыг тооцоолохгүй зөвхөн өнөөдрийн өчүүхэн ашгаа бодоод гаалийн бүрдүүлэлтээ хуурамчаар хийх эсвэл барааныхаа тоог дарж мэдүүлээд л байвал улаан төлөвт сонгогдож, гааль дээр удаан зогсч, хугацаа алдана гэсэн үг. Ингэж хугацаа алдсанаар эцсийн хэрэглэгч дээр очих барааны өртөг нэмэгддэг байна. Дараагийнх нь дунд зэргийн буюу улбар шар төлөв. Энэ ангилалд байгаа бол зөвхөн бичиг баримтын шалгалт хийх юм. Эрсдэлийн бага төвшин буюу ногоон төлөвт байгаа иргэн, аж ахуйн нэгжид бичиг баримтын болон биет шалгалтын алийг нь ч хийхгүй. Эзэнд нь бараа бүтээгдэхүүнийг шууд олгох нь. Энэхүү улбар шар, ногоон гэсэн хоёр төлвийг гадаад худалдааг хөнгөвчлөх нэг хэлбэр хэмээн гаалийн байцаагчид онцлов.  

Өнгөрсөн оны байдлаар 21 мянган гадаад худалдаа эрхлэгч гаалийн байгууллагаар үйлчлүүлжээ. Тэднээс 200-300 нь идэвхтэй гадаад худалдаа эрхэлдэг гэсэн статистик байна. Харин өнгөрсөн жил манай улсын Гаалийн ерөнхий газар ОХУ болон БНХАУ-ын гаалийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцжээ. Тодруулбал, Замын-Үүд болон Алтанбулаг боомтоор манай улсад импортоор ирсэн бараа бүтээгдэхүүний статистик мэдээллийг авсан байна. Гэтэл манай улсын гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд тухайн орны хилээр гарахдаа хийсэн гаалийн бүрдүүлэлтээ Монголын гааль дээр ирээд мэдүүлэг өгөхдөө тоо, хэмжээг нь дардаг зөрчил илэрсэн байна. Бизнес эрхлэгчид ингэснээр “бага татвар төлнө” гэж сэтгэдэг аж. Харин гаалийн байцаагчид “Ийм үйлдэл хийхгүй байсан нь өлзийтэй”-г сануулав. Яагаад гэвэл, тодорхой хугацааны судалгаанд үндэслэн зөрчилтэй байх магадлалтай аж ахуйн нэгжүүдэд бүрдүүлэлтийн дараах шалтгалтыг оруулдаг. Энэхүү шалгалтыг тухайн үедээ аргалж өнгөрөөгөөд “Болчихлоо” гэж бодвол андуурч байгаа хэрэг. Учир нь тухайн бараа бүтээгдэхүүнийг хил, гаалиар нэвтрүүлснээс хойш таван жилийн дотор дахин шалгалт орох эрх нь хуулиар нээлттэй. Тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн бичиг баримтыг тулгахад л иймэрхүү зөрчлийг хялбархан илрүүлдэг. Бүрдүүлэлтийн дараах шалгалтаар өнгөрсөн онд 21 тэрбум төгрөгийн акт тавигдаж, төсөвт 6.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Үлдэгдлийг нь одоо ч барагдуулж байгаа аж.

Зорчигч гурван сая төгрөгөөс дээш үнэтэй бараа бүтээгдэхүүн авч яваа бол гаалийн бүрдүүлэлт хийнэ. Харин аж ахуйн нэгж бүх тохиолдолд гаалийн бүрдүүлэлт хийх хуулийн заалттай. Өнгөрсөн онд 21 мянган гадаад худалдаа эрхлэгчийн 43 хувь нь улбар шар болон ногоон төлөвт хамаарагдан хөнгөвчлөгджээ. Гэхдээ энэхүү 43 хувиас 17 аж ахуйн нэгжийг “зөрчилтэй байж болзошгүй” хэмээн Эрсдэлийн удирдлагын газраас таамаглан Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газарт нэрийг нь гаргаж өгчээ. Гэтэл шалгалтаар онилогдсон 17 аж ахуйн нэгж бүгдээрээ акт тавиулсан байх юм. Харин албаны хүмүүс нэлээд эерэг дүгнэлтийг өгч байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин