Булавч бултайх аюул

2014-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОН

Хог хаягдал бол мянга мянган нян тээгч. Тэр дундаа эмнэлгийн хог хаягдалд хамаг л муу муухай зүйл хуралдсан, аюултай гэдэг. Нийслэлд өнөөдрийн байдлаар 1000 гаруй эмнэлэг байдаг гэсэн судлагаа бий. Дээрх эмнэлгүүдээс өдөрт дунджаар 1-3 тонн хог, хаягдал гардаг байна. Түүнийг хэрхэн устгадаг талаар иргэд тэр бүр мэддэггүй. Тэр тухай мэдээлэл өнөөдрийг хүртэл хаалттай хэвээр байв. Тиймээс энэ талаар сурвалжлахаар Их Нарангийн энгэрт байрлах эмнэлгийн аюултай, эрсдэлтэй хог хаягдлыг тээвэрлэх, халдваргүйжүүлж устгадаг “Элемент” компанийг зорив. Эмнэлгийн хог хаягдлыг аюулгүй нөхцөлд шатааж, хүний эрүүл мэндэд хоргүйгээр устгах ёстой. Гэвч манайд энэ боломж бүрэн хэм­ээнд хэвшээгүй байна. Уг нь дэлхий нийтээрээ эмнэлгийн хог хаягдлыг шатаахаас татгалзаж байгаа. Хэрэв зайлшгүй шатаах тохиолдолд 1000 хэмээс дээш шатаадаг зуух ашиглаж, гарч буй хорт утааг шүүх шүүлтүүртэй байх ёстой гэж заажээ.  Мөн  устгах ажил ялгаж ангилахаас эхэлнэ. Өнөөдрийн байдлаар манайх ангилсан хог хаягдлыг 130-аас дээш градуст 30-40 минут утаж ариутгаад булшилдаг. Гэвч эдгээр хог хаягдал нь хөрсний гүнд хэрхэн задарч, яаж нөлөөлдөг вэ. Мөн биологийн хог гэгдэх эхэс, зулбасан ураг, хортой, хоргүй хавдар, тайрсан эд эрхтэн зэргийг шууд булах нь хөрсөнд их хор хөнөөлтэй гэдгийг албаныхан хэлж байна. Ер нь биологийн хог хаягдлыг булахдаа давс цацдаг ч ялзарч, задрахдаа их хэмжээний хорт бодис ялгаруулдаг байна.

Эмнэлгийн ч бай энгийн ч бай хог хаягдал булсан газарт хүн оршин суух боломжгүй. Харин нийтийн эзэмшлийн ногоон талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тохиол­дол гадаад улс орнуудад байдаг. Ландфилийн  буюу зориулалтын материалаар хөрсийг бүрж эмнэлгийн хог хаягдлыг булах талбайг бэлддэг. Энэ нь агааржуулалтын хоолой бүхий зориулалтын байх ёстой. Учир нь хог хаягдал тодорхой хугацааны дараа ялзардаг. Тэр үед намгийн хий буюу метан хий ялгарч гардаг ба энэ нь шатдаг хийн нэг төрөл юм. Уг хий ямар нэг үнэргүй, хүний нүдэнд үзэгдэхгүй агаарт дэгдэж хүний биед хурдацтай шингэдэг. Өөрөөр хэлбэл хүний цусанд маш хурдтай нэвтэрч  хүчил төрөгчийн дутагдалд оруулж үхэлд хүргэх эрсдэлтэй гэдэг юм билээ. Мөн хог хаягдал булсан газар ялзрал явагдах үед хөрсөнд суулт өгдөг. Метан хий нь шатдаг учраас дэлбэрэлт үүсэх эрсдлийг дагуулах тохиолдол байдаг аж.

Манай улсад Азийн хөгжлийн банк­ны сан­хүүжилтээр Эм­нэл­гийн хог хаягдлын менеж­ментийг сайж­руулах хөтөлбөр 2007 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ нь шаардлагатай байгаа арга хэмжээг шийдвэрлэх замаар төсөл хэрэгжүүлж хөрөнгө оруулалт хийж байгаа нэг хэлбэр. Энэ мөнгө буцааж төлөгдөнө. Гэтэл төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хийж бүтээсэн ажил бий ч дорвитой үр дүнд хүрээгүй гэдгийг эх сурвалж хэлж байсан.

Өндөр даралтын уур буюу автоклаваар эмнэлгийн зарим төрлийн хог хаягдлыг халдваргүйжүүлж хөрсөнд булдаг. Гэхдээ үүний цаана анатомийн буюу биологийн гаралтай хог хаягдлын асуудал шийдэгдэхгүй үлдэж бай­гаа. Энэ төрлийн хог хаягдлыг ч мөн адил Нарангийн энгэрт булдаг. Уг нь шатааж устгах ёстой байдаг. 2011 онд Эрүүл мэндийн яамнаас Нарангийн энгэрт шатаах зуух бүхий байгууламжийг 260 сая төгрөгөөр барьж өгсөн байдаг. Гэвч энэ зуух стандартын шаард­лага хангаагүй учраас ашиглахгүй байгаа гэдгийг албаны хүмүүс хэлсэн юм.

Эрүүл мэндийн бай­гууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн дараагийн шат эхлэх гэж байгаа ч үүнд  геологийн буюу лабораторийн гаралтай хог хаягдлыг шатааж устгах зуух, байгууламжийн асуудал тусгагдаагүй байгаа юм билээ. Менежментийн хөтөлбөрийг бүрэн шийд­вэрлэхийн тулд  генераторын асуудлыг шийдэх ёстой гэж байна. Хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд ч гэсэн энэ зуухыг суурилуулах шаардлагатай. Бүх аймгийн төвүүд өнөөдрийг хүртэл зориулалтын бус, шаардлага хангаагүй нам даралтын зуух болон ил задгайгаар хог хаягдлаа устгаж байгаа нь нууц биш. Энэ нь хог хаягдлын болон агаарын тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна.

 

Үргэлжлэл бий

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин