Концессын гэрээний марафон хэнд ашиг үлдээх бол?

2014-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

УИХ, Засгийн газраас 2009 онд төр, хувийн хэвшлийн түншлэл болон хамтын ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлан гаргаж байв. Ингээд 2010 оны нэгдүгээр сард Концессын тухай хуулийг баталж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ.  

Концессын тухай хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Эдийн засгийн хөгжлийн яамнаас өчигдөр “Төр-хувийн хэвшлийн түншлэл” буюу концессын гэрээгээр энэ онд гүйцэтгүүлэх ажлуудаа танилцуулах уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ үеэр зохион байгуулагчид хувийн хэвшлийнхэнд зориулан Азийн хөгжлийн банктай хамтран гарын авлага гаргаснаа оролцогчдод сурталчлан танилцуулав. Гарын авлагад дэд бүтцийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм журам болон бэлтгэл ажлуудын талаар тусгасан байна. Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төр, хувийн хэвшил түншлэн хэрэгжүүлэх төслүүдийг хэрхэн тодорхойлох, төслийн бүтцийг хэрхэн боловсруулах, уралдаант шалгаруулалтыг яаж зохион байгуулах, концессын гэрээнд хэрхэн хяналт тавих болон гэрээний хэрэгжилтийг хэрхэн хангах талаар тус бүрчлэн тайлбарлажээ. Тус яамны Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбатаас зарим зүйлийг тодруулсан юм.  

-Албан ёсоор концессын гэрээгээ байгуулсан хэдэн төсөл байгаа бол?

-Хувийн хэвшлийнх­нээс төртэйгээ хамтарч төсөл хэрэгжүүлэх олон санал ирж байгаа. Гэрээ байгуулсан болоод хэлэлцээ хийж байгаа хэд хэдэн төсөл бий. Өнгөрсөн онд “Тэлмэний дулааны цахилгаан станц”, “Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто зам”-ын хоёр төслийн гэрээ хийгдсэн.

-Цаашид зарлагдах томоохон бүтээн байгуулалтын төслүүдээс нэрлээч?

-Эдийн засгийн хөгжлийн яамнаас бүтээн байгуулалтын 50 төслийн жагсаалтыг гаргачихсан байгаа. Гэхдээ төр-хувийн хэвшлийнхэн  эхлээд концессоо сайн ойлгох ёстой. Цаашид их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах нь зүйтэй болов уу. Зөвхөн хөгжиж буй орнууд биш өндөр хөгжилтэй орнууд ч төр-хувийн хэвшлийн түншлэлийг буюу концессын гэрээг олон жил ашигласаар ирсэн, ашиглаж ч байна.

-Тэгвэл концессын гэрээ гэдэг маань юу вэ. Энэ гэрээг хийснээр ямар ач холбогдолтой юм бэ?  

-Концессын гэрээ гэдэг нь хамгийн товчхоноор тодорхой төслийг хэрэгжүүлэх онцгой эрхийг аль нэг хувийн компанид өгч байгааг хэлнэ. Гэхдээ дотроо агуулга нь их нарийн, олон дагалдах гэрээтэй байдаг. V цахилгаан станцын гэрээг жишээ татаж болно. Одоо хүртэл хэлэлцээний шатандаа буюу гэрээ нь  яригдаж л байгаа. 1.2 тэрбум ам.долларын төсөл гэдэг чинь асар том хөрөнгө оруулалт шаардаж байгаа учраас асуудалтай шүү дээ. Томоохон төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээр буюу концессын гэрээ байгуулснаар  эдийн засаг либералчлагдана. Ингэснээр тодорхой салбаруудад төрийн оролцоо багасах юм.

Концессын гэрээ гэдгийг товчхондоо төр-хувийн хэвшлийнхэн хамтарч буюу түншлэн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээ гэж ойлгож болох нь. Гэхдээ ирсэн төсөл болгоныг биш заримыг нь тодорхой шалгаруулалтаар сонгодог. Гэхдээ шууд гэрээгээ байгуулаад эхлүүлэх төсөл ч бий аж. Төсөл хэрэгжүүлэх эрхээ авсан компаниуд барина, бүтээнэ. Гэрээний хугацаанд бүтээн байгуулалтаа өөрсдөө ашиглах боломжтой. Харин дараа нь буюу гэрээний хугацаа дуусахаар 100 хувь төрийн өмчид шилжүүлэх үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, төр бизнес эрхлэгчиддээ саад тээг болохын оронд хамтарч ажиллана гэсэн үг. Юутай ч концессын гэрээг сонирхогчид гарын авлагатай боллоо. Харин дараагийн алхам нь юу байх бол.

Одоог хүртэл хэлэлцээ нь хийгдсээр байгаа V цахилгаан станцын төслийг албаны хүн концессын гэрээний нэг хэлбэр хэмээн яриандаа дурдсан. Тэгвэл энэ төсөл ямар шатандаа байгааг сонирхлоо. Олон жил ярьж, байгаа тус станц шинэ байршилдаа буюу Хөлийн голын хөндийд 43 га газрынхаа эзэмшлийн гэрчилгээг авчээ. Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгдэж дууссан ч дахин нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзжээ. Харин одоо төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нүүрс тээвэрлэлт, техникийн усан хангамж, үнс хаягдал, станцын үйлдвэрлэх дулаан, цахилгааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэх дэд бүтцийн инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тэдгээрийн трасс, тоноглолуудыг станц ашиглалтад ороход бэлэн байлгах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байгаа аж. Зөв ярьж, зөв төлөвлөн хийхгүй бол концессын гэрээ ч бас гацаа үүсгэдэг л юм байна. Уг нь төр-хувийн хэвшлийнхэн хамтарч байгаа юм чинь илүү хурдтай ажилламаар. Гэтэл үгүй. Иймэрхүү маргаан шүүмжлэл дундуур V цахилгаан станцын концессын гэрээ яригдсаар он жилүүдийг үдэж ирэв. Тиймээс концессын гэрээний марафонд түрүүлсэн нөхөр ажлаа сайн хийх нь чухал. Хуулиар олгосон эрхээрээ хэрэгжүүлсэн төслийн бүтээн байгуулалт нь үлдэж хоцорно. Онолоор бол хэн хэндээ ашигтай байх ёстой. Гэхдээ “муухай монгол зан” гаргахгүй бол шүү дээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин