Улаанбадрах суманд мал хорогдож эхэлжээ

2014-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Монгол Улсад уран олборлож эхэлснээр хойч үед удамшлын гай зовлон ирж байгаа талаар иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл өчигдөр олон нийтэд хандлаа. Тэд “Кожеговь” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хайгуулын бүс нутаг орчмоор нутагладаг малчдын хотонд генийн гажигтай төл гарах, цацрагаар хордсон мал үхэх нь байнгын тохиолдол болж байгааг хэлсэн юм. Иргэний нийгмийн байгууллагууд өнгөрсөн сард Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэд хоног ажиллаж нутгийн иргэдтэй уулзаад ирсэн байна. Тэр үеэр “Кожеговь” компани нутгийн иргэдтэй тохиролцоо хийхээр оролдсон ч эсэргүүцэж компанийн ажилчдыг хөөж гаргажээ. Мөн Дорноговь аймагт дөнгөж мал төллөж эхэлмэгц төл үхэж эхэлсэн бөгөөд байгууллагуудын төлөөллөөс малчдын хотонд байнгын хяналт тавин ажиллаж байгаа юм байна. “Арева” компани ураны хайгуулын лицензээ ашиглалтын лиценз болгохын тулд Орон нутгийн хөгжлийн бодлогын хэлтсийг байгуулж далд бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгуудаас сүүлийн үед ургийн гажигтай хүүхдүүд олноороо ирж хагалгаанд орж байгаа, Ховд аймагт гажигтай мал төрж эхэлсэн нь ураны олборлолтоос болсон гэдгийг Гал үндэстэн холбооны гүйцэтгэх захирал Я.Хундаганай хэлсэн юм.  “Арева” компанийн уран олборлох энэхүү үйл ажиллагааг УИХ-ын зарим гишүүд ил далд хэлбэрээр дэмжиж тус компанийн албан тушаалтнуудтай  уулзахаар тохирсныг зогсоохын тулд төрийн ордны гадна жагсаал хийж цаашид эцсээ хүртэл тэмцэнэ гэлээ. “Арева” компани Сүхбаатар аймгийн Дарьганга, Шилийн богд зэрэг тусгай хамгаалалттай газар нутагт ураны хайгуулын лиценз авахаар хөөцөлдөж эхэлжээ. Уран олборлох зөвшөөрлийн лиценз, хайгуулын үйл ажиллагаанд хяналт тавьдаг ганц байгууллага нь Цөмийн энергийн газар юм байна. Тиймээс тус байгууллагыг ард түмнийхээ төлөө ажиллах, цөмийн энергийн хуулийг өөрчлөх хэрэгтэйг иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байгаа юм байна. Улсын хэмжээнд байгаа 69 лицензийн 90 хувь нь Сүхбаатар, Дорноговь аймгийн нутагт байдаг бөгөөд 71 ширхэг ураны хайгуулын лиценз байгаа гэлээ. “Арева” компани Монгол Улсаас 2.7 тонн ураны түүхий эд олборлосон цаашид 1.8 тэрбум еврогийн алдагдлаа манай улсаас нөхөх гэж байгааг хэвлэлийн хурлын үеэр Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар хэлсэн юм. “Кожеговь” компанийхан лхагва гаригт УИХ-ын гишүүн М.Зоригтын дэмжлэгтэйгээр Сүхбаатар аймгийн нутгийн удирдлагатай нууц уулзалт зохион байгуулахаар зэхэж байгааг хэвлэлийнхэнд мэдээллээ.  

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин