Л.Намууцэцэг: Багш хүн урмаар тэтгэгч байх ёстой

2014-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОН

“Эрт урьдын цагт эмгэн, өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр манжин тарьжээ. Гэтэл манжин нь маш том ургажээ” хэмээн багш Манжин үлгэрийг уншиж өглөө. Энэ бол нийслэлийн дөрөвдүгээр дунд сургуулийн Л.Намууцэцэг багштай 3а ангийн монгол хэлний хичээл байв. Хүүхэд бүрийг хэрхэн хөгжүүлж байгаагаар нь багш нарыг дүгнэж эхлээд удаагүй байгаа. Гэвч хүүхэд бүр хөгжих боломж бий юу. Хүүхэд бүрийг багш нар хэрхэн хөгжүүлж, хүүхэд яаж хөгжиж байгааг харахыг зорилоо. Л.Намууцэцэг багшийн хувьд боловсролын салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэрээр “Хүүхэд гэдэг өөрийн гэсэн бодол, санаатай. Өөрөө бүгдийг хийх гэдэг. Тиймээс сургалтын арга барилдаа аль болох хүүхдийг өөрөөр нь хийлгэхийг зорьдог. Багш хүүхдийг зөв чиглүүлэгч нь байж, зөв харилцах ёстой. Хамгийн гол нь хүүхдүүдэд “Чи сайн байна. Чи онц. Чи мундаг” гэж хэлэх хамгийн том дүн болдог. Багшаас авсан урмын үг хүүхдийг хичээлдээ идэвхтэй оролцох хүсэл сонирхлыг нь өдөөж өгдөг” гэсэн юм. Мөн хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд тэдний онцлогийг судалж мэдсэн байх ёстой гэв. Хүүхдүүд багшийнхаа уншиж өгсөн үлгэрийг анхааралтай чагнав. Үлгэрт юуны тухай гарч байгаа талаар өөрийн бодлоо хэлэх гэж ам булаалдана. Багшийн эхний даалгавар үлгэрээс санаа авч хураангуй болон дэлгэрэнгүй өгүүлбэр зохиох байв. Өгүүлбэрээ дэвтэртээ бичсэн сурагчид уралдан гараа өргөлөө. Тэдний анги 23 сурагчтай. Тиймээс багш хүүхэд бүрт хүрч ажиллах бүрэн боломжтой аж. Багш даалгавраа хийж дууссан сурагчдаар өгүүлбэрийг нь уншуулж “Сайн байна. Ямар мундаг юм бэ” гэх зэргээр магтан зарим үед бүр алга таших аж. Багшаараа магтуулж ангийхандаа мундаг гэдгээ харуулах гэж хүүхдүүд уралдана.

“Арван жилийн өмнө хүүхдүүд найман настай сургуульд ордог байсан. Харин одоо зургаан настай нэгдүгээр ангид  орж байна. Энэ хоёрын хооронд нэлээд зөрүү бий. Манай ангийнхан гуравдугаар анги боловч ихэнх нь 7-8 настай байх жишээтэй. Тэгэхээр хуучнаар бол дөнгөж сургуульд орж байгаа. Эсвэл дөнгөж сургуульд орох үе гэсэн үг” хэмээн Л.Намууцэцэг багш ярьж байв. Үлгэрт гардаг том манжинг хүүхдүүд төсөөлөв. Багш тэдэнд үлгэрийн зургийг харуулж “Манжин том ургасан  гэдгийг яаж мэдэх вэ. Ямар хэмжээтэй байна” гэж асуухад хүүхдүүд өөр өөрийн хариултыг хэлнэ. “Хашаанаас өндөр ургасан учир том” гэхэд нөгөө нь “Шувуу нисч байгаа өндөртэй ижил байна. Шувуу өндөрт нисдэг” хэмээн хариулж байв. Үлгэр цаашид хэрхэн өрнөх талаар хүүхдүүд ярилцаж гол санааг нь танин мэдсэн юм. Аливаа зүйлийг хамтын хүчээр хийх нь илүү үр дүнтэй гэдгийг хүүхэд бүр мэдэж авлаа. “Манай ангийн хүүхдүүд бодож, сэтгэх,  өөрийгөө илэрхийлэх зэрэг бүх талд чөлөөтэй, өөрийнхөөрөө байдаг. Нэг үгээр хэлбэл манай хүүхдүүдийн авьяас нуугдмал биш” хэмээн а хүүхдүүдээрээ бахархаж байсан юм. Тиймээс түүнд хичээлээ заах, ойлгуулахад хүндрэл гардаггүй гэв.

Монгол хэлний хичээлээр хүүхдүүд эх, дөрвөн мөрт, оньсого зохионо. Зохиосон эх болон дөрвөн мөртөө зургаар илэрхийлж, өнгөөр ялгадаг. Ингэснээр эх зохиож, зураг зурахын тулд бодож эхэлнэ. Мөн зураг зурахын тулд өөрийн төсөөллийг бий болгоно. Энэ бүгдээс багш тухайн  хүүхдийн юу бодож байгаа санааг ойлгож унших боломжтой болдог гэнэ. “Нийгэм, орчин нь өөрчлөгдөж байгаа учраас хүүхдийн сэтгэхүй хүртэл өөрчлөгдсөн. Орчин үеэ дагаад хүүхдийн хөгжил хурдацтай өөрчлөгдөж байгаа. Тиймээс тэр чинээгээр багшаас ур чадвар, хүч шаардах болсон” гэлээ. Мөн тэрээр хүүхдүүдийнхээ хийсэн бүтээлээр тайлан гаргаж эцэг, эхчүүдэд нь  үзүүлдэг байна. Ингэснээр эцэг, эхчүүд манай хүүхэд өмнө нь ийм байсан. Одоо ийм болсон байна хэмээн урам авч, хүүхдээ хэрхэн хөгжиж байгааг хардаг гэсэн юм.

Бага ангид найман төрлийн хичээл ордог. Тиймээс хүүхэд ямар хичээлд идэвхтэй оролцож байна. Ямар хичээлд идэвх нь сул байгааг мэдэж яаж хичээлдээ татан оролцуулах талд анхаарах хэрэгтэй аж. Шинэ сэдэв ороход хүүхдүүдийн идэвх багасдаг ч давтлага буюу бататгах хичээлээр бүгдийг ойлгож авдаг учир хүүхэд нэгнээсээ хоцрох ойлголт үгүй болжээ. Мөн тухайн хүүхэд энэ хичээлийн жилд ямар хэмжээний мэдлэг авах ёстойг тодорхойлсноор багш хөтөлбөрт баригдалгүй чөлөөтэй заах боломжийг бий болгосон байна.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин