Улс даяар онц байдал тогтооё

2014-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.УРАН

Морин жилийн эхний өдрүүд хүн, малын халдварт өвчний мэдээгээр дүүрэн байна. Хөдөө шүлхий гарлаа. Уржигдархан 210 үхэр гэж байсан тоо ганцхан хоногийн дотор 430 болчихлоо.

Нэг аймгийн гурван суманд гарсан халдвар өнөөдрийн байдлаар гурван аймгийн есөн суманд халдаад байна. Ердөө л өглөө нь сэжиг бүхий шинж тэмдэг илрээд орой нь хөл хөдөлгөөн хорьж байна. Өвлийн улиралд  малаас малд халдах нь ховор. Цагаан сарын баяраар уул, овоонд мөргөх гэсэн хотынхны машины дугуй болон гутлын улаар дамжиж байна гэх яриаг албаны хүмүүс хийж сууна. Малчид хэдэн үхрээ өдөр шөнөгүй ажиглаж, хаа сайгүй санаа зовсон хүмүүс.

Арга ч үгүй. Нэг үхрээ алдахад л одоогийнхоор нэг сая төгрөгөө салхинд хийсгэсэнтэй адил юм. Ойрын өдрүүдэд эрчээ авсан шүлхийн халдвар өдөр ирэх тусам улам нэмэгдэж байна. Зээрийн нутаг зүүн аймгуудаар энэ амьтны хөлөөр дамжин өвчин тархаж байж болзошгүй гэсэн таамгийг албаныхан дэвшүүлж шинжилгээний хариуг хүлээцгээж байна. Өвчний голомтоос оюутан сурагчдыг ариутгасан машинд суулган гаргаж байгаа гэнэ. Гэтэл холбогдох албаны зарим хүн улс даяар хөл хорио тогтоох хэрэгтэйг сануулаад авав. Ганцхан өдрийн дотор 200 үхрээ устгалд оруулж байгаа нь энэ асуудлыг яаралтай нухацтай хэлэлцэхгүй бол болохгүй нь гэдгийг хэлээд байна. Хэрэв энэ байдлаараа хэдэн өдөр өнгөрвөл шүлхий гээч өвчин хамаг аймгийг хэрэх вий. Нийслэлийн товчоодод байцаагч нар урьдчилан сэргийлэх шинжилгээ хийж байгаа гэсэн. Гэвч халдварт өвчин хэдэн байцаагчийн үзлэгээр үлдэж хоцрох нь юу л бол. Хүрээгээ улам тэлж байгаа өвчний тархалтаас илүү нэг асуудал үүсчихээд байгаа. Юу гэвэл одоо өвчний голомтод хэрэглэх вакцинаа дөнгөж хүргэж байгаа гэнэ. Хэрэв шүлхий цаашид ийм хурдтайгаар тархвал вакцины нөөц байхгүй гэсэн хэцүүхэн мэдээг Мал, эмнэлэг, үржлийн газрынхан дуулгалаа. Хойд, урд хөршөөс вакцин гуйж байгаа ч иртлээ л хоёр сар болох гэнэ. Тиймээс хөл хориогоо чангатгаж, халдварыг зогсооход хамаг анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ. Хөдөөд малын гоц халдварт шүлхий өвчин ийнхүү дэгдэж байхад хүнээс хүнд халддаг ханиадны вирус хотынхныг дарангуйлж байна. Ханиад л бол ханиад гэсэн ойлголт нийслэлийнхний толгойд бат сууж, хамар нь битүүрсэн, хоолой нь сэрвэгэнэсэн л бол эмийн сан руу харайдаг боллоо. Эмийн сан улаанбаатарчуудын өдөр тутмын үйлчлүүлдэг дэлгүүр шиг л болчихож. Саяхан л Баян-Өлгий аймагт цөөн тоогоор илэрсэн гэх H1N1 вирусын халдвар хэдийнэ нийслэлд ирж, нийтдээ 54 хүнийг өвчлүүлээд амжжээ. Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт гурван хүн гахайнх, шувууных нь эс мэдэгдэх халдвар авч тусгаарлагдан эмчлүүлж байгаа мэдээлэл тархлаа. Гуравдугаар эмнэлгийнхэн өөрсдөө энэ мэдээллийг үгүйсгэж байгаа бол, Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн яг ямар хүмүүс тэнд байгааг мэдэхгүй гэнэ. Хэдэн жилийн өмнө шувууны ханиад манай улсад орж ирэхэд онцгой байдал зарлаж, хүн бүр амны хаалт зүүж, сургууль, цэцэрлэгүүд үүдээ барьж байлаа. Тэгвэл түүнээс хойш энэ вирусээр жил бүр тодорхой тооны хүмүүс өвдөж, манайханд дархлаа нь суусан гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байна. Тиймдээ ч нэг их сандралдах шаардлагагүй гэлээ. Тэгвэл манай урд хөршид цоо шинэ төрлийн вирус олон хүний амь насыг авч одож байна. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадахгүй гадны улсаас вакцин гуйж суугаа бид гахай, шувууны томуунд гал алдах вий дээ. Нэгэнт халдварыг зогсоох вакцингүй ийм тохиолдолд улс даяар онц байдал тогтоож, тархалтыг нь зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй болов үү Халдварт өвчин гэдэг тоглоом биш шүү.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин