Тойм: Төрийн банк Г.Алтанд очно

2018-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв. Л.Болд: -Өмч хувьчлалыг УИХ нухацтай хэлэлцэх ёстой. Өнгөрсөн хугацаанд хоёр том өмч  хувьчлал явагдсан хэдий ч үр ашигтай болж чадаагүй. Одоо бид хувьчлалаа зөв явуулах ёстой. Гэтэл яг чуулган завсарлах дөхчихсөн, цайны цаг дөхчихсөн үеэр кнопдоод өнгөрч болохгүй. Зөвхөн МИАТ-ийн хувьчлалыг  хар. Бид МИАТ-ийн хувьчлалыг дангаар нь хэдэн долоо хоног хэлэлцэх учиртай. Гэтэл компанит байдлаар маш олон төрийн өмчийг нэг дор хувьчлах гээд оруулж байна. Өмч хувьчлалын бодлого чинь өөрөө нийгмийн өмчлөлийн бодлого. Герман дайны дараа өмч хувьчлалаар босч ирсэн. Одоо хөгжлийг нь хар. Б.Пүрэвдорж: -Би либериал үзэлтэй хүн. Төрийн оролцоотой өмчүүдийг хувьчлах нь зүйтэй гэж хардаг. Гэвч өмч хувьчлал дээр олон асуудалтай зүйлүүд байна. Хоёр компани дээр яримаар байна.  Нэгд, Хөрөнгийн бирж.  Энэ газрын зөвхөн газрыг нь зарахад 35 тэрбум баталгаатай хүрнэ. Гэтэл 20 тэрбумаар хувьчилна гээд оруулаад ирж байна. Илт луйвар явна гэсэн үг.  Хоёрт, Төрийн банк. Төрийн банкны нийт актив нь асар өндөр. Албан тушаалын томилгоо асар их явдаг учраас цэвэр ашгийн хэмжээ буурсан үзүүлэлттэй явдаг. Төрийн банкийг хувьчилбал  Ц.Нямдоржийн Г.Алтан авна. Ердөө 75 тэрбумаар хувьчлах саналаар орж ирсэн. Өр нь 35 тэрбум байгаа. Тэгэхээр үндсэндээ 40 тэрбумаар Ц.Нямдоржийн хүн Төрийн банкийг авна гэсэн үг. Ийи л зүйл явж байна. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: -Б.Пүрэвдорж төслөө сайн уншмаар байна. Шууд үнэлгээг нь тогтоочихсон юм шиг  яриад байх юм. Блансын үнэлгээг нь шүүрч аваад яриад байна. Асуудлаа ойлго. Ямар ч банкийг активын үнэлгээгээр үнэлдэггүй. Аудит, үнэлгээнүүд шат дараалан орж байж, хувьчлах үнийг тогтооно. Олон нийтэд санал болгож, хөрөнгийн биржээр хувьчилна. Хэн нэгэнд илт давуу эрх олгохгүй байх чиглэлийг Засгийн газраас  барьж байгаа. МИАТ компанийн 49 хувийг хувьчлах гэж байгаа. Дэлхий нийтийн жишиг ч ийм байгаа. Бид энэ жишигтэй уялдан хөгжиж айж, урагшаа явна. Шууд л тэр авчихна. Энэ авчихна гэж хардах болохгүй. Н.Учрал: -Өмчийг хувьчлал явуулах нь зөв үү, буруу юу гэсэн маргаан өрнөөд байна. Эдгээр хувьчлах байгууллагуудын ерөнхий үнийг оруулж ирсэн байна. Үүнийг юун дээр үндэслэж гаргасан юм. Та бүхэн хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах юм бол энэ үнэлгээгээ оруулж ирэхгүй яасан юм. Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчилна гэх юм. Тэгвэл эхлээд Хөрөнгийн биржээ хувьчил. Тэгж  байж, дараачийн хувьчлалаа явуулах ёстой. ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор: -Өмч хувьчлал өнгөрсөн жил яригдсан хэдий ч ихэнх компаниуд алдагдалтай ажиллаж байсан учраас охйшлуулсан. Дахин оруулах гэтэл  Засгийн газар огцорсон. Ийм байдлаар хойшилж ирсэн байдаг. Ер нь хувьчлах эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Хөрөнгийн үнэлгээг хуулиараа бид үнэлэхгүй. Хууль тогтоомжийн хуулийн хүрээнд бид зөвхөн блансын үнэн дүнг тавьсан юм. Заавал үнийн төсөөлөл байх шаардлага тавьсан учраас дүн оруулж ирж байна. УИХ хувьчлахаар шийдвэр үнэлгээ дахин хийгдэж, үнэ тогтоно гэв. Эх сурвалж:www.polit.mn    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин