Д.Гантулгыг чөлөөлж, дэгийн тухай хуулийг дэмжив

2018-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Саналыг нууцаар хураахад хурал­даанд оролцсон гишүүдийн 75 хувь нь чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзсэн юм.  Ийнхүү Д.Гантулгын өргөдлийг УИХ хүлээн авч, түүний хүсэлтээр болгов.  Үүний  дараа чуулганаар Дэгийн тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  асуудлыг хэлэлцэн, дэмжив.  Хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүд санал өгөхдөө хурууны хээгээр бүртгэх, хуралдааны зохион байгуулалттай холбоотой байнгын хорооны хуралдааныг бусад байнгын хороо болон чуулганы хуралдаантай давхцуулахгүй байх, гишүүний ирцээс шалтгаалан эгүүлэн татах зэрэг өөрчлөлт орно.  Энэ асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.   УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: -УИХ өөрөө хурдтай, шуурхай биш дэлхийгээс хоцроод байна. Байнгын хороодын хуралдаан, ажлын хэсгийн хуралдаануудыг журамлах ёстой. Гадаад, дотоодод яваад чуулганы танхимд суухаас илүү дэлхийн аль ч өнцгөөс хуралдаандаа саналаа хэлдэг байх боломж байгаа. Үүнийг хуулийн төсөлд тусгах уу. УИХ-ын гишүүд хариуцлагын асуудлыг ярихаас гадна удирдлагууд бас хариуцлагатай байх ёстой. Ажлын хэсэг, байнгын хорооны дарга гэх мэт удирдлагын хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой юм. УИХ-ын гишүүн Я.Содбаатар: -Хуульд мэдээлэл, технологийн зарим зүйлийг тусгасан зүйл бий. Гэхдээ гадаадад эсвэл өөр газар явж байгаад санал өгөх технологийн шийдэл тусгагдаагүй. Цаашид санал гаргаад, ийм чиглэлийн техник, техно­логийн шийдэл байгаа эсэхийг судлах боломжтой. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -Хамгийн их хурал тасалдаг гишүүдийн судалгааг иргэдэд нээлттэй болгох ёстой. Манай парламент шиг 76-уулаа үг хэлдэг газар хаана ч байхгүй. Үнэхээр дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол  өөрсдөөсөө шударга ёс, хариуцлагатай болгох зорилгоор хуулийн төслийг оруулж ирж байгааг дэмжиж байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох, ёс зүйн чадавхыг нь нэмэгдүүлэх, нийгмийн хүлээлтэд хариулт өгсөн хууль. Төрийн албан хаагч, хувийн компанийн ажилтан ажлаасаа хоцроход л цалингаасаа хасуулах, ажлаасаа халагдах зэрэг арга хэмжээ авахуулдаг. Гэтэл УИХ-ын гишүүд хариуцлага хүлээдэггүй. Энэ хууль эргэж үйлчлэхгүй, батлагдсан өдрөөсөө л хэрэгжээд явна. УИХ-ын гишүүд ч хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой юм. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг. Магадгүй гишүүд хууль бус зүйл хэлэх, хууль зөрчсөн агуулгатай зүйл уриалах, бие биенийгээ доромжлох асуудал гардаг. Энэ асуудлаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй. Мөн санал өгөх асуудлыг хэрхэн зохицуулсан бэ. Гишүүд өөрсдийнхөө кнопоор саналаа өгдөг байх ёстой. Гишүүдийг эгүүлэн татах асуудлыг тодорхой болгож өгнө үү. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг заалттай тухайлан өөрчлөлт оруулаагүй. Ер нь хуралдааны явцад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл Ёс зүйн дэд хороонд хандана гэсэн заалт оруулж өгсөн. Санал өгөхдөө кноп дарах, хурууны хээ зэрэг асуудлыг оруулаагүй. Зөвхөн хүний өмнөөс санал өгдөг байдлыг зог­соож байгаа. Эгүүлэн та­тах хүрээнд нийт чуул­ганы хуралдааны цагийн гуравны нэгд суугаагүй бол эгүүлэн татах асуудлыг оруулж ирж байгаа. УИХ-ын гишүүн Н.Учрал: -Хуулийг албан болон албан бусаар тайлбарладаг. Тиймээс бид өнөөдөр албан бусаар ярьж болохгүй. Ард түмэн үүнийг хүсч байгаа гэх юм, яг хүсч байгаа эсэх нь эргэлзээтэй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гэдэг нь шууд Үндсэн хууль зөрчиж байна. Гишүүний хуралдаа суухгүй, санал өгөхгүй байна гэдэг нь хувь гишүүний л асуудал гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21