“Дэлгэр” /УБ., 2018/ хэмээх шинэ номын тухай эргэцүүлэл

2018-06-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Уг номыг зохиогч нь Батжаргалын Батбаяр хэмээх Улс төрийнхний хувьд танил нэгэн эрхэм бөгөөд Зохиолч – урлаг, утга зохиолынхонд харин тэгтлээ танил бус нэгэн гэж бодогдном. Уг номд буй өгүүлэмж нь уран зохиолын хийгээд нийтлэл, эргэцүүллийн энгийн өнгө аясыг сүлэх тийм шийдэл хийх гэсэн нь анхаарал татаж буй. Энд онцлох басхүү өвөрмөц тал нь “Дэлгэр” нэрээр бүтээсэн энэхүү зохиолдоо өөрийн оюутан үеийнх нь амьдралд санамсаргүй тохиолдсон нэгэн эмэгтэйтэйг хэрхэн шохоорхон түүнд татагдаж, Орос руу Уул уурхайн Их сургууль руугаа буцах хүртэл нэгэн зуны амралтаар хэд хэдэн удаа түүний гэрийн ойролцоо уулзаж, бороотой хуртай, нар салхитай өдрүүдийг өнгөрөөсөн тухай л юм. Ийм энгийн хэрнээ зохиогч эрхэм уг номын Арван бичил бүлгийг Хандсан үгээр эхлүүлэхдээ: “Хүү минь, охин минь...” хэмээн “...Бүгдийг чи чадна., Бүсгүй хань чинь чиний төлөө амьдарч чадах нь чухал., Жаргалд ч, зовлонд ч бүү итгэ, түүнийг бүү эсэргүүц, бүү дэмж.” гэх зэргээр сургамжилсан шинжтэй шигтгээсийг хэн бүхний сэтгэл зүрхэнд “наалт болгохыг” хэчээсэн буй. Номын нэр нь “Дэлгэр” болон зохиол доторх гол дүрийг буюу зохиогч өөрийн дүрийг ийн өөр нэрээр нэрлэсэн шиг нь ихэд анзаарагдах тал буй. Учир нь “Нийгмийн гэгээрлийн асуудлыг утга зохиолын онол бодролтой холбон, Монгол гэрийн аналоги буюу төсөөгөөр” судалгааны үр дүн гаргахад хүрсэн /академич Х.Сампилдэндэв, утга зохиол судлаач нэрт эрдэмтэн Д.Өлзийбаяр, академич Д.Төмөртогоо, академич Д.Цэрэнсодном нарын дүгнэлтээс/ судлаач миний хувьд “Дэл – гэр” хэмээх дуудлагын хувьд хоёр хуваагдах үгийн бүтэц, хэлбэршил анхаарал татах талтай. Судлаачийн хувьд өмнөх судалгааны дүгнэлт, хэсгүүд дараагийн аль ч дүгнэлт, гаргалгаанд нөлөөлөх нь дамжиггүй байдаг. “Монгол” хэмээх үгийн тухайд зурвас /угтаа Мета – тэмдэглэл, Бүрэн боть IV: “Эссе нийтлэл, трактатууд” УБ., 2017, хуудас 90 - 91/ тэмдэглэлдээ: “Монгол” = эм (эр) + онго (л, н, д) буюу “Эх дэлхий” гэсэн үг шиг бодогдоно... “Дэлхий” гэдэг үг харин Дэл (морин) + хий (Матери бодисын 5-6 төлөв: Хий–агаар., Шингэн – ус., Хатуу – шороо., Гал – энерги., Гэрэл – масс., Гэрлийн хурд-торсион орон) буюу “Онгод хийморь” /Оюун~арга, Сэтгэл~билиг., Тэнгэр~Эцэг~Арга., Газар~Эх~Билиг/ гэдэг үгтэй уялдаатай ажгуу. Түүнчлэн Дэл (р) + хий гэсэн хувилбар үүсч болох ба хүн төдийгүй /хүн~ нийгэм., газар шороо~амьтан~ургамал гэх зэрэг сав, шим ертөнцийн амьд, амьгүй гэгдэх бодис бүхэлдээ багтах/ бүхий л орчлон ертөнцийн матери, орон зай, цаг хугацааны тоо, чанарын хавтгай хэмжээст /хоосон чанарын тиглэл: микро–макро-мега төлөв/ хүний зөвт сэтгэхүйн таталцлын хуулийг /Epistemology ~ Knowing., Ontology ~ Being., Methodology ~  Doing/ товъёолсон мэт сэтгэгдэнэ... “Хүн” (дэлхий) гэдэг нэр басхүү Эх дэлхийгээ (дэр + хий) хайрлах агуу их нинжин сэтгэлт ХҮН-ий “Хүмүүнлэгийн Санаан хэв маяг бүхий НЭР” /Неопарадигм- Дээд ухамсрын Шинэ шинжлэх ухааны Гэр позитив хэв маяг, Хүмүүнлэгийн хөгжлийн Алтан түлхүүр тайлал/ гэж үзэхүйц буюу Монгол хэлзүйн хувьд Авиазүй - Үгзүй – Өгүүлбэрзүй – Найруулгазүй - Утгазүйн дотоод сэрэхүйн гагнааст холбоос /I. Physical Senses., II. Rational Senses., III. Inner Senses/ үүсэх талтай. Бусад хэлэнд ч Дээд логикийн зөвт сэтгэхүйн үүднээс ийм бүхэл, хэсгийн хийгээд ерөнхий, тусгайн харьцаат утгын нийлэмж үүсэхийг /Eye of Flesh ~ Monologic., Eye of Mind ~ Dialogic., Eye of Spirit ~ Translogic/ үгүйсгэхгүйг басхүү тэмдэглэмз. Бидний өвөг монголчууд оюун сэтгэлгээний эерэг төлөвт өндөр хөгжилтэй байсныг, Монгол нэршлээр үгийг бүтээхдээ, арга билгийн хосмолжин сэтгэлгээг хоосон чанарт “уусгасан нь” үнэхээр бахархам соёл-түүхийн шинжийг бүрдүүлж буйгаар харж буй. Тухайлбал: “Тэн тэн ачаатай тэмээн жингийн цуваа” гэж манай Монголчууд хэлэлцдэг. Тэгвэл, энэхүү нөхцөл байдалд “тэнгэр” гэж нэршил үүсч, тэмээн жингийн цуваандаа гэрээ тэгнэн /бөөгнүүлэн багцлах санаа/, нүүж яваа бидний Өвөг дээдэс “нүүж буй үүл, од эрхэсийн орчил хөдөлгөөнийг хараад л”,  “нүүдэл буюу нүү /х/ суу /х/+дэл” гэж үгийг оноосон байж таарлаа... “Морин дэлэн дээрх Монголчууд” /Хийморь/ буюу аливаа зүйлийн хурд, хүчний бэлгэдэл болсон аж төрөх өвөрмөц ёсыг санагдуулах дээр дурдсан нэршил басхүү энд холбогдож буйг нэмэн тодотгомз. Сүүлчийн нэршлийн үүслээс харахад ч, Нүүдэлчдийн соёл иргэншил /билиг/, Суурьшмал соёл иргэншил /арга/ гэдгийг алийг нь ч үгүйсгэх аргагүй. Иймд аргын талын хэтийдсэн байдлыг билгийн тал руу “цөмлөх” неопарадигм хандлага дан бус хосолмол гэр төвт хийгээд төсөөт онол баримжааллаар судлагдах нь дамжиггүй. (“Meta-Theory is Axiom of Degree Theorem of Truth…” from Wikipedia ) зэргээр тайлсан (Meta-Interpretation by Enkhtur Nasanjargal in Mongolian and too English)... Энэ бүхэн дээр нэмэн тайлбарлах нэмэлт гэвэл, Монгол хэлнээ “Дэл” нь “Морины дэл” гэх утгаас гадна аливаа зүйл дэлгэрэн хөгжих зүй тогтлын томьёолол бүхий үйл үгийн утга буй. Үүний энэ үгэн дэх ойрмогхон баталгаа нь “дэлгэр, дэлгэрэх... ” зэрэг уг үүсмэл үгэнд өөрт нь буй өрнөн дэлгэрэх цөм утгат шинж /Морины уралдааны үед “дэл хийсэх” тийм хийморлог утга давхцах тал буй/ болов уу. Тэрчлэн “Дэлгэр” хэмээх нэртэй уг номын нүүр хэсэгт монгол гуталтай нэгэн сурвалжит төрхтэй эрэгтэйн хүндэтгэлт хөрөг зургийг байрлуулсны дотор: “Гэр дүрст гэхээр шовгор хэрнээ туузан залаат малгай юун дээр, нударга бүхий дээлийнх нь хормой хэсэг нь солонгын долоон өнгөт хээ урлал бүхий нь уг зохиолд зохиогчийн шигтгэсэн дэд санаанууд дахь нэгэн өгүүлэмж болох “Амьдрал бол солонго шиг, иймд энэ доод өнгөн чанарт хууртах бус харин энэ өнгө хуурмаг буюу нийлэн нэгдэн сарних нь олонтаа гэдгийг” сануулах гэснээрээ уг энгийн зохиолын нийтлэлийн эргэцүүлэлд хөтлөх гол өгүүлэгдэхүүн шугам оршин буй бололтой. Утга зохиолын хэлийг: “уран зохиолын, сонин нийтлэлийн, шинжлэх ухааны, албан бичгийн, дээд оюун санааны буюу эссе трактат - шаштир, интерпретаци-тайллын, философийн парадокс...” зэргээр ангилан үздэг. Шинэ номын хэл ийнхүү холимог хэрнээ авсаархан энгийн бүтэц найруулгатай нь чухал бус уу. Энд тэмдэглэхэд, уг эрхэм зохиолч маань монгол хэлний найруулгад илүү сайн суралцах хэрэгтэй нь харагдах хийгээд ялангуяа өгүүлбэрийн төгсгөлийг зөвт байлгах ёстойг анхаарах хэрэгтэй.

 *   *   *

 “Дэлгэр” нэрт зохиолын гол дүрийн хувь заяа буюу Хулан /Сэнгийн Эрдэнэ хэмээх зохиолчийн нэгэн зохиолын нэртэй давхцаж буй нь басхүү тохиолдол бус/ гэх эмэгтэй тэр хоёрын хайр сэтгэлийн гэмээр нэгнээн гэх нэгэн зуны уулзалт – болзоо сайхан байсан уу, мөн цаашид хэрхэн өрнөв гэж үү? Зохиол эхлэхдээ л нэг гуниг нуусан шинжтэй, өнгөрсөн цаг дээрх дурсамж үргэлжилсээр... Дэлгэр гадаадад очоод, сургуульдаа сурах явцдаа Хуланг санагалзан шаналж байгаа, захидал бичмээр ч шиг, бичихгүй баймаар ч шиг сэтгэлийн дотоод зөрчил туйлдаа хүрч, нойр хулжаасан шөнүүд... Ингээд нэг утсаар ярихад, тэр эмэгтэй Хулан: “Би өөр бодолтой болсон, уучлаарай” гэснээр бүх үйл явдал дууссаны дохиог “бүхэнд хэлж буй”. Тэгэхээр энд зөв сайхан сэтгэл, хайр дүүрэн байсан бол “Дэлгэр буюу дэлгэрэх зөв хайраар нэгэн гэр бүл, улс орон дүүрэх байсан ч” ингэсэнгүй... Дэд өгүүлэмжид бурхныг хайх эрэл сэтгэл, тэр нь ээж нь байсан тухай зүүдний өгүүлэмжит гаргалгаа хийгээд сайн ч муу ч бүх зүйлд тэвчээр заан өнгөрүүлэх, амьдралын эхлэл тэвчээр бол төгсгөл ч тэвчээр гэх сургамжит үгс хөвөрсөөр... Инээх, инээмсэглэх, инээвхийлэхийг түншсэн гурван эерэг ойлголтоос бясалгалд хөтөлсөн байдгаар гурав дахь нь чухал гэдгийг Дэлгэр амьдралдаа ихэнхдээ мөрдлөг болгосон хэдий ч, ухаарч амьдрах явц үргэлжилсээр бус уу. Дэлхийн түүхэн дэх үе үеийн их сэтгэгчдийн суурилаг зөвт гаргалгааг, Хүмүүнлэг болгох бүрэн логикт хөтөлбөр болгосон Шинэчлэлийн оюун санааны неопарадигм гаргалгаатай маань зохиогч ийнхүү ерөнхий – тусгай, бүхэл - хэсгийн харьцааны зүй зохист байдлаар нэгдэх хүсэлтэй мэт хийгээд энэ хүслээ зүрх сэтгэлдээ угтаа оюун санаандаа захируулагч нэгэн гэдгээ илэрхийлсэнд гол утгас оршмуй. Дээдийн сайн үйлст нэгдэгтүн, түгээн ДЭЛГЭРҮҮЛЭГТҮН ! Шүүн тунгаасан: Доктор Насанжаргалын ЭНХТӨР         Улаанбаатар хот . 2018.05.26

“Сэтгэлээ биш, Хүслээ биш, Зүрхээ сонс. Зүрхээн хүсэл сэтгэлдээ биш, Хүслээ сэтгэл зүрхэндээ захируул” /Зохиолч Б.Батбаяр/ гэснийг танин мэдэхүйн онол, аргазүйн утгаар нь дэлгэрүүлэв.

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ЗОХИОЛЧИД 2018 НОМД ХЭВЛЭСЭНД ГЯЛАЙЛАА. ДЭЭД ЛОГИК ТАНИН МЭДЭХҮЙН АРГА БАРИЛЫГ ЭНД ШИГТГЭН ТАЙЛСНЫГ ИЛҮҮ АНЗААРААРАЙ
128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

2025-07-13
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

2025-07-13
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

2025-07-11
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08