Төрийн тэргүүн урд хөршид хийсэн айлчлалаа ингэж дүгнэв

2018-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон юм. Урд хөршид хийсэн айлчлалын үр дүнд олон давуу талуудыг олж харсан гэдгээ төрийн тэргүүн онцоллоо. Түүний хувьд ШХАБ-ын уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа оролцсон юм. Айлчлалын үеэр ОХУ, БНХАУ, Беларусь, Киргиз, Казахстан болон Иран улсын Ерөнхийлөгч, Энэтхэг улсын Ерөнхий сайдтай хоёр талын уулзалтуудыг хийснээс  БНХАУ-ОХУ-Монгол Улсын гурван талт уулзалт хамгийн чухал нь гэж үзэж байгаа аж. Ялангуяа, олон жил яригдсан эдийн засгийн коридор буюу хоёр хөршийн худалдааны эргэлтийг улсаараа дамжин өнгөрөөх асуудалд саналаа маш тодорхой илэрхийлсэн. Хариуд нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин анх удаагаа энэ төслийг дэмжиж байгаагаа хэлснийг Ерөнхийлөгч олзуурхаж байв. Мөн “Монгол-Оросын санаачилга-2018” ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчилсан Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко эдийн засгийн коридор байгуулах төслөө танилцуулсныг тэрээр дурдсан  юм. Төрийн тэргүүн бусад орны удирдагчидтай ойр дотно яриа өрнүүлсэн тухайгаа “ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр удаа уулзаж байснаас бусадтай нь анх удаагаа уулзаж “нүүр хагарлаа”. Хөрш улс болох Казахстан, Киргиз болон далайд гарцгүй гэдэг утгаараа бидэнтэй хамтарч, саналаа илэрхийлдэг, ШХАБ-ын ажиглагч улс болох Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой ойр дотно яриа өрнүүлсэн. Мөн Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков шинээр сонгогдсон хүн байсан тул баяр хүргэсэн. Ираны Ерөнхийлөгч Хассан Руханитай мөн уулзаж, Монгол-Ираны хооронд байгаа тодорхой ажлуудыг дэмжиж ажиллана гэсэн асуудлыг ярилцсан” гэсэн нь түүний айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байгааг илтгэж байв.   ШХАБ БА МОНГОЛ   Айлчлалын үеэр хөндөгдсөн гол сэдэв бол Монгол Улс ШХАБ-т элсэх эсэх асуудал байсан. Энэ асуудалд “Хашир байх нь зөв” гэж төрийн тэргүүн байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улс болоод 14 жил болж байна. Хашир байх нь зөв. Гэхдээ өнөөгийн ШХАБ-ын нөхцөл байдал өөр болсон. Өнгөрсөн жил 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг, 200 сая хүн амтай Пакистан улс ШХАБ-т элссэн. Энэ бол ШХАБ-ын анх байгуулагдахдаа яригдаж байсан нөхцөл байдлыг өөрчилсөн томоохон хүчин зүйл юм. Илүү эдийн засгийн асуудлыг ярьдаг болсон. Та бүхний анзаарсанчлан Өргөтгөсөн хурал дээр үг хэлж буй төлөөлөгчид бүгд эдийн засгийн асуудлыг шүүмжилж, бодит алхам хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Харин үүний хариу болгож ШХАБ-ыг удирдаж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин  гишүүн орнуудад зориулан 30 тэрбум юанийн шугам нээхээ зарласан. Энэ мөнгө нь яригдаад байгаа дэд бүтцийг холбох ажилд зориулагдах юм” гэдгийг хэллээ. Мөн эцэст нь ШХАБ-д Монгол Улс элсэх асуудлаар олон янзын байр суурь байгаа ч УИХ-ын гишүүд хүртэл энэ байгууллагын бүтэц, түүх, одоогийн байдал, дараагийн зорилго зэргийг мэдэхгүй байна гэдгийг тодотголоо.   ШИНЭ ЦИКЛ   ШХАБ-ын үеэр БНХАУ-ын удирдагчийн онцолсон шинэ циклийн талаар сэтгүүлчид Ерөнхийлөгчийн саналыг асууж байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны гуравдугаар сард болсон. Нөгөө талдаа БНХАУ-ын дарга дахин сонгогдсон. Монгол Улсад найман жилийн дараа Ерөнхийлөгч нь өөрчлөгдсөн. Үүнийг шинэ цикл гэж нэрлээд байгаа юм болов уу гэж Ерөнхийлөгч ойлгожээ. Үргэлжлүүлэн тэрээр “Та бүхэн санаж байгаа бол би нэн тэргүүнд хоёр хөршийн тэргүүнтэй уулзаж гаалийн татвар тэглэх санал тавина гэдгээ хэлж байсан. Ингэж байж бидний бүтээгдэхүүн өрсөлдөөнд орно. Яг үнэндээ цаасан дээр л буугаагүй болохоос 1990 оноос хойш бид эдийн засгийн хоригт орчихоод л яваад байгаа. Тиймээс гаалийн татварыг буулгах, тэглэх нь Засгийн газрын, Төрийн тэргүүнүүдийн үүрэг юм. Ажил эндээс эхлэх ёстой” гэдгийг тэмдэглэлээ. АНУ эдийн засаг болоод бусад бодлогоор дэлхийд тэргүүлдэг учраас АНУ-ын Ерөнхийлөгчөөс хамаарч бүс нутгуудад эдийн засгийн хөдөлгөөн гарч байгаа. Энэ хөдөлгөөнөөс бид хоцрох ёсгүй. Оролцдоггүй юм гэхэд сонсоод, дүгнэлт гаргах ёстой юм. Дүгнэлтээ яаж гаргаснаас шалтгаалж бид цаашдын оролцоо, бодлогоо гаргах ёстой. Тэгэхгүй бол XIX зууных шиг хөмөрсөн тогоонд буцаад орчихлоо. Дэлхий нийтэд болоод буй эдийн засаг болон улстөрийн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог Монгол Улсыг бий болгомоор байна гэсэн бодолтой байгаа аж. Мөн 2020 он гэхэд манай хоёр хөрш гадаад худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх гэж байгаа. Тиймээс бид боломжоо сурталчилж, ажил хэрэг болгох шаардлагатай гэж тэрээр үзэж байна.   АЙЛЧЛАЛЫН ДАРААГИЙН АЛХМУУД   ШХАБ-ын уулзалтаас ажил хэрэг болоод явах алхмуудын талаар төрийн тэргүүн товчхон байр сууриа илэрхийллээ. Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев улсынхаа Ерөнхийлөгчөөр удаан ажиллаж байгаа. Тус улсын зүгээс хөрш орны харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ хэлсэн. Би түүнд нийслэлээ нүүлгэж байгаа бодлого болоод 100 алхам зэрэг хөтөлбөрийнх нь талаар хэлсэн. Тэд биднийг дээрх туршлагуудаас нь судлах хэрэгтэй гэж байсан. Харин Энэтхэгээс нэг тэрбум ам.доллар авах асуудал Засгийн газрын түвшинд идэвхтэй яригдаж байгаа юм билээ. Кино урлаг, түүхийн салбарт хамтарч ажиллах боломжтой гээд улсдаа урьсан гэдгийг ярианы эхэнд тодруулав. Мөн Монгол Улс БНХАУ-тай буюу Өвөр Монголтой нийлээд дэлхийн ноолуурын 90-95 орчим хувийн түүхий эдийг бүрдүүлж байгаа ч АНУ-ын Конгресст Монгол Улсын оёмол бүтээгдэхүүн, ноолуурыг татваргүй оруулж өгөөч гэсэн хүсэлт тавиад, тус улсын Конгресст лобби бүлэг байгуулагдсан. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад захидал бичихдээ энэ асуудлаар дэмжлэг хүссэн. Үүний үр дүнд манай бүтээгдэхүүн АНУ болон Европ руу татваргүй экспортод гардаг болчихвол бид түүхий эдээрээ нэгдэж, нэг бүтээгдэхүүн гаргаад дэлхийд экспортлож яагаад болохгүй гэж гэдэг бодож тухайгаа Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн юм. Харин уулзалтын төгсгөлд ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ терроризмтой тэмцэх асуудлыг хөндөн ярьсан талаар нь лавласан сэтгүүлчийн асуултад “Терроризм гэдэг зүйл манай улсад байхгүй байж болох ч бүс нутагт байгаа тохиолдолд бид хамтарч ажиллах ёстой. Кибер халдлага  манай улсад хэдийн ороод ирчихсэн. Мөн хар тамхины наймаатай тэмцэх зэрэг асуудлаар бид бусад улсаас дэмжлэг тусламж авах ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

14 цаг 40 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

18 цаг 19 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

Өчигдөр 06 цаг 00 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

Өчигдөр 06 цаг 00 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Уржигдар 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Уржигдар 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Уржигдар 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Уржигдар 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

2026-09-02