Засаг дарга нар Мэргэжлийн хяналтынханд шүүмжлэлтэй хандлаа

2014-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд Төрийн ордонд хуралдаж өнжлөө. Тэднээс салбарын сайд нар аймагт нь хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүн болоод өөрийнх нь харъяа агентлаг хэрхэн ажиллаж байгаа тухай асууж сонирхсон юм.  Тэр дотроо Шадар сайд Д.Тэрбишдагва, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарын харъяа агентлагийн үйл ажиллагаатай холбоотой асуулт, гомдол, санал хэлэгчид цөөнгүй байсан. Хуралдааны эхэнд Д.Тэрбишдагва сайд сахилга, хариуцлагын тухай илтгэл тавилаа. Тэрээр “Өнөөдөр манайд сахилга, хариуцлага чухам ямар байгаа билээ гэж бүгдээрээ нэг эргэцүүлээд үзье. Сүүлийн хорь гаруй жилд Монгол Улсад сахилга, хариуцлага төрийн албан байгууллагад ч, аж ахуйн нэгжид ч, айл өрхийн төвшинд ч алдран суларч эцэстээ нийгмийг дотроос нь идэн доройтуулах, улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлэхүйц нөхцөл, хүчин зүйл болоод байна. Хэдийгээр тооцон гаргахад төвөгтэй байж болох ч чухамдаа манайд тал хээрийн түймэр шиг, нийслэлийн өвөл цагийн их утаа май шиг, орхигдож атаршсан тариалангийн талбайн хог ургамал шиг хот хөдөөгүй тархсан сахилга хариуцлагагүйн “зуд”, учруулж байгаа хор уршгаараа эдгээрээс хэд дахин давж байгаа нь тодорхой. Чухамдаа албан тушаалтан, хувь хүний сахилга хариуцлагагүй байдлаас нийгэмд дэг журам алдагдаж, эдийн засгийн сүлжээнд хэдэн арван их наяд төгрөгөөр тооцогдох хохирол гараад зогсохгүй, эх орны онгон дагшин байгаль сүйдэж, ус мөрөн үй олноороо хатан ширгэж, ойн нөөц сэглэгдэж, зөвхөн Монголд л үлдэж Улаан номд орсон олон ан амьтан, ховор үнэт ургамлууд устах аюул нүүрлэж, тэр байтугай эрдэнэт хүний алтан амь эрсдэх тохиолдол ч цөөнгүй гарах боллоо. Нотолгоо болгож цөөхөн жишээ хэлье. Үндэсний статистикийн мэдээнээс харвал 2008-2012 онд таван жилийн дотор гэмт хэргийн улмаас 226.6 тэрбум төгрөгийн хохирол нийгэмд учирч, 100 мянга шахам иргэн хохирсон байна. Хувийн болон төрийн өмчид гэмт хэргийн улмаас учирсан энэ хохирлын мөнгөөр 640 хүүхдийн суудалтай 90 сургууль, эсвэл 15 ортой 205 эмнэлэг, нэг бол 50 ортой 102 төрөх эмнэлэг, эсвэл 150 ортой 205 цэцэрлэг барих боломжтой байжээ” хэмээсэн. Мөн тэрээр аймгуудын удирдлагад үлгэр жишээ манлайлагч байх ёстойг сануулаад харъяа агентлаг хэрхэн ажиллаж байгааг асууж сонирхсон.

 

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан:

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын салбар нэгжийг баруун бүсийн аймгуудын дунд байгуулмаар байна. Баруун аймгууд нийслэлээс хол. Тэр утгаараа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байдаг нь нууц биш. Тухайлбал, манай аймагт нэг литр шатахууны үнэ нийслэлийнхнээс 300-400 төгрөгөөр илүү байна. Шатахууны үнийг нэг төвшинд оруулмаар байна.

 

Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат:

-Танд нэг хов хүргэе. Манай аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага аймгийн төлөвлөгөөт ажилд оролцохгүй юм. Очоод уулзахаар “Шалгалт хийж байна” гэхээс өөр үг байхгүй. Аймагтайгаа уялдаж ажиллахгүй байхыг төвөөс үүрэгдсэн юм биш биз дээ” гэв. Түүнтэй санал нэг бололтой хэд, хэдэн аймгийн удирдлага “Мэргэжлийн хяналтын байгууллага тарна гэсэн сургаар ажилдаа хойрго хандаж байна. Ажил хийдэг хүн алга. Үгэнд ордог нь ч бүр алга. Шаардлага тавихаар хүлээж авахгүй байна” гэсэн шүүмжлэлийг өрнүүлсэн юм. Харин Шадар сайд Д.Тэрбишдагва “Та бүхний гомдлыг хүлээж авлаа. Ажлаа хийдэггүй, аймагтайгаа уялдаж ажиллахгүй байгаа тэр байгууллагатайгаа хатуу ярина” гэв.

Шадар сайдын дараа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хууль, эрх зүйн салбарт өрнүүлж буй шинэчлэлийнхээ талаар товчхон ярьсан. Мөн түүнчлэн аймаг орон нутгаа архигүй болгоход санаачлагатай ажилласан хүнээр Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар шалгарсныг дуулгаж шагнасан юм. Сайдын илтгэлээс илүү асууж тодруулах гэсэн Засаг дарга, ИТХ-ын дарга нар олон байв.

 

Сүхбаатар аймгийн

ИТХ-ын дарга П.Мөнхжаргал:

-Цагдаагийн тухай шинэ хууль энэ сарын 1-нээс эхлээд хэрэгжээд эхэллээ. Тус хуулиар олон нийтийн цагдаа гэж бий болно. Үүнийх нь орон тоо, зардал хөрөнгийг аймгийн ИТХ-аас гаргаж санхүүжүүлэх тухай заасан байх юм. Гэтэл бидэнд тийм хөрөнгө мөнгө нь алга. Олон нийтийн цагдаагийн төсөв хөрөнгийг Хууль зүйн яам өөрийнхөө багцад суулгах ёстой. Хоёрдугаарт, шүүхийн шинжилгээний  байгууллага гэж байр сав нэхсэн хэдэн хүн байдаг. Үүнд яамны зүгээс анхаарал хандуулах ёстой” гэв. Харин Хөвсгөл, Булган аймгийн удирдлагууд “Агентлагийнхаа удирдлагын сонгон шалгаруулалтад анхаарах ёстой. Удирдаж чадах хүнийг сонгож баймаар юм. Нөгөө талаас цагдаагийн байгууллагад олон хүн томилолтоор очиж ажилладаг. Энэ бүх хүний нийгмийн асуудал хүндрэлтэй байдаг ч орон нутгийн зүгээс чадах хэмжээндээ шийдэж өгч байгааг дуулгах ёстой” гэв. Хуралдааны төгсгөлд зарим аймгийн төлөөллөөс өвөлжилт ямархуу байгааг асууж тодрууллаа.

 

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар:

-Хэнтий аймгийн хэмжээнд өвөлжилт тогтуухан, мал сүрэг тавтай өвөлжиж байна. Энэ жил манай аймаг хоёр сая 875 мянган толгой малтай болсон. Өнгөрсөн оноос 65 мянгаар мал сүрэг өссөн гэсэн үг. Өвөлжилтийн бэлтгэлийг аймгийн зүгээс сайн базаасан. Нийт 121 мянган тонн хадлан, 900 тонн ногоон тэжээл бэлдсэн. Сум болгон аюулгүй нөөц болгож тус бүр 100 тонн нөөц бэлдсэн болохоор боломжийн байна. Энэ жил улсын сайн малчин болон тариаланч бас механикжуулагч болгохоор хэд, хэдэн хүнийг тодорхойлж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд явуулсан.

 

Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн:

-Аймаг өөрийнхөө хөрөнгөөр өвөлжилтийн бэлтгэлээ хангасан. Жаахан цастай боловч дулаахан, өнтэй сайхан өвөл болж байна. 2013 он манай аймагт бүтээн байгуулалтын жил байлаа.  Орон сууцны шинэ хорооллоо босголоо. Үүнд төрөөс мөнгө зараагүй. Хамгийн гол нь “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлага манай аймагт 2013 оноос эхлээд хэрэгжээд эхэлсэн. 2013 онд төрийн дэргэдэх аж ахуй нэгжийг татан буулгасан. Дээрээс нь хувийн хэвшлийг дэмжих нь ёстой гээд явж байна. Энэ онд ч гэсэн хувийн хэвшлээ дэмжиж ажиллана.

 

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь:

-2013 онд сүхбаатарчууд бид томоохон ажлын ард гарлаа. Тухайлбал, 80 гаруй га газрыг чөлөөлж дахин төлөвлөлтөд орууллаа. 2-3 том хорооллын суурийг тавилаа. Дулааны эрчим хүчийг  500 гаруй айлтай холболоо. Дээрээс нь дулааны станцтай боллоо.  Дулааны станцтай болсноор агаар цэвэрших, тавтай тухтай амьдрах нөхцөл бий болж байна.

 

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

17 цаг 42 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

17 цаг 46 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

22 цаг 21 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

22 цаг 21 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17