Нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэх төсөл гацжээ

2013-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Агаарын бохирдлыг бууруулахаар 2011 онд Засгийн газраас том оврын автобусыг шингэрүүлсэн нефтийн хий болон дизель түлшний хосолмол хэрэглээнд шилжүүлэх төслийг 3.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ноос гаргаж байсан тогтоол одоо ч биелэлээ олоогүй байна.

Төслийн хүрээнд эхний ээлжинд Автобус-1, 3, “Цахилгаан тээвэр” компанийн 250 автобусанд хийн түлшээр ажиллах төхөөрөмж суулгах байсан. Уг ажилд “Тур телеком” гэх компанийг гүйцэтгэгчээр сонгосон байдаг аж. Ажлын явцад Солонгосоос оруулж ирсэн төхөөрөмжүүд нь “Daewoo” автобусанд зориулагдаагүй учир наад захын боолт бэхэлгээ тохирохгүй, цаашлаад аюулгүй ажиллагааны стандарт байгаагүйгээс уг ажил нэг хэсэгтээ зогссон болохыг эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл, төхөөрөмж нь манай орны нөхцөлд ажиллаж болох туршилт хийгээгүй, ажиллуулах журам стандартгүй ирснийг нийтийн тээврийнхэн учирлаж байна. Инженерүүд монголчлох маягаар ажлаа урагшуулж, 250 автобусанд төхөөрөмжөө суурилуулжээ. Уг ажлын хүрээнд автобус компаниуд дэргэдээ хийн түлшний станцууд барих шаардлагатай ч газрын асуудал шийдэгдэхгүй байгаа гэнэ. Одоогоор “Цахилгаан тээвэр” компани станцаа барьжээ. Харин саяхан “Тур телеком” компаниас дараагийн ээлжийн хувийн хэвшлийн долоон компанийн 150 автобусанд суурилуулах төлөвлөгөөг шаардсан гэнэ. Гэвч өмнөх ажлын үр дүн гараагүй учир хүлээгдэж буй ажээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 58 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 16 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 7 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 19 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 25 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин