Чөлөөт хэвлэл 25 нас хүрлээ

2013-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Хэвлэл, мэдээллийн салбарт өчигдөр давхар баяр тохиолоо. Чөлөөт хэвлэл үүсч хөгжсөний 25, Сонинуудын холбоо байгуулагдсаны 15 жилийн ойд үе үеийн ган үзэгтнүүд эх орны өнцөг булан бүрээс цуглажээ. “Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө” уриан дор Төрийн ордонд  чуулсан сэтгүүлчид энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний тухай чөлөөтэй ярилцсан бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар баяр хүргэсэн илгээлтдээ чөлөөт хэвлэлийн ардчилалд оруулсан хувь нэмэр, нийгмийг гэрэл гэгээтэй болгохын төлөөх хөдөлмөр зүтгэлийг үнэлж байгаагаа тэмдэглэсэн юм.

Чуулга уулзалтын үеэр сэтгүүлчид  өчигд­рийнхөө түүхийг дурсах ёстой, харин  өнөөдөр, маргаашийн тухай ярих нь хамгийн чухал сэдэв болохыг чуулганд оролцогчид онцолж байсан юм. Ийнхүү онцлохын учир нь 24 жилийн тэртээ хэвлэлийн эрх чөлөө бүү хэл, тэр тухай ярих нь хаалттай сэдвийн нэг байв.

 

1988 онд Хэвлэл, утга зохиолыг хянах газар татан буугдсанаар Монголд  хэвлэлийн эрх чөлөө эхэлсэн гэж үздэг ч  амаргүй замыг туулж ирсэн билээ. Сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид болон зохиолч, уран бүтээлчдийн эрхийг боомилж байсан Хэвлэл, утга зохиолыг хянах газар тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн дэргэдэх яамны статустай   байсан  түүхтэй. Энэ байгууллагын тухай Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном  агсан  “Ган сэлэм шиг миний шүлгийн мөрүүд  Главлитийн шугамд хэзээ ч хэрчигдэхгүй”  хэмээн шүлэглэсэн нь бий. Оросоор Главлит (Главное управление по делам литературы и издательств)  хэмээн нэрлэж байсан тэрхүү  байгууллага  хэвлэл, зохиол, кино, шинжлэх ухааны бүтээл, шүлэг, яруу найраг бүх оюун санааны бүтээлийг намын үзэл үзэл сурталд нийцэж байгаа эсэхэд цензурддаг байсан гэдэг. Тэгвэл, “главлит” алга болсноор өнөөгийн чөлөөт хэвлэл үүсч хөгжих хөрс суурь бүрэлдэж, өдгөө сонин, сайт, телевизүүд олширч, ард түмнийг мэдээллээр хангах үүрэг бүхий  “Өнөр бүл” болсон. Гэхдээ 1980-аад оны сүүлч, 1990 оны эхэн хүртэл Намын Төв Хорооны үзэл суртлын хэлтсээс  сонин, хэвлэлийг хянадаг тогтолцоо  байсан, ил далд байдлаар сонины эрхлэгч нарыг дуудаж дарамталдаг. “Цагийн толь” зэрэг цөөнгүй сониныг хааж байсныг  ахмад сэтгүүлчид  дурсдаг.

Бидний өмнөх түүх ийм. Тэгвэл өнөөдөр сэтгүүлчдийн  өмнө  тулгамдсан асуудал болж буй цаашид анхаарч ярих ёстой сэдэв бол хэвлэлийн эрх чөлөө “дүр эсгэлт” болж хувирах вий гэсэн болгоомжлол байгааг хурлын төлөөлөгчид хэлж байлаа. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд эздээс хамааралтай  байгаа нь хараат сэтгүүл зүй бий болох үндэс суурь болохыг  ч тэд шүүмжилж байв. Энэ тухай  Монголын сонинуудын  холбооны Ерөнхийлөгч Р.Хадбаатар хурлыг нээж хэлсэн үг болон  илтгэлдээ “ Одоо бид хагас эрх чөлөөт байдлаас ангижрах цаг нь болсон. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид ард түмнийг бодит мэдээллээр хангаж, өдөр шөнөгүй ажиллаж байсан болохоос өөрсдийн салбарт анхаарал бага хандуулж байж. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл улстөрчдөөс хараат бус байж, ард түмэнд үнэн бодит мэдээллийг түгээхэд гол зорилго оршино. Тиймээс цаашид сонин, сайт, телевиз гэж хувь, хувийн салбараа бодох бус хамтран нэгдэж ажиллах нь чухал байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын хойч үеийг бэлтгэх сургалтын арга барилыг өөрчилж, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг цогцоор нь анхаарч, санхүүгийн хараат бус байдалд шилжиж, төр засгаас эдийн засаг болоод, татварын хөнгөлөлт эдлүүлэх зэрэгт хамтран ажиллах шаардлагатай байна” хэмээн онцлон тэмдэглэв.  Харин  УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өнөөдөр сэтгүүлч биш хүмүүс хэвлэл, мэдээллийн салбартай холбоотой арав гаруй хуулийн төсөл барьчихсан явааг шүүмжлээд   үзэг нэгтнүүддээ хандаж “Сэтгүүлчид үнэний төлөө хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаагаа, ажлын байрныхаа тухай, ар гэр, аж амьдралынхаа тухай ярих цаг болсон. Ажиллах орчин нөхцлөө сайжруулах талаар ам нээх цаг болсон” –ыг хэлж байлаа. ETV-ийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат хэвлэл, мэдээлэл  эрүүл байх ёстойг уриалсан бол  чөлөөт хэвлэлийн анхдагчдын нэг Д.Дарьсүхбаатар “Сэтгүүлчдэд эв нэгдэл чухал”  хэмээв.  “Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө” чуулга уулзалтын  дундуур Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүрэлцэн ирсэн юм. Тэрээр   “Чөлөөт хэвлэл олон хүний оюун сэтгэл, зориг тэвчээр дээр бий болж өнөөдрийн өндөрлөгт хүрч ирсэн. Түүний төлөө зүтгэж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье” хэмээн  талархал дэвшүүлж байлаа.

Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсч хөгжсөний 25, Монголын сонины холбоо үүсч хөгжсөний 15 жилийн ойд зориулсан үзэсгэлэн үе үеийн сэтгүүлчдийн сонирхлыг ихээр татсан.   Хэвлэл, мэдээллийн  салбарт мөрөө гаргаж, мэдээллийн өрсөлдөөнд түүчээлж ирсэн   төрийн болон хувь хүмүүсийн эрхлэн гаргаж байсан сонинуудын анхны дугааруудыг тэнд он оноор нь дэлгэсэн байв. 

Хэвлэл мэдээллийн салбар 25 жилийн ойгоороо   25 ахмад сэтгүүлчийг чөлөөт хэвлэлийн  анхдагчаар тодруулсан нь ойн баярын бас нэг  торгон агшин гэж болно. Ардчиллын он жилүүдэд “Улаан Од” сонины сурвалжлагчаар ажиллаж явсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2007 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монголын хэвлэлд татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийг төслийг батлуулсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар  анхдагчдын эгнээнд багтлаа. Хотын захирагч Э.Бат-Үүл, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Түдэв,  Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов,  “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал,  Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Чантуу, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн, “Хөх толбо” сонины эрхлэгч Б.Эрдэнэбаатар, Үн­дэсний төв номын сангийн захирал  Х.Чилаажав, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат, “Өдрийн сонины” ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн, “Монголын дуу хоолой” сонинг үүсгэн байгуулагч Л.Ганзориг, Р.Даваажав, ОБЕГ-ын дэд дарга Д.Дарьсүхбаатар, “Шинэ бодлого” хүрээлэнгийн захирал Д.Энхбат, гавьяат холбоочин Д.Гарам-Очир, “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг, ахмад сэтгүүлч Т.Екетбай,  Ч.Чадраабал, “Ийгл” телевизийг үүсгэн байгуулагч Д.Баясгалан, 25-р суваг телевизийг үүсгэн байгуулагчид, Монголын сонинын холбоог үүсгэн байгуулагчид энэхүү хүндтэй шагналын эзэн боллоо.

 Монголын чөлөөт хэвлэл, сонины холбоо түүхт  ойгоо ийнхүү өргөн  тэмдэглэлээ. Хүнээр бол “Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй” гэгддэг, уран бүтээлчдийн  зүгээс “хутганы ир”-тэй зүйрлэдэг   25 настайгаа хэвлэл, мэдээллийн салбар шинэ оны босгон дээр золгож байна.

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

17 цаг 44 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

17 цаг 49 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

22 цаг 23 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

22 цаг 23 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17