ZTE-ийн монголын түүх

2013-12-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

БНХАУ-ын Сансар огторгуйн технологи үйлдвэрлэлийн яам, “Chung Cheng”, “Yunxing” компани хамтран дэлхийд зартай “Zhongxing Telecom”  ZTE корпорацийг анх 1985 онд байгуулсан байна. Тэд Монголд албан ёсны төлөөлөгчийн газраа 2004 онд байгуулжээ. Харин 2009 онд ZTE ХХК болон өргөжин, Монголд  “дэлхийд танигдсан хамгийн орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж, сүлжээний шийдлүүдийг нийлүүлж эхэлсэн” гэх түүхтэй. Гэхдээ тэд төлөөлөгчийн газартай байхдаа л Монголын мэдээллийн технологийг бараг тэр чигт нь “базаж” эхэлсэн ажээ.

Тэгэхээр ZTE-ийн Монгол дахь түүхийг 2004 оноос эхэлжээ гэвэл ононо. ZTE-ийн Монгол дахь үйл ажиллагааны талаар мөн л элдэв тайлбаргүйгээр хүргэе.

 

2004 он.

-СDМА-2000 техноло­гиор манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

 

2005 он.

-Монголын төмөр замын суурин сүлжээний холболтын байгууламжид БНХАУ-ын ZTE корпорацийн улс хоорондын транзит тоон холболтын байгууламжийг шинээр суурилуулав. - БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, хатагтай У И-ийн айлчлалын бизнесийн төлөөлөгчдийн бvрэлдэхүүнд багтсан ZTE корпорацийн захирлуудын зөвлөлийн дарга Хоу Гуйвей тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхав.   Энэ үеэр Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд БНХАУ-д айлчлахдаа Шэньженд зочилж ZTE корпорацийн vйл ажилагаатай танилцаж байснаа хэлэв. Тус корпораци Монгол Улсад хөрөнгө оруулж хамтран ажиллаж байгаад талархалтай байна гэлээ.

-ZTE корпораци Монгол Улсын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газартай хамтран “Хөдөөгийн харилцаа холбооны сvлжээ” төслийг боловсруулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди “Энэ төсөл хэрэгжсэнээр Монголын хөдөөгийн иргэдэд харилцаа холбоо, мэдээллийн шинэ дэвшил авчирна. Цаашид та бүхэн харилцаа холбооны бусад чиглэлээр хөрөнгө оруулан ажиллах боломжтой” гэлээ.

-Монгол Улсын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар болон БНХАУ-ын ZTE корпораци хооронд мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. - Монгол Улсын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар болон Хятадын ZTE корпораци хооронд Монгол Улсын Засгийн газрын “Ай-Пи утас” төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. 2008 он. БНХАУ-ын дэд дарга Си Жин Пинийг манай оронд хийж буй айлчлалын хүрээнд болсон Монгол, Хятадын бизнес форумд Монголын талаас МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, ГХОГХА-ийн дарга Ч.Ганзориг, АМГТХЭГ-ын орлогч дарга Д.Амарсайхан, “Ган хийц” компанийн ерөнхий захирал М.Даваасүрэн, Хятадын талаас ZTE корпорацийн дэд ерөнхийлөгч Цэн Ли, Хятадын үндэсний газрын тосны корпорацийн ерөнхий менежер Ван Юүпү, “Шенхуа” эрчим хүчний компанийн дэд ерөнхийлөгч Хао Гүй зэрэг хүмүүс илтгэл тавьж хэлэлцүүлэн цаашдын хамтын ажиллагааны асуудлаар чөлөөт ярилцлага өрнүүлж, зарим гэрээ хэлэлцээрийг байгууллаа.

 

2008 он.

-Мэдээлэл, шуудан, харилцаа, холбооны газраас зарласан “Үндсэн суурь сүлжээний нөөц байгуулах төслийн тоног төхөөрөмж нийл үүлэх, суурилуулах” (ТН-03/08) тендерт оролцож, өрсөлдөгч компаниуд 600.000 гаруй ам.долларын бага үнийн санал өгсөн ч нөгөө л ZТЕ компани ялжээ.

 

2011 он.

-БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Шинэ зууны боловсрол” гэх 40 сая ам.долларын өртөгтэй төсөлд ZTE компани ногоон гэрлээр ялж дуулиан тарив. Тендерт Haier компани өрсөлдсөн боловч ZTE-ийн удирдлагууд тендер будилуулж ялсан нь баримтаар нотлогдсон байна. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд төсөл шалгаруулалтад бүдэрсэн Haier компанийн Монгол дахь төлөөлөгч дараа жил нь буюу 2012 онд ZTE компанийнхан тендерийг будилуулсан тухай 30 гаруй хуудас баримтыг шүүхэд гаргаж өгсөн аж.

Тэдний гомдолд 40 сая ам.долларын өртөгтэй тендерт ZTE компанийнхан 46 сая ам.доллар, Haier компанийн зүгээс 36 сая 200 мянган ам.долларын санал гаргасан талаарх баримтууд байсан аж.

Нийслэлийн шүүх энэ асуудлыг хэлэлцээд хууль зөрчсөнийг нь тогтоосон аж. Ингэснээр шүүхээс дээрх “Шинэ зуу­ны боловсрол” төс­лийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад то­ног төхөөрөмж ний­лүү­лэх олон улсын нээлт­тэй тендер сонгон шал­гаруулалтын “Гэрээ бай­гуулах зөвшөөрөл ол­гох” тухай 5/1541 дү­гээр албан бичгүүдийг хүчингүй болгох шийд­вэрийг гаргаснаар ZTE компанийн гар дүрсэн тендерийн асуудал намжжээ.

 2012 он.

БНХАУ-аас манай улсад 40 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Монгол Улсын харилцаа холбооны нэгдсэн сүлжээг шинэчлэх” төслийн тендерт оролцов. Энэ төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүйцэтгэхээр хоёр тал тохирсон байдаг. Гэтэл төслийг гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын дөрвөн компанийн дунд хаалттай зарласан тендерт өнөөх л ZTE компани ялсан байна. Гэтэл манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа тус корпорацид татварын байгууллагаас шалгалт хийж 15.8 сая ам.долларын орлогоо татвараас нуусан зөрчлийг нь илрүүлсэн ч 103.8 мянган төгрөгийн торгууль бичээд л чимээгүй өнгөрсөн байжээ.

 

2013 он.

-Татварын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхтэй сүлбэлдэн татвараас зайлсхийсэн хэрэг нь илрэв. ZTE-ээс тэрбум  төгрөгийг Ч.Гансүхийн данс рүү шилжүүлсэн тухай баримт бий гэнэ. Манай улсад 2004 оны аравдугаар сараас эхлэн цахилгаан холбооны салбарт зах зээлийн судалгаа хийх чиглэлээр ажиллахана гэж орж ирсэн ZTE компанийн захирлууд болох  Б.Соёлт, Г.Баатар нар компаниараа дамжуулан Монголын бүх л  зах зээлийн салбар руу үсчиж  олон жилийн турш орлогоо нуун дарагдуулж татвараас зайлсхийж ирсэн байж болзошгүй ажээ. Ингэхдээ татварын гэх Ч.Гансүхтэй  үгсэн хуйвалдаж их хэмжээний авлига өгсөн хэмээн хэвлэлүүд бичиж хуулийнхан тайлбарлав.

Баримт сөхвөл, ZTE компани нь 2004, 2005, 2006 онд үйл ажилллагаа явуулсан ч ашиг орлогоо нууж байсныг Сүхбаатар дүүргийн татварын байцаагч нар илрүүлж удаа дараагийн шалгалтаар акт тавьсан боловч 1.3 сая ам.долларын торгуулиас мултарч үлдсэн байдаг аж. Энэ нь хуулийнхны овоо хараанд өртсөн шалтгаан болсон гэнэ.

Үүнээс гадна ZTE корпораци нь Зас­гийн газар, төрийн бай­гууллагуудад дүрст хурлын систем, “Монголын цахилгаан холбоо” ХК-д интернэт, МШХХТГ-т хот доторх болон олон улсын яриаг хянах “Softswitch” систем суулгах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Мөн интернэтийн үйлчилгээ үзүүлдэг манай Railcom, Mobinet, Majicnet, Citinet, Micom компаниуд бүгд БНХАУ-ын ZTE, HUAWEI компанийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашигладаг гэх.

Ийн дэлхийд муу нэртэй Хятадын ZTE компанийн ажил Монголд сайн байна, АТГ-т татварын асуудлаар шалгуулж байгаа эс тооцвол...

 

“МОНГОЛ БА ZTE” ГАДААДЫН ХЭВЛЭЛД...

 

-ZTE корпорацийн гүйцэтгэх захирлуудыг Монголын үндэсний боловсрол гэгч цахим хөтөлбөртэй хамааралтай авлигын хэрэгт сэжиглэн хорьжээ.

/“Techinasia” сайтын мэдээнээс.../

 

-Монголын АТГ-ын албан хаагчид ZTE корпорацийн оффис, менежерүүдийн гэр, автомашин, гараажид нэгжлэг хийгээд цахим боловсрол төслийн бичиг, баримтнаас авлига өгсөн гэх нотлох баримтыг олж илрүүлжээ. 

/“Itxinwen” сайтын мэдээнээс.../

 

Монголын Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат саяхан мэдээлэл хийх үеэрээ ZTE компаниас авлига авсан хэрэгт Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх болон түүний гэр бүлийнхнээс гадна зарим томоохон албан тушаалтныг шалгаж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

Ингэснээр барууны орнуудын Засгийн газрын өмнө буруугүй гэдгээ нотлох гэж чармайж байсан ZTE компани цаашид өөрсдийгөө өмгөөлөхөд улам хэцүү боллоо. Э.Амарбатын дээрх мэдэгдлийн дараа тус компанийн Хонконгийн Хөрөнгийн бирж дээрх хувьцаа ялимгүй буурчээ. Мөн өнгөрсөн онд 2.5 тэрбум юань буюу 400 сая ам.долларын алдагдал хүлээсэн гэдгээ саяхан зарласан билээ.

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

17 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

17 цаг 43 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

22 цаг 18 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

22 цаг 18 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17