“Олон улсын хүний эрхийн өдөрт зориулав”

2013-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Айдас, хүчирхийлэлгүй нийгмийг бий болгоход хүний эрхийн боловсрол чухал үүрэгтэй

Х.Монголхатан

Бурхны төгс бүтээл гэгддэг хүн оюун ухаанаараа араатан, амьтнаас ялгарч, тэднийг захирч, эзэн нь байсаар ирсэн. Харамсалтай нь хүмүүс бидний дунд араатнаас дорд авирлагсад олширсоор байгааг өдөр бүр телевизийн мэдээнээс харж, сонины хуудаснаас уншиж байна. Гэвч энэ удаад зүрх зүсэм айдас хүйдэс дүүрэн гэмт хэргийн тухай бус тэдний хоморгонд буруудаж, хэлмэгдэж буй хохирогсдын асуудлыг хөндөж байна. 

Гэмгүй байж гэмтэн болж, буруугүй байж буруутгагдан амьдрахын гашуун зовлонг бие, сэтгэлээрээ даван туулсан тэр л хүмүүс илүү мэдэх байх. Харин тэдний эд материал, сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насны төлөөсийг хариуцдаг тогтолцоо манайд бий болов уу. Гэмт хэрэгтэн болгосон хүчний байгууллага, тэднийг хөлслөн ажиллуулж буй төр засаг хариуцлага хүлээдэг үү гэсэн асуулт томоос том асуултын тэмдэг дагуулж байна.

Найман жил, нэг сар, 12 хоног

2005 оны гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн суманд нэг хүн амины хэрэг гарчээ. Энэ хэрэгт иргэн С.О-г өөрийн дагавар хүү 17 настай Б.Э-г төрсөн дүү С.Э-тэй бүлэглэн амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Тэр өдрөөс хойш найман жил, нэг сар, 12 хоног шалгагдаж, 276 хоног цагдан хоригдсоны эцэст Улсын Дээд Шүүхийн 2013 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 134 тоот тогтоолоор С.О-д холбогдох хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Энэ бүх хугацаанд иргэн С.О дагавар хүүгээ алсан гэх хэргээр сэтгэл санааны асар их дарамттай амьдарч, түүний Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь ноцтой зөрчиж, эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны ноцтой хохирол учруулсан байна.

Тиймээс Хүний эрхийн үндэсний комисст хандсан түүнийг төлөөлөн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримтлан “Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсны... улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэсний дагуу хохирол барагдуулах нэхэмжлэлийг Хэнтий аймгийн сум дундын шүүхэд гаргажээ.

Иргэн С.О нь нийт найман жил, нэг сар, 12 хоног эрүүгийн хэрэгт шалгагдахдаа анхан шатны шүүхээр гурав, давж заалдах шатны шүүхээр гурав, хяналтын шатны шүүхээр хоёр, нийтдээ найман удаагийн шүүх хурлаар орж, эрх чөлөөгөө хязгаарлуулан цагдан хоригдож, бусдын батлан даалтад байж хэргээ үнэн зөв шийдвэрлүүлэхийн тулд шат шатны шүүх, цагдаагийн байгууллагад тасралтгүй удаан хугацаанд шалгагдаж байсан нь түүнийг ямар нэгэн хөдөлмөр эрхлэх боломжгүй байдалд хүргэсэн байна. Тиймээс хөдөлмөр, цалингийн хохиролд 21,368,100 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 2,782,750 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, цагдан хоригдож байх үед нь түүний ар гэрийнхэний эргэлтээр очихдоо гаргасан зардал 250,000 төгрөг, Хэнтий аймгийн архиваас баримт бичиг хуулбарлан авахад 16,000 төгрөг, эмчилгээнд зарцуулсан төлбөр 32,750 төгрөг гээд бүгд 74,150,850 төгрөгийг нэхэмжилжээ.

Хэнтий аймгийн сум дундын шүүхээс хэдхэн хоногийн өмнө буюу  2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 792 дугаар шүүхийн шийдвэрээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.3.7 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас 24,150,850 төгрөгийг гаргуулж иргэн С.О-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Хүний эрүүл мэнд 40 саяар үнэлэгдэх үү?

Энэ бол нэг л хүний халдашгүй дархан эрхийг зөрчсөн баримт. Найман жилийн турш тэмцсээр өөрийн буруугүйг тогтоолгож, энэ хугацаанд амссан  хохирлоо барагдуулахаар Хүний эрхийн үндэсний комисст хандаж чадсан нь энэ хүний хувьд зөв алхам байсан юм. Буруу бодлого, шийдвэр гаргасан ямар ч хүн, албан байгууллага, тэр ч байтугай төр засаг хүртэл иргэдийнхээ өмнө буруугаа хүлээж,  хариуцлагаа ухамсарладаг байх нь ардчилсан нийгмийн шударга ёс. Харин ийм боломж бололцоо байдгийг мэддэг, үнэн зөв ямагт ялж чаддагт хүмүүс итгэдэг  байх нь чухал юм.

Хэдийгээр буруугүй нь тогтоогдсон ч насан туршдаа эрэмдэг зэрэмдэг болсон, амь насаа алдсан тохиолдол ч байдаг. Үүний нэг жишээ иргэн Д.Н-д тохиолдсон юм. Тэрээр хийгээгүй хэргийнхээ төлөө шалгагдан, 330 хоног цагдан хоригдсон байна. Үүний улмаас сэтгэцийн гүнзгий өөрчлөлтөд орж сэтгэцийн эмгэгтэй болсон төдийгүй хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж групп тогтоолгожээ. Одоогоор сэтгэцийн эмчийн  байнгын хяналтад байгаа түүний өмнөөс аав нь Хүний эрхийн Үндэсний комисст хандсанаар төрөөс гэм хорын хохиролд 57,613,680 төгрөг гаргуулахыг хүсчээ. Нэхэмжлэлийг 2012 оны есдүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн шүүх хэлэлцээд Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 41,131,060 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-т олгосон байна.

Хэдийгээр 40 сая төгрөгөөр хүүгээ эрүүл саруул болгож урьдын хэвэнд нь оруулж чадахгүй ч гэм буруутай нь хариуцлага хүлээж, хохирлыг нь хугасалж байгаа нь сайшаалтай. Нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг энэ нийгэмд хүний эрхийн зөв мэдээлэлтэй байх нь их мөнгөнөөс, эрх мэдлээс илүү хэрэгтэй болохыг дээрх хэрэг харууллаа.  

Айдас, хүчирхийлэлгүй нийгмийг бий болгоход хэвлэл мэдээллийн байгууллагууд чухал үүрэгтэй

­­Сайнтай, муутай ч хүний эрхийг ­­хамгаалах хууль тогтоомж манайд байгаа нь сайшаалтай. Гагцхүү түүнийг өөртөө хэрэгтэй ашигтайгаар хэрэглэхэд иргэдэд хүний эрхийн боловсрол хэрэгтэй байна.

Харин гамшигийн хэмжээнд хүрсэн хорт утаа, агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол, замын бөглөрөл зэрэгт хариуцлага хүлээх, хохирол барагдуулах тогтолцоо алга. Олон нийтийн эрхийг хамгаалж нэхэмжлэх хууль байдаггүй нь энэ бүхнийг улам гааруулсаар. Тэр ч байтугай хотын эргэн тойронд хаа сайгүй зай завсаргүй барилга байшин барьж, зам засч байгаа ч явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам, хүүхдийн тоглоомын талбай, хөгшдийн нарлах сүүдрэвч, машины зогсоол зэрэг зайлшгүй хэрэгцээт зүйлс орхигдсоор. Үр дүнд нь гэнэн цагаан хүүхдүүд, өндөр настан, биеэ хамгаалж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс эхлээд энэ их хотод аж төрөн суугаа иргэд бүгд хохирч байгаа юм. Энэ бүгдийг хөндөж тавихад, асуудлыг шийдүүлэхэд бидэнд хүний эрхийн мэдлэг боловсрол мэдээлэл чухал байна.

Тэгвэл хүний эрхийн боловсрол гэж юу юм бэ гэсэн асуулт урган гарна. Үүнийг олон янзаар тодорхойлсон байдаг ч хамгийн энгийнээр тайлбарлавал хүн нийгэмд өөрийн эрхийг эдлэхийн тулд бусдын эрхийг хүндэтгэх ёстойг ойлгуулсан тэр л боловсролыг хэлэх юм.

“Өдгөө болон ирээдүйд зөвхөн та л өөрийн эрхийг хэрэгжүүлнэ. Хүний эрх бол таны эрх. Тэдгээрийг эзэмш, хамгаал, дэлгэрүүл, Түүнийг ойлго, мөн шаард. Тэдгээрийг тэтгэ, баяжуул” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан хэлсэн байдаг.

Тэгвэл яагаад хүн бүр эрх чөлөөтэй, тэгш эрхтэй байж чаддаггүй юм бол. Хүний эрх, эрх чөлөөг хоосон уриа, тунхаг бус харин хүн бүрийн бодитойгоор эдэлж чаддаг хэрэглээ болгохын тулд иргэд өөрсдөө хүний эрхийн боловсролтой байх нь чухал юм. Хүний эрхийн мэдлэг боловсрол хүнд хүндэтгэн дээдлэх үнэт зүйлс, аливаад хандах хандлагад нь өөрчлөлт авчирдаг. Хүний зан үйлд ч өөрчлөлт гардаг. Хүн бүр эрхээ мэддэг, хүндэлдэг мэдлэг боловсролтой болвол нийгэмд айдас үгүй болж, шударга ёс бэхжинэ. Тиймээс хүний эрхийн боловсролыг хүн бүрт түгээж, айдас, хүчирхийлэлгүй нийгмийг бий болгоход хэвлэл мэдээллийн байгууллагууд чухал үүрэгтэй юм. Өнөөдрөөс эхлэн хүний эрхийн боловсролыг дэмжсэн, сурталчилсан мэдээ мэдээлэлд анхаарлаа хандуулахыг мэргэжил нэгт нөхөддөө, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.

 

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

17 цаг 44 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

17 цаг 49 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

22 цаг 23 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

22 цаг 23 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17