Й

2013-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Чой.Баттулга

Монгол Улсын засгийн газрын “Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 тоот тогтоол 2013 оны хоёрдугаар сарын 2-нд гарчээ. Уг тогтоолын 1.З-д “Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж  бүх нийтээр дагаж мөрдүүлэх, үсгийн дүрмийн алдааг засах программ боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх” гэсэн заалтыг хэрэгжүүлэх ажлын хэсэг (эрдэмтэн, судлаачдын баг) нэгэнт журамласан толь бичиг боловсруулах томоохон боломж гарч буйг ашиглан кирил үсгийн дүрмийг боловсронгуй болгох  асуудлыг хөнджээ. 

Үүнийг нэг талаас буруутгах аргагүй юм. Учир нь, кирил үсгийн дүрэм анх мөрдөгдөж эхэлснээс хойш л монгол хэлний онцлогт тулгуурлаагүй хэмээн хэл ам дагуулсаар ирсэн боловч тухайн нийгэм улс төрийн байдлаас шалтгаалж өнөө хүртэл  засварлалгүй мөрдсөөр иржээ. Ямар сайндаа, манай хууччуулын дунд “Үйл нь ирсэн хүн үсгийн дүрмээр оролдоно” гэдэг үг гарав гэж.

Монгол хэлний онцлогт тохироогүй, гадны шахалт шаардлагаар авсан гэдгийг гэрчлэх ганцхан жишээ өгүүлье. Энэ бол Я, Е, Ё, Ю үсэг юм. Өөрөөр хэлбэл  Y (монгол бичигт зартигаар тэмдэглэдэг) буюу Ya, Ye, Yi, Yo, Yő Yu, Yű,  гэж долоон эгшгээр  амилдаг (Ба, Бэ, Би, Бо, Бө, Бу, Бү-тай яг ижил) гийгүүлэгчийг Я (Ya), Ё (Yo), Е (Ye,Yi,Yő), Ю (Yu,Yű) гэсэн дөрвөн тэмдэгтээр тэмдэглэснээс болж ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨӨЛЧ, ЕР НЬ, ЕР ЗУУ гэдэг үг, үгийн язгуур үндсийг “таних”-аа больж байна. Цаашид бүр ч танихгүй болох нь. Кирил үсгийг авахдаа “гадныхны” нөлөөнд хамгийн их автсан гэх Халимагчууд хүртэл энэ (Y) үсгийг Й-гээр Йамаа, Йас, Йотон, Иоолох, Йаасан сонин йум бэ? гэхчилэн маш зөв тэмдэглэж авсан байдаг. Й үсэг нь орос хэлэнд хүртэл ийм үүргээр хэрэглэгдэж байсан гэдэг.

Хэвлэл мэдээллээр гараад буй кирил үсгийн дүрмийг боловсронгуй болгох, өөрчлөх эрдэмтдийн төсөлд  “эгшгийг гээхгүй, Щ, Ь, Ъ, Й-ийг хасах” гэсэн зарчмын хоёр санал дэвшүүлжээ. Энэ нь монгол хэлний зүй тогтол, үгийн үндэс язгуур эвдрэхээс сэргийлэх, монгол хэлийг цахим хэлшинжлэл үүднээс судлан шинжлэх, автомат орчуулга хийх зэрэгт ач тустай тул үнэхээр кирил үсгийн дүрэм журам өөрчлөх боломж олдвол “Й” -г хасах биш харин “Я-гийн төрлийн үсэг” гэгчийн оронд гийгүүлэгчийн үүргээр хэрэглэх нь зүйтэй юм.

Энэ хүү өөрчлөлт нь ач холбогдлоороо “ийм-иим, нарийн- нариин, чиний-чинии” гэхээс хавьгүй илүү. Уг өөрчлөлтийг одоо л хийхгүй бол кирил үсгийн дүрмийг боловсронгуй болгохын ач холбогдол нь бүдгэрнэ. Дахин ингэж бичиг үсгээр оролдох боломж  олдохгүй байж ч мэднэ..

“Й”-г “И” гэх нь зураасын төдий мэт авч  “Й” гэдэг “нөхөр”-тэй холбоотой зардал сүйтгэлийг давхар бодолцох л ёстой. Өөрөөр хэлбэл,  Й-г И-гээр, “Я-гийн төрлийн үсгийг “Й”-гээр сольсон ч “Архангай аймгийн Хангай сумын иргэн Тайванбаярын нэрийг хэрхэх, албан бичиг хэрэгт хэрхэн тэмдэглэх, бичиг баримт асуудлыг яаж зохицуулахыг давхар шийдэхгүйгээр  удахгүй хэвшээд дадчихна гэсэн байдлаар хандамгүй байна. Албан бичиг хэрэгт жижиг сажиг зүйл үгүй тул үүнээс урган гарах сөрөг нөлөөг сайтар тооцох нь чухал юм.

Нөгөө талд, кирил “үсгийн дүрэм” бол зөв бичгийн дүрэм биш “үсгийн дүрэм”(үсэг болгон дүрэмтэй),  угаас монгол хэлний хэв шинжид тохироогүй, хичнээн өөрчилж шинэчлээд төгс зөв бичнэ гэж байхгүй тул кирил үсгийг шинэчилж өөрчилж цаг хөлсөө үрэхийн оронд монгол бичигтээ  шилжих нь зөв гэсэн  хандлага байдаг.

Нээрээ ч, энэ цаг үеийг ашиглаад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлсэн мэргэн шийдвэрт дулдуйдан 1000 орчим жилийн түүхт “гайхамшигт” үндэсний бичиг үсгээ бүх нийтээр  хэрэглэх нь гарцаагүй зөв буй за.

2020 оноос бүх нийтээрээ үндэсний бичиг үсэгт шилжих эрхэм Ерөнхийлөгчийн ээлжит зарлигийг хүлээх л үлдлээ дээ. Тэр цагт “Й” -г үдье.            

0
Гоё
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 12 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 30 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 21 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин