“Энэ чинь хаанахын ямар байгууллага вэ”

2018-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.БИЧЭЭЧХҮҮ Энэ чинь ямар байгууллага вэ хө гэж гудамжинд тааралдсан өвгөн намайг ээрлээ. Заасан барилга руу нь харвал дөрвөн давхар, давхар бүртээ хаягтай юм. За даа өвгөн минь дэлгүүр худалдаа, клуб л юм уу даа гэхэд нөгөө хүн “Шал завхарсан юм. Бид чинь өөрийн гэсэн хэлтэй, бичигтэй биз дээ” гэж ундууцав. Иймэрхүү явдал зөндөө л таарах юм. Бас ноднин ч билүү хөдөөний байрын нэг хүн “Энд бие засдаг газар бий гэсэнсэн. Олдохгүй юм” гэж гомдоллов. Хажууханд нь “City toilet” гэсэн бичээстэй газар байна л даа уг нь. Гэтэл хаягийг харвал гадаадынханд л зориулсан мэт. Лав Монгол хүн тэнд орж “юу яаж” болох эсэхийг бүү мэд. Зорьсон газраа олохгүй будилж яваа хүний буруу юу, харь хэлээр гангарсан тэр газруудын буруу юу. Ийм асуулт давхцана. Бид Монголдоо байгаа болохоор элдэв янзын хэлээр бичсэн хаягны алдаа. Түүнээс биш хүн бүр гадаад хэлний мэдлэгтэй байх нь гол биш биз дээ. Дэлгүүр хоршоо, зоогийн газрын хаяг ч ойлгомжгүй. Хаа сайгүй “супермаркет” гэсэн хаягтай газар. Дэлгүүр л дээ. Энэ чинь нөгөө л чамирхаж гангарсан хаяг юм. Үүний оронд “Төрөл бүрийн барааны дэлгүүр” гэсэн уламжлалт Монгол нэр бий дээ. Үүнээс үүдээд монголчууд холион бантан яриатай болсон. Тэр харагдаж байгаа “супермаркет”-ын доор пиво нь хямд паб бий. Тэнд караокедэж болно гээд л... Хэлний боловсрол дутмагаас бас харь хэлнээс бадар барьсан буюу нутагшсан үгнүүдийг зөв бичихгүй юм. “Тэнгис” кино театрын хажууд байх “Victory center” гэдэг үйлчилгээний газрын нэг гэрлээр урсдаг зар байна. Өдөр, шөнөгүй урсах тэр зард “Амрах агшин” гэснийг “Амарах агшин”, “Цогц үйлчилгээ” гэснийг “Цогц үйлчйлгээ” гэсэн бичиг бий. Нэг дэлгүүрийн хаяг “Комиссийн гутал”, барилгын дэлгүүрийн гадаа “Урасдаг шат” гэх алдаа хэнд ч өдөр болгон нүдлэгдэж байдаг. Нөгөө талаар албан газрын хаяг, сурталчилгааны соёл, өнгө үзэмж тун тааруу байх юм. Ийм байдлыг засч сайжруулах эрх зүйн баримт бичиг ч бий. “Монгол хэлний тухай хууль”-ийн 17-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт “Харъяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан эсвэл аль нэгээр нь бичиж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг үүрэг болгосон. Гэтэл энэ тухай анзаарсан үүргээ ухамсарласан дарга бараг байдаггүй юм байна л даа. Тийм ээ. Алдаа мадагтай, харьжсан хаяг сурталчилгаа нь нийгмийн сэтгэл зүйд төөрөгдөл бий болгож байна. Албан газрын хаягийг зөвхөн ямар байгууллага вэ гэдгийг таньж мэдэх төдийд ойлгох нь ч буруу юм. Жирийн хүн жигтэйг гайхах яахав. Хүүхэд, өсвөр насныхны зөв бичиглэлийг нүдэлж тогтоох ой ухаанд хортой. Цаашлаад Монгол хэл, бичгийн соёлын өвийг хадгалж хамгаалахад уршиг тарьж байгаа юм. Үндэснийхээ бичигтэй байлаа гээд ямар нэг улс орон хөгжилгүй, дэвшилгүй болсон баримт дуулаагүй ээ. Манай хөрш Хятад гэхэд 5000 жилийн түүхтэй ханз үсгээ ийм тийм гэж гоочилдоггүй шүү дээ. Гэтэл монголчууд бид хуучин, шинэ ч бай өөлж хэлдэг төөрөгдөл нь эцэстээ Монгол ч биш, харь ч биш бичиг, хэл яриа руу хөтөлж байна биш үү. Хууль тогтоомжоо мөрдөж ядаж хаягаа зөв болгохсон. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин   [caption id="attachment_38073" align="aligncenter" width="645"] Хаягийг ийм л бай гээд байгаа юм даа. Хуулиар бол...[/caption] [caption id="attachment_38076" align="aligncenter" width="645"] Энэ олон гадаад хаягийг хэнд зориулсан юм бэ.[/caption]
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин