Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нараас өөр хүн алга уу?

2018-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Улсын Их хурлаар өнгөрсөн жилийн өдийд зарим улсад суух Элчин сайд нарыг томилсны дотор Г.Тэнгэрийг Японд, Н.Чимгүүндарийг  Канадад суух элчингээр дэмжиж байв. Гэвч тэдэнтэй хамт Швейцарь, Франц, Герман,  Америкт томилогдсон Л.Пүрэвсүрэн,  А.Баттөр, Д.Ганбат, Ё.Отгонбаяр нар аль хэдийнэ томилолтоо өвөртөлсөн ч Г.Тэнгэр,  Н.Чимгүүндарь нарын итгэмжлэх жуух бичигт Ерөнхийлөгч гарын үсэг зурахгүй жил тойрон хүлээлгэж байгаа юм.  Төрийн тэргүүн тэднийг дэмжихгүй байгаа шалтгаанаа Ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичигт тайлбарлахдаа “Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг тохоон томилох тухай асуудлыг УИХ-ын 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн. Гэвч Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигч нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал гуравдагч хөрш орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгааг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна” гэсэн байдаг.  Ерөнхийлөгчийн шаардлагыг хангаж дипломат албанд тэнцэхгүй гэгдэж буй Г.Тэнгэр нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1998 онд Япон улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургууль, 2016 онд МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийг төгссөн. Англи, япон хэлний мэдлэгтэй, төрийн албанд есөн жил, дипломат албанд нэг жил ажилласан  бол Г.Чимгүүндарь 1983 онд төрсөн. 2006 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2016 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль төгсч, Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Франц, орос, англи хэлний мэдлэгтэй, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой, дипломат албанд 11 жил ажилласан гэж танилцуулгадаа бичжээ. Тэгвэл хоёр хоногийн өмнө Засгийн газар хуралдаж зарим улсад суух Элчин сайд нарын нэрийг зарласны дотор өнгөрсөн жилийн хавраас өдий хүртэл Ерөнхийлөгчийн томилгоон дээр гацаад буй Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг дахин “зүтгүүллээ”. Ингэхдээ Г.Тэнгэрийг Японд биш Австралийн холбооны улсад, Н.Чимгүүндарийг Канадад биш Тайландын вант улсад суух Элчин сайдаар томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Өөрөөр хэлбэл, тэдний элчингээр очихоор яригдаж байсан орнуудын нэрийг өөрчилж оруулж иржээ. Эндээс харахад өмнө нь Ерөнхийлөгч “Насны шалгуур хангаагүй, төрийн албаны мерит зарчмыг зөрчин нэр дэвшүүлсэн” гэж дүгнэснээ баталж тэднийг дахин дэмжихгүй юү. Эсвэл Япон, Канад бус Австрали, Тайландад томилох санал гаргасан учраас “Монгол Улсын чухал гуравдагч хөрш орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй” гэсэн байр сууриа өөрчилж дэмжих үү гэдэг нь анхаарал татаж байна. Нөгөө талаас эрх баригч намын боловсон хүчний нөөцөд Элчин сайдын албан тушаалд дэвшүүлчих хүн Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нараас өөр үнэхээр алга уу. Эсвэл өнгөрсөн жилийн жуух бичгийн зүсийг нь өөрчлөөд оруулж ирсэн энэ удаагийн томилгоогоор төрийн тэргүүнийг басамжлаад байна уу. Аль эсвэл далд хэлбэрийн улс төрийн ашиг хонжоо явж байгааг ч таашгүй. Ерөөс Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг  Элчин сайдаар томилохгүй гэсэн тов тодорхой шалтгаан хэлсэн Ерөнхийлөгчийн соёрхлыг дахин гацаах шалтгаан болж магадгүй юм. МАН-ынхан Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг ямар шалтгаанаар дахин дахин Элчин сайдад зүтгүүлээд байна вэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21