Улстөрчдийн рейтингийг Х.Баттулга, Н.Энхбаяр нар тэргүүллээ

2018-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН “Сант марал” сангаас Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдалд хийсэн ээлжит судалгааны дүнгээ танилцууллаа. Тус 1995 оноос хойш олон нийтийн санаа бодлыг тандан судалгаа хийж эхэлсэн бөгөөд 2018 оны гуравдугаар сарын судалгаагаа Улаанбаатар хот,  Увс, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговь, Хөвсгөл, Баянхонгор аймгийн 1200 гаруй иргэнээс авчээ.  Ийнхүү судалгааны онцлох асуудлыг тоймлон хүргэж байна.   “ТОП-10”-Т УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД БАГТСАНГҮЙ   Судалгааны хамгийн сонирхолтой хэсгийн нэг нь улстөрчдийн рейтинг байдаг.  Энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга, МАХН-ын дарга, МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр нар рейтингээрээ тэргүүлж, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар гуравдугаарт бичигджээ.  Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвт бичигдсэн бол түүний араас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Жавхлан, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар жагсаад байна. Топ арван улстөрчдийн тоонд Төрийн гурван өндөрлөгөөс УИХ-ын дарга М.Энхболд багтсангүй. Энэ нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн будлиан, 60 тэрбумын хэрэг зэргээс шалтгаалан иргэд түүнийг таалаагүйн илрэл байх. Мөн зургаан сарын өмнө топ улстөрчдийн нэгт бичигдэж байсан эрх баригч намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг уруудаж, дөрөвдүгээрт орсон нь МАН-ын явуулж буй бодлого, үйл ажиллагаа иргэдэд таалагдахгүй байгааг харуулсан нэг үзүүлэлт болж байна. Топ 10-т Ц.Нямдорж, С.Жавхлан, Ц.Даваасүрэн нар орж ирсэн нь судалгаанд Увс, Хөвсгөл аймгийн иргэд  оролцсонтой холбоотой байж болох юм. Үүн дээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэмвэл энэ парламентаас ердөө дөрвөн улстөрчийг онцолжээ.  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар багтсан бол бусад нь дандаа парламентын гаднаас нэрлэгдсэн нь анхаарал татаж байв.  Ийнхүү энэ удаагийн судалгааг рейтингээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлж, МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нар дээгүүр давхисан нь онцлог байлаа.   СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН 42.3 ХУВЬ НЬ “МАХН НЭЛЭЭД ТААЛАГДДАГ” ГЭЖЭЭ Судалгааны онцлох нам хэсэг анхаарал татаж байна. Энэ нь улс төрийн хүрээнд шинэ салхи сэвэлзэж эхэлснийг зарлах шиг боллоо. Энэ хэсэгт МАХН, МАН, АН-ыг  онцолжээ. Судалгаанд оролцогчдын 42.3 хувь нь “МАХН нэлээд таалагддаг” гэж хариулсан байна. Харин иргэдийн 34.5 хувь нь МАН, 37.9 хувь нь АН-ыг таалжээ. МАХН-ын рейтинг судалгаанд оролцогчдын дунд нэлээд өндөр байгаа нь Монголын улс төрийн гуравдагч хүчин гэдэг нь бодитой болохыг баталж байна. Мөн судалгааны “Таны бодлоор МАН зөв чигээр замнаж байна уу, буруу  тийшээ зүтгэж байна уу” гэсэн асуултад иргэдийн 21 хувь нь зөв хэмээн хариулж, харин 42 хувь нь буруу  замаар явж байна гэж хэлсэн байна.  Энэ нь эрх баригч намын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байгааг дахин харуулсан үзүүлэлт боллоо. Үүний дараа иргэдээс “УИХ-ын сонгуулиас хойш, саналаа өгсөн намынхаа үйл ажиллагааг та хэрхэн үнэлэж байна вэ” гэж асуусан байна.  Иргэдийн 24.5 хувь нь МАХН-д харьцангуй сайн гэсэн үнэлгээг өгсөн бол  МАН-д 17.0 хувь, АН-д 19.8 хувь нь харьцангуй сайн гэсэн дүн тавьжээ. Харин иргэдийн 10.1 нь МАН-ыг маш муу гэсэн, АН-ыг 6.7 хувь, МАХН-ыг 1.8 хувь нь муу  гэж үнэлжээ.  Ийнхүү судалгааны онцлох нам хэсэг нь  МАХН улс төрийн хүрээнд нэлээд хүчтэй өрсөлдөгч гэдгийг харуулж эхэллээ.   ИРГЭДИЙН 84.3 ХУВЬ НЬ НИЙГМИЙГ ШУДАРГА БУС БАЙНА ГЭВ   “Сант марал” сангийн  судалгаанд сэтгэл эмзэглүүлмээр хэсэг байгаа нь иргэдийн дийлэнх олонх нь нийгэмд итгэхээ байсан байна. Иргэдээс “Нийгэмд шударга тал нь илүү байна уу, шударга бус  нь илүү байна уу” гэж асуухад 84.3 хувь нь шударга бус нь илүү байна гэж хариулжээ. Энэ нь улс төр болон  хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа иргэдэд таалагдахгүй байгааг харуулж байна. Мөн “Нийгмийн дэг журам ямар үндэс дээр тогтох ёстой вэ” гэхэд “Хүн болгон тэгш эрхтэй, хуулийн тогтолцоо” гэж 68 хувь нь хариулжээ. Үүний дараа “Манай улс төрийн намууд олон түмний санал бодлыг илэрхийлж байна уу, эсвэл илэрхийлж чадахгүй байна уу” гэхэд  87.3 илэрхийлж чадахгүй байна гэж дүгнэжээ. Иргэд үнэхээр нийгэмд, улстөрчдөд итгэхээ больсон гэдгийг  судалгаа харууллаа.  Ерөнхийлөгч,  Ерөнхий сайдаасаа эхлээд шударга ёс ярьж, энэ үгийг уриа лоозон мэт хэрэглэж байгаа ч  нийгэмд шударга ёс үнэ үнэ цэнээ алдаж байгаа юм байна. Ийнхүү  “Сант марал” сангаас Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдалд хийсэн энэ удаагийн судалгаа эрх баригчдад муу дүн тавьсан, шударга ёсонд итгэхээ больсон нийгэм эдийн засгийн хүрээнд нэлээд бараан дүр зурагтай судалгааг дэлгэн тавиад байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21