Г.Энх-Амгалан: Манай сургууль хамгийн шилдэг нь

2018-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд 16 дахь жилдээ зохион байгуулсан Олон улсын хүмүүнлэгийн эрх­зүйн мэтгэлцээний тэм­цээнд орол­цож “Бичгийн төрөл”-д анх удаа хүрэл медаль хүртсэн амжилттай иржээ. Багийн гишүүн Г.Энх-Амгалан тэмцээн болон сургуулийнхаа тухай ийн ярилаа. [caption id="attachment_35532" align="alignleft" width="166"] Г.Энх-Амгалан[/caption] Энэхүү тэмцээн нь Ази-Номхон далайн ор­нуу­дад хуулийн чиг­лэ­лээр сурч буй оюут­нуудын дунд хамгийн нэр хүндтэйд тооцогддог олон улсын тэмцээн юм. Олон улсын гэрээ, конвенц, дээр үндэслэж гаргасан зохио­мол хэрэг буюу то­хиол­долыг хэрэглэх бай­д­лаар өрсөлддөг. Мэт­гэлцээн нь хуулийн зо­хи­­цуулалтыг судлах, ана­лиз хийх, үндэслэл бүхий гаргалгаагаа шүүгчдийн өмнө илтгэж, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой. Шүүхийн мэтгэлцээний тэм­цээний оролцоо, эзэл­сэн байр суурь нь гадаад улсуудад хуулийн сур­гуулийн чансааг тог­тоо­ход чухал үзүүлэлт болдог байна. Тэмцээний тухай Монголын багийн гишүүн Г.Энх-Амгалан “Энэ удаагийн тэмцээнд 21 орны 25 шилдэг баг өрсөлдсөн. Манай багт Хууль зүйн сургуулийн эрх зүйн оройн хөтөлбөрийн II дамжааны оюутан Б.Мягмар­дорж, болон Г.Энх-Амгалан миний бие, Олон улсын эрх зүйн IV дамжааны  оюу­тан Б.Итгэл, III дам­­­­­­­­­­жааны оюутан А.Мандуул нар багтсан. Харин дасгалжуулагчаар МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, доктор Д.Ганга­баатар ажиллалаа. Эх­лээд бид цаанаас өгсөн тохиолдлын дагуу су­дал­гаагаа хийдэг. Ин­гээд прокурор болон өм­гөө­­лөгч талаасаа хоёр удаа мэтгэлцдэг. Үүний өмнө тайлбараа гар­гаж өгнө. Энэ ү­н­дэс­лэлээр яллаж байна эс­вэл энэ, энэ үндэс­лэ­лээр энэ хүн гэмт хэрэгт хол­боо­гүйг тогтоолоо гэх жишээний. Энэ тэмцээнд өмнө нь манай улсаас дөрвөн баг оролцож байсан юм билээ. Тэмцээний бүх үе, шат англи хэл дээр явдгаараа онцлог. Энэ жилийн хувьд Бээжин болон ХонгКонгийн баг хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Тэм­цээнээс хэрхэн тайл­бар зөв хийх вэ, шүүгчдэд яаж өөрийгөө ойл­гуулах, ямар өнц­гөөс тайлбарлавал ха­риултаа ойлгомжтой бол­­г­ож чадах гээд олон зүйлийг сурлаа. Энэ даш­­рамд сургуулийнхаа за­­хир­­­­гаанд талархал илэр­­­­хийлье. Биднийг тэм­­­­цээндээ оролцох бүх боломжийг хангаж өг­сөн. Манай сургууль хамгийн шилдэг нь гэж он­­цол­­моор байна. Миний хувьд төгсөөд эрхзүйч болно. Удахгүй элсэлтийн шал­галт эхэлнэ. Хэрэв хуулийн чиглэлээр сурах хүсэлтэй бол манай сур­гуулийг сонгоорой гэж зөвлөмөөр байна” гэсэн юм. Тэмцээнийг Олон улсын гэмт хэргийн шүү­хээс шүүгчид ирж шүүдэг аж. Тэмцээний тэргүүн байрт Энэтхэг, дэд байрт Бээжингийн их сургууль оржээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21