Монголын нийслэлийг хамгийн муу үнэлгээтэй улстөрч удирдаж байна

2018-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Практикаас харахад зарим албан тушаалын хэмжүүр, түүний хүртээмж нь хашиж байгаа хүнтэй шууд холбоотой байдаг ажээ. Ийм албан тушаалын тоонд Нийслэлийн Засаг даргын ажил заавал багтана. 2012-2016 онд нийслэлийг Э.Бат-Үүл удирдаж байлаа. Хүн амын тал илүү хувь нь амьдардаг улсын нийслэлийг яаж удирдахыг тэр хүн бүрэн гүйцэд биш юм гэхэд дөхүүлж харуулсан. Э.Бат-Үүлийн эхлүүлсэн олон ажил өнөөдөр зогссон ч хийж дуусгасных нь үр шим үзэгдээд байгаа учраас ингэж хэлэхэд алдахгүй гэсэн үг. Харин 2016 оны Орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд “цочир сонин” ялалт байгуулж, Э.Бат-Үүл нар шок-д ортлоо ялагдсан. Энэ ялалтын дараа бас л цочир сонин байдлаар Нийслэлийн Засаг дарга болсон хүн бол Су.Батболд юм. Су.Батболд УИХ-д хэд хэд сонгогдчихсон. Туршлагатай, догь парламентч л даа. Харин нам нь түүнийг Нийслэлийн Засаг даргаар томилсон нь хамгийн муу сонголт болчихжээ. Энэ нь өдөр ирэх тусам тодорхой харагдаад эхэллээ. Бас хэд хэдэн үндэс харагдаад байгаа юм. Су.Батболд Нийслэлийн Засаг дарга болоод нийслэлийн иргэдийг шууртал, бас таалагдтал юу хийсэн бэ гэхээр гаргаад ирэх сайн үнэлгээтэй ажил бараг үгүй. Харин шуугиулж, яриулж байсан гэхээр таагүй талын ажил нь олон болчихоор байгаа юм. Учир үүнд л оршиж байна гэсэн үг. Тэрээр Нийслэлийн Засаг дарга болсон жилээ зарим уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглож улсаараа түүнийг нь эсэргүүцэж бөөн юм болсон. Сүүлд нь Ерөнхий сайд хүртэл үүрэгдэж байж тэр шийдвэрийг цуцлуулж байв. Тэр тэгсгээд л сураг чимээ алдарсан. Тэгснээ сүүлийн хэд хоногт гүүрэн гарц барихтай холбоотойгоор улсаар нь, нийслэлээр нь шуугиулаад гараад ирэв. Су.Батболд дарга автомашины дугаарыг нэг хоног хязгаарладаг байснаа хоёр болгоё гэж санаачилжээ. Гэхдээ чухам яаж гэдэг нь бас ойлгомж муутай байгаа юм. Яах гээд байгаагаа Су.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд л ойлгоод байх шиг байгаа юм. Ингэж шуугиж байх зуур МЕК судалгааны байгууллага дээрх асуудлаар 2018 оны гуравдугаар сарын 27-28-ны өдрүүдэд нийслэлд оршин суудаг сонгуулийн насны 1000 хүнээс санамсаргүй түүврийн аргаар судалгаа авчээ. Судалгааныхан иргэдээс ЗЦГ-ын баруун уулзвар, бас төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих шаардлага бий эсэхийг асуусан байна. Иргэдийн 23 хувь нь шаардлагатай, нэн шаардлагатай гэж хариулжээ. Харин үлдсэн 77 хувь нь шаардлагагүй, огт шаардлагагүй гэсэн байна. Түүнчлэн нийслэлийн удирдлагуудын энэ шийдлийн талаар иргэдийн 10 хувь 102 тэрбум төгрөгөөр гүүрэн гарц барихыг, 25 хувь нь зөвхөн зам өргөсгөхийг, 46 хувь нь 9.6 тэрбум төгрөгөөр нүхэн гарц барихыг зөв гэжээ. Харин дээрх бүтээн байгуулалтын үеэр автоамшины дугаарын хязгаарлалт хийхийг судалгаанд хамрагдсан иргэдийн 76 хувь нь дэмжихгүй гэсэн байна. Эндээс үзэхүл, нийслэлийн иргэд гүүрэн гарц барих нь шаардлагагүй, үүнийг барихын тулд автомашины хөдөлгөөнийг хязгаарлах хэрэггүй гэсэн байгаа юм. МЕК судалгааны байгууллага энэ сарын 7-10-ны хооронд Улаанбаатар хотын 800 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар нэгэн судалгааг авсан байна. Ингэхдээ Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үнэлгээг судлаад үзжээ. Нийслэлийн Засаг даргын 2014 оны арваннэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлхийг хэрхэн үнэлж дүгнэж байгааг асуужээ. Үүнд нь өмнөх дарга Э.Бат-Үүлийн үнэлгээ ч бас хамрагдаад ороод ирж байгаа юм. Нөгөө талаар Э.Бат-Үүл, Су.Батболд хоёрыг харьцуулсан дүн гарч харагдаж байна. Э.Бат-Үүлийн үнэлгээ 2016 оны тавдугаар сард ажилаа өгөхөд 4.8 байжээ. Ер нь Э.Бат-Үүл 4.2-5.0 хүртэл тогтмол үнэлгээтэй байсан байна. Харин Су.Батболд 2016 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл 2.1-4.1-ийн хооронд үнэлүүлж иржээ. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүлийн доод үнэлгээ 4.2 байсан бол Су.Батболдын хамгийн дээд үнэлгээ 4.1 байна. Энд тайлбар илүүц биз ээ. МЕК судалгааны байгууллагын энэ удаагийн судалгаанд Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрч гэсэн “номинаци” багтжээ. УИХ-ын дарга М.Энхболд тэргүүлж, УИХ-ын гишүүн Д.Гантулга удаалсаөн энэ жагсаалтын дөрөвдүгээрт Нийслэлийн Засаг дарга Су.Батболд бичигдсэн байна. Бичигдсэн ч гэж дээ, нийслэлийн иргэд түүнийг нэрлэсэн байна. Ингээд харахаар Су.Батболдыг Нийслэлийн Засаг даргаар томилсон явдал яалт ч үгүй МАН-ын алдаа болж харагдаад байгаа юм. Дараагийн сонгууль удахгүй. Энэ байдлаараа яваад байвал МАН одоогийн байр сууриа хадгалах талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Зөвхөн энэ судалгааны ганц хоёр днгээс харахад Монголын нийслэлийг хамгийн муу улстөрч нь удирддаг юм байна гэсэн ойлголтыг хэн ч авахаар байна. Нөгөөтэйгүүр, XXI зуун гарч, технологийн дэвшил цаг хором бүрт сайжран шинэчлэгдэж байхад улсын нийслэлийн дарга маань “Машинаа унахгүй байж бидэнд тус болооч. Шүүлхийг дийлэхгүй нь, хөл хорио тогтооё. Мөнгө байна, гүүрэн гарц барих уу, яах уу” гэсэн юм яриад сууж байгаа нь нийслэлчүүдэд яагаад ч таалагдахгүй нь ойлгомжтой юм. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21