ХОМ-ээ хожимдуулсан болон мэдүүлээгүй албан тушаалтнууд ямар хариуцлага хүлээх вэ?

2018-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгийг нийтэд ил болгоод хоёр хонож байна. Үүнээс тав хоногийн хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй болон хугацаа хожимдуулсан албан тушаалтнуудын нэрийг зарласан. Өөрөөр хэлбэл, нийтийн албанд ажиллаж байгаа хүн хуульд заасан үүргийн дагуу хөрөнгөө мэдүүлэх ёстой юм. Гэвч энэ удаа нэг хүн ор тас мэдүүлээгүй, зургаан хүн хугацаа хожимдуулжээ. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуульд заасны дагуу улсын хэмжээнд нийт 40.073 төрийн албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ёстой байсан ч хуулийн хугацаанд 40.067 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж баталгаажуулсан байна. Авлигатай тэмцэх газарт төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 272 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэх ёстойгоос 271 өндөр албан тушаалтан мэдүүлгээ АТГ-т бүртгүүлсэн. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт хөрөнгөө огт мэдүүлээгүй ба тодорхой шалтгаан хэлээгүй байна. Түүнчлэн  АТГ хуульд заасан үүргийг сануулж СЕХ-ны дарга болон эрх бүхий албан тушаалтанд удаа дараа мэдэгдсэн боловч Б.Билэгт нь хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй гэдгийг АТГ-аас мэдэгдсэн. Харин Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Батболд, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Ц.Түвшинтөр нар мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй бол Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ-ын төлөөлөгч А.Ганзориг, Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуулийн захирал Я.Батсайхан нар хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлжээ. Тэгвэл ХОМ-ээ хугацаа хожимдуулсан болон огт мэдүүлээгүй хүмүүст хуулийн дагуу ямар хариуцлага хүлээлгэх ёстойг хүргэж байна.  ХАСХОМ-ийн зөрчлийн хариуцлагын дагуу Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулийн дагуу хугацаа хожимдуулсан буюу нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн бол сануулах арга хэмжээ авдаг байна. Түүнчлэн удаа дараа хугацаа хожимдуулсан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл, хугацаагаар 30 хувиар бууруулах заалттай. Харин худал мэдүүлсэн буюу зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах хүртэл арга хэмжээ авдаг байна. ХОМ-ээ хугацаа хожимдуулсан болон огт мэдүүлээгүй хүмүүст ямар арга хэмжээ авсан талаар АТГ-аас тодруулахад “СЕХ-ны гишүүн Б.Билэгтэд хариуцлага тооцуулахаар Сонгуулийн ерөнхий хороо, УИХ-ын Тамгын газарт хандсан. Хожимдуулсан хүмүүсийн хувьд харьяа байгууллагуудад нь албан бичиг хүргүүлсэн. Хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой” гэсэн хариултыг өглөө. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21