ТҮГЖЭЭ МУЛТЛАГЧ

2018-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ 1.500.000 хавтгай дөрвөлжин километр өргөн уудам газар нутагтай монголчууд бид өнөөдөр түмэн асуудлын буман түгжээнд амьдарч байна. Тархины түгжээнээсээ болж зам дээр таг гацаж, өдрийн талыг барцгаана. Тэрийгээ бас “Ар Монголын алдарт хас түгжээ” гэж өхөөрдөх...Ийн өхөөрдсөн нэгнийгээ мөнөөх “Монгол ялначууд”-ын фронтын нэгэн нь “Өө танай өвөрлөгчийн өлзий түгжээ ямар вэ” гэж үг сөргөх... Ажил төрөл хөөцөлдвөл аанай л авлига, хүнд суртлын түгжээнд орж арга мухардах...Агаар салхи амьсгалах гэтэл утаан түгжээнд угаартаж, цэвэрлэх байгууламжийн “зэвүүн сүрчиг” уур барж, уушги хордуулах... Арван хоёр түлхүүртэй монгол цоож гэдэг шиг ээдрээтэй энэ олон асуудлын гогцоог нь олж, зангилааг нь тайлах улс төрчийн эрэлд улсаараа хатаж, хотлоороо ангаж явна хөөрхийс. Бараг бүгдээрээ үндэсний аюулгүй байдлын судлаачид, үндэстэн Монголын цус шинжээчид болсон хэрнээ яг тусгаар тогтнолтой шууд холбоо хамаатай байж мэдэх ямар асуудал байгааг ярихаас ядарч, хэлэхээс хэдэрлэнэ. Эрдэс баялгийн, тэр дундаа эрчим хүчний арвин их нөөцтэй хэрнээ эрчим хүчээ өдий болтол гаднаас авч байна гэдэг ээ мөн тоогүй хэрэг шүү. Эгийн гол дээр ганц Усан цахилгаан станц барих гэж “орос ах”-ыгаа царайчлаад олон оныг үдэв. Оюутолгой цахилгаан станцтай болохыг харах гэж олон хүн өтөл настай золгов. Сүүлдээ бүр усан цахилгаан станц уршиг хор ихтэй гэж мэдэмхийрч улсын хөгжилд дайсагнагчид ч мэр сэр цухалзах болов. Тайширын усан цахилгаан станц анх баригдаж байхад ингэж дөвчигнөх “босоо ороолон”-гууд борооны дараах мөөг шиг мөн ч олон байсан даа. “Завхан гол замхрах нь” гэж шогширч байсан нөхөд өнөөдөр таг чиг. Хэмжээгээрээ Архангайн Тэрхийн цагаан нуурын дайны “Гэгээ нуур” нэртэй шинэ нуур үүсч, дэлхийн газрын зурагт тэмдэглэгдэн, Говь-Алтай, Завхан аймгийн 29 сумын эрчим хүчийг энэ усан цахилгаан станц хангах болсоор найман жил болж байна. Өнгөрсөн хугацаанд энэ станцын ачаар улсын төсөв, иргэдийн халааснаас 60 гаруй тэрбум төгрөг хэмнэгдсэн гэсэн эдийн засгийн тооцоо гарч. Экологийн өгөөжийн хувьд шинэ үүссэн нууранд цэнгэг усны  монгол хадран загас олноор үржиж, усны шувууд “Гэгээ нуур”-нд  зусах болжээ. Тэгвэл манай улсын баруун бүсэд “Гэгээ нуур” шиг гэгээ нэмэх төсөл бол олон жил яригдаж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Өнөөдөр баруун бүсийн эрчим хүчний систем нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас, хоёр орчим хувийг БНХАУ-аас импортоор, үлдсэн 20 орчим хувийг Дөргөний УЦС-аас авч байна. ОХУ-ын импортын 1кВт.цаг эрчим хүчний үнэ нь дотоодын ганц эх үүсвэр болох Дөргөний усан цахилгаан станцын үнээс даруй 6-7 дахин өндөр үнэтэй. Урд хөршөөс авч буй эрчим хүчний үнэ ч жилээс жилд нэмэгдсээр буй. Энэхүү үнийн зөрүүг хаахын тулд жил бүр улсын төсвөөс 7-8 тэрбум төгрөгийн татаасыг Баруун бүсийн эрчим хүчний системд олгосоор иржээ. Гэтэл Баруун бүсийн эрчим хүчний системийн эрчим хүчний хэрэглээний жилийн өсөлт дунджаар 8- 10 орчим хувь байна. Тэртээ 1964 онд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын урьдчилсан судалгааг хуучин ЗХУ-ын Электросеть институт хийсэн юм билээ. Тэр судалгаанд Усан цахилгаан станц байгуулахад байгалиас заяагдмал ийм нэн тохиромжтой газар тэр бүр байдаггүй болохыг онцлон дурдсан байдаг. 2010 онд УИХ-ын 24 дүгээр тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөтөлбөрт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихаар тусгажээ. Гэвч үе үеийн Засгийн газар энэ станцыг барина гэж амладаг ч ажил хэрэг бололгүй түгжээнд орсоор өдийг хүрчээ. Харин саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх баруун аймгуудад ажиллахдаа   “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна” гэж мэдэгдэв. Тэрээр Эрдэнэбүрэнгийн усан ца­хилгаан станцын төслийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан төслийн үйл явцтай танилцах үеэрээ “Импортын өндөр үнэтэй эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах, эдийн засгийн үр ашигтай тул уг төслийг дэмжинэ” гэдгээ дахин нотолсон юм. Тэрээр бас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц шиг шийдлээ хүлээж олон жилийг элээсэн Ховдын цементийн үйлдвэрийн асуудлыг хойшлуулахгүй нааштайгаар шийдэх талаар ам алдсан. Гацаж түгжирсэн энэ мэт асуудлыг шийдвэл 360 гаруй мянган хүн амтай баруун бүсийн хөгжилд том түлхэц үзүүлнэ. Түгжээ зүүгч, түрхрэн шүүмжлэгчид түм бумаараа чихэлдсэн манай нийгэмд энэ мэт түгжээг мултлагч, түрүүнд нь явагч Ерөнхий сайд л тун ч хэрэгтэй санж. ТҮГЖЭЭ МУЛТЛАГЧ МАНДТУГАЙ ! Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

17 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

5 цаг 6 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05