ZM: EXIT

2018-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА “Зууны мэдээ” сонин нийгэмд  тулгамдаж буй асуудалд гарц, шийдэл хайж  “EXIT” буланг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаа оюуны өмчийг бүртгэх, хамгаалах, хариуцлага тооцох систем ямар байгаа талаар доктор профессор Б.Аюуш, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга, судлаач Ц.Ганболд нарын байр суурийг хүргэж байна.  

Б.Аюуш:ХҮМҮҮС ОЮУНЫ ӨМЧӨӨ БҮРТГҮҮЛЭХЭЭС АЙЖ БАЙНА 

Улсын бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн асуудлаар дагнан ажилласан. Үнэт цаасны хороо, өмчлөх эрхийн талаар судалгаа шинжилгээ хийсэн. Доктор, профессор
   

Ц.Ганболд: БИЕ ДААСАН БҮТЦЭЭР НЬ АЖИЛЛУУЛЪЯ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан, эрхзүйч мэргэжилтэй. Хуульчдын холбооны Тамгын газрын дарга
   

Оюуны өмч, улсын бүртгэл гэсэн хоёр байгууллагыг нэгтгэх нь зөв үү. Хоёр байгууллагыг нэгтгэснээр үйл ажиллагаа сайжирч үр дүн гарч байна уу?

Б.Аюуш:

-Улсын бүртгэлд юуг бүртгэх ёстой, юу бүртгэгдэж байж баталгаатай болох ёстой юм. Үүний нэг хэсэг нь өмчлөх эрхийн бүртгэл. Оюуны өмч мөн адил өмчлөлийн хэлбэр гэдэг утгаараа улсын бүртгэлтэй нэг бүтцэд байхад харшлах зүйлгүй.Үндсэн үйл ажиллагаа хэвийн явж байна. Тиймээс улсын бүртгэл оюуны өмчийн байгууллагыг нэгтгэхэд буруудахгүй. Бүртгэлийн обьект янз бүрийн хэлбэртэй ч бүртгэл гэдэг утгаараа нэгдмэл юм. Хоёр байгууллага нэгдсэнээр дарга, нягтлангаас  эхлээд орон тоо багасч зардал хэмнэнэ.

Ц.Ганболд:

-Оюуны өмч улсын бүртгэлийн газрыг нэгтгэсэн  нь буруу. Энэ хоёр байгууллагыг нэгтгэснээр үйл ажиллагаа сайжирсан зүйл алга. Үүний цаана Засгийн газрын агентлагийг өргөжүүлэх, хуваах болон эрх мэдлийн асуудлууд яригдаж байна. Улсын бүртгэл бол иргэн дээр суурилсан, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн гээд гурван үндсэн чиглэлээр явж байгаа. Бааз сууриараа ч  гэсэн оюуны өмчтэй нийлэх, холбогдох зүйл байхгүй. Оюуны өмчийн асуудал тусдаа бие даасан бүтцээр ажиллаж байж сууриар нь өөрчилнө. Алба хаагчдын зардал чирэгдэл нэмэгдэхээс гадна иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ хүндрэлтэй боллоо. Оюуны өмчийн үйл ажиллагаа улам хүндрэлтэй болсон. Өнөөдөр Улсын бүртгэл, хуулийн этгээдийн хуулийн шинэчилсэн найруулгыг ярьж байна. Улсын бүртгэлийн хуулийг анх бичиж байсан хүний хувьд хэчнээн сайн хууль бичигдээд олонд хүрэхгүй байна. Төрийн үйлчилгээг ямар шат дамжлагаар авах сурталчилгаа хэрэгжилт дутмаг байна. Монгол Улсад хамгийн багадаа 100 мянган ам.долларын хөрөнгө оруулагч 100 айлд түгжирч, өдөржин дугаарлах ямар байхав.  Гадаад паспортын асуудал 10 жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн юм алга. Тиймээс бүртгэлийн системийг өөрчилж, орон байр, боловсон хүчний нөөцийг хангах ёстой. Аль болох төвлөрлийг сааруулж, оочер дугаарыг багасгах ёстой. Ядаж л хуулийн этгээд гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг шалгах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид МҮХАҮТ дээр  чуулж ярилцаж болно.

 

Монгол Улсад оюуны өмчийг бүртгэлжүүлэх байдал хангалттай байна уу?

Б.Аюуш:

-Монгол Улс оюуны өмчийг бүртгэх тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байна. Улсын бүртгэлийн албанаас гаргасан саяхны мэдээллээр оюуны өмчийн бүртгэл программ хангамж, хадгалалт хамгаалалт талаас нь зохицуулсан юм байна лээ. Оюуны  өмчөө бүртгүүлсэн хүн өөрийнхөө бүтээлийг хулгайлсан гэдгийг нотолж чадвал өндөр хариуцлага хүлээлгэдэг байх ёстой. Гэтэл энэ талын зохицуулалт алга. Хариуцлага хүлээлгэдэггүй учраас оюуны өмчийн хулгай дахин дахин гараад байна. Шинэ бүтээл, оновчтой  санаа гаргасан хүмүүс оюуны өмчөө улсын бүртгэлд бүртгүүлэхээс айж байна. Баталгаатай хамгаалагдаж чадаагүй байна гэсэн үг. Хууль сайн байхаас гадна хэрэгжүүлэх  нь чухал.

Оюуны өмч улсын бүртгэлийн газар бүтээлийг бүртгэхдээ гэрчилгээнийх нь ард талд нь илэрхийлсэн санааг нь бичдэг. Улсын бүртгэлийн мэдээллийг цахим санд оруулахад шинж тэмдэг давтагдаж, санаа давхцаж  байвал программ шүүгээд гаргаад ирдэг. Давтагдахгүй бол бүртгэдэг. Энэ зарчмыг хатуу мөрдөх учиртай. Өөрөөр хэлбэл, Оюуны өмчийн бүртгэлийг баталгаажуулахдаа ямар зарчимд тулгуурласныг шалгадаг шинж тэмдгийг тодорхойлдог үзүүлэлтийг оновчтой болгох ёстой.  Мөн өмчлөгч өөрийнхөө бүтээлд санаа тавих байдал учир дутагдалтай. Оюуны өмч  бүтээгчдийн хариуцлага сул байна. Оюуны өмчийн хулгай маш их бий.

Ц.Ганболд:

-Гаргасан хуулиа сурталчилж, хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас оюуны өмчийг бүрэн гүйцэд бүртгэж чадахгүй байна. Хуулийг хэрэг­жүүлж байгаа оюуны өмч үйлдвэрлэгчид ямар шат дамжлагаар яаж бүртгүүлэхээ мэддэггүй. Арга барагдаад сайтруу нь ороод үзье гэхээр цэгцтэй мэдээлэл байхгүй, холилдсон л юм байдаг. Тэгээд таньдаг мэддэг хүнээрээ яриулж байгаад сүүлдээ залхаад орхидог. Зөвлөгөө мэдээллийн төвтэй болох хэрэгтэй. Хуулиар оролдохоос илүү хүлээн авч байгаа хүмүүстэйгээ ажиллах хэрэгтэй.

 

Оюуны өмчийн хулгайд хариуцлага тооцох систем ямар байна. Монгол Улс олон улсын өмнө оюуны өмчөө хамгаалж чадаж байна уу?

Б.Аюуш:

 -Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд ороод 30-аад жил болж байна. Үүнтэй адилхан олон улсын эдийн засгийн харилцаанд хэрхэн оролцох зэргээр бүхий л зүйлд суралцах түвшинд байна. Монголчууд хэдэн зуун мянган жилийн соёлын өв, түүхтэй  цөөхөн үндэстний нэг. Хүн төрөлхтний түүхийг тодорхойлж байгаа учраас өв соёлдоо онцгойлон анхаарах ёстой. Зохих ёсоор анхаарч чадахгүй байна. Энэ талын эрхзүйчдийг бэлтгэж хүмүүсийг мэргэшүүлэх ёстой. Өв соёлоо бүртгүүлэхийн тулд яах ёстой юм гэдгийг дагнан хариуцдаг хүмүүс төрийн байгууллагад үгүйлэгдэж байна.

Ц.Ганболд:

-Оюуны өмчийг хамгаалах талаар ярих ёстой. Хэн, ямар байгууллага хаана хандаад оюуны өмчөө хамгаалуулав гэдэг судалгаа алга. Шүүх дээр очихоор маш төвөгтэй. 2-3 жил дамнадаг учраас орхичихдог. Оюуны өмчийн хулгай иргэний шугамаар шийдэгдэж хоёр гурван шатны шүүх дамжаад замхардаг. Оюуны өмчийг хамгаалах олон улсын туршлагуудыг нэвтрүүлэх хэрэгтэй. Бүртгэлтэй нийлүүлж том зүйл рүү цутгах биш тодорхой гарц шийдлийг олж хариуцлагажуулах цаг болсон. Шат шатандаа хуулиа мэдэхгүй , хариуцсан байгууллага нь хэрэгжүүлэхгүй байна. Өв, соёл уламжлалаа олон улсад бүртгүүлэх тал дээр харьцангуй сайн ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

1 цаг 1 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

7 цаг 46 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

8 цаг 13 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

14 цаг 9 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

14 цаг 9 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

14 цаг 9 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Өчигдөр 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин