Дээд хуулийг батлах гарын үсэг цуглуулах аян Хэнтий аймагт эхэллээ

2018-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ “Хүүхэд, залуус маань Солонгос руу үй олноороо явчихлаа гэж дуулдах юм. Эх оронд хэн үлдэж байна вэ. Хэдэн хөгшчүүл ач, зээгээ хараад суудаг боллоо. Аюулгүй байдал, тусгаар тогтнол гэж яриад л байдаг. Ачир дээрээ юу болж байна вэ” хэмээн Хэнтий аймгийн иргэн, 82 настай С.Бүдханд гуай хэллээ. Мөрөн сумын иргэн, аймгийн алдарт уяач Ж.Оросоо “Дээр байгаа цөөн хүн баяжиж, иргэдээ ядуу амьдруулж болохгүй. Ийм нийгмийг даруй өөрчлөхгүй бол бидний  хүүхдүүд, үр хойч маань  яаж сайхан амьдрах вэ” хэмээн бухимдаж сууна. Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд  хуулийг батлуулахаар МАХН-аас орон даяар эхлүүлсэн  санал асуулга Хэнтий аймгийн иргэд­ийн дунд ийм үг, яриа­тай эхлэв.  Тус  намын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нарын ахалсан Ажлын хэсэг 23-25-нд Хэнтий аймгийн төв Чингис хот болон 18 сумын иргэдтэй уулзсан юм.  Уулзалтад оролцсон иргэд ард түмний амьдрал, нийгмийн хүнд байдлыг өөрчлөх  гарц нь Дээд хуулийг  батлах гэдэгт санал нэгдэж байна. Энэ шалтгаанаа   тэд “МАХН бол Монголын ууган улс төрийн хүчин. 97 жилийн түүхтэй энэ нам улс орны, нийт ард түмний эрх ашгийн төлөө, зөв гарц, гаргалгааг гаргаж  ирсэн.  Түүний нэг нь эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулан орон даяар хэлэлцүүлж, өдгөө  ард түмнээрээ батлуулахаар орон даяар санал асуулга гарын үсэг цуглуулах аяныг  эхлүүлээд  буй  Дээд  хууль гэж хүлээж авч байна” гэж тайлбарлав. МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтий аймагт эхлүүлсэн санал асуулгын нээлтэд “Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд  хууль ба Монгол Улсын тусгаар тогтнол-Ард түмэн бол бурхан юм” сэдэвт илт­гэл хэлэлцүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Хот, хөдөөгийн иргэд ялгалгүй нэг л зүйлийг хэлж байна. Ахмадууд нь сэтгэл шаналж, зарим нь бухимдан ярьж байна. Өнөөдөр ард түмний амьдрал ядуу, тарчиг байгаа нь үнэн. Цөөн хүн баяжиж, Оюутолгой гэх мэт үндэсний баялаг цөөн хүний гарт орж, залуус ажилгүй, орлогогүй амьдрал маш хүнд байна. Гадаадад гарсан залуус айл нүүлгэн зөөх, аяга таваг угаах гэх мэт хар бор ажил хийж яваа. Эмч, багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байна Ажил хаяхаа ч байн байна  мэдэгдэх болсон. Тэднийг шүүмжлэх аргагүй. Гадаадад ажиллаж, амьдар­ч яваа залуусаа ч буруутгах аргагүй юм.  Өнөөдөр Монголд өндөр боловсрол үнэгүйдсэн. Улсын хэмжээнд 100 гаруй их, дээд сургууль байгаа ч сургалт чанаргүй болжээ. Эрүүл мэнд, боловсролын асуудал хүнд байна. Ипотекийн зээл олгоно, орон сууцжуулна гэж байгаа ч  түүнийг дор хаяж нэг сая төгрөгийн цалинтай хүн авах боломжтой. Гэтэл 500-600  мянган төгрөгийн цалин авч ар гэр, амьд­ралаа авч явах гэж ядаж буй хүмүүс тийшээ орж чадахгүй. Иймээс гэр хороололд утаа гаргаж суухаас өөр арга алга. Энэ бүхнийг өөрчлөхөд Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй юм. Үндсэн хуулийг сайн, муу  хууль гэж дотор нь хувааж үзвэл, ард түмнээ нэгдүгээрт тавьсан хууль л сайн. Хувь хүн, компанийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан нь муу хууль юм. Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Үндсэн хууль маань хувь хүн, компанийн эрх ашгийг нэгдүгээрт, тавьж төрд шургалсан хүмүүс өөрсдийн эрх аш­гийг хамгаалж, ард түмнээ хаячихсан. Иймд хүн төвтэй нийгмийг байгуулъя. Хяналт, хариуцлагыг бий болгоё. Монгол төрийг ард түм­нээс хараат болгоё. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчилье Төрийн сүлд өршөө гэхийн оронд ард түмэн минь өршөө гэж залбирдаг болъё. Ард түмэн бол бурхан юм. Иймд бид монгол хүнээ төрийн хамгаалалтад авъя, сайхан амьдруулъя гэж Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуул­ийг санаачлан эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулсан. Үүнийгээ орон даяар хэлэлцүүлж, улмаар энэ хуулиа батлуулах санал асуулга, гарын үсэг цуглуулах аяныг  эхлүүлэн өнөөдөр хэнтийчүүдтэй уулзаж  байна” хэмээн  онцлов. МАХН-ын дэд дарга С.Ганбаатар Дээд хуулийн үндсэн санааг “Энэ хуулийн гол үзэл санаа Монголын төрд байгаа сайд, дарга нар хулгай хийж байгааг зог­соох.МАНАН-гийн бүлэг­­лэлийн хулгайг зог­соохын тулд Дээд хуульд шүүгч нарыг ард түмнээс сонгодог болъё. Дарга нарыг шүүх ёстой шүүгчдийг дарга нар томилж байгаа тохиолдолд өөрчлөлт гарахгүй. Тиймээс бид ард түмэндээ итгэж байна. МАНАН-гийнхан уул уурхайн баялгаар хагартал баяждаг. Баялгаа ард түмний дундын өмч болговол, цалин гурван сая, тэтгэвэр хоёр сая, орон сууц үнэгүй байх бодитой. Хэрэв “Рио Тинто”-д ” Оюутолгойн баялгаа  Дубайн гэрээгээр өгөөд байвал, сайд дарга нар уул уурхайтай холбоотой хулгайд байнга оролцдог бол үргэлжийн ядуу зүдүү байна. Улс орны тусгаар тогтнол ч аюултай болно” гэж тодотгов.  Иргэд ямар байр суурьтай байгааг сонирхолоо.Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга С.Ононбаяр “Дээд боловсролыг үнэгүй эзэмшүүлье, эмнэлгийн үйлчилгээг төлбөргүй болгоё, иргэдээ тогтмол орлоготой болгоё гэсэн зорилтыг дэвшүүлж, түүнийгээ тодорхой заалт болгон  хуульчилсныг иргэд дэмжин хүлээж авч байна. Энэ хуулийг батлахгүй бол бидний амьдрал цаашид улам доройтохоор байна. Баялагтаа хэзээ ч эзэн болж чадахгүй юм байна” гэж иргэд ярьж байна. Ажлын хэсгийнхэн “Дээд хуулийг батлах санал асуулга,гарын үсэг цуглуулах ажлын хэсэг бүх сум, багт очиж ажиллаж байгаа” гэв.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21